Ямар ч хоолтой зохицох, амттай бөгөөд амархан хоолны хачир буюу шар болон ногоон хулууны хачир хийх аргыг хүргэж байна.
Тайлбар:
- х.х – хоолны халбага 15мл
- ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Шар хулуу - 400 гр
- Ногоон хулуу - 400 гр
- Үрлэн улаан лооль - 200 гр
- Оливын тос - 2 х.х
- Базилик - 1/2 ц.х
- Орегано - 1/2 ц.х
- Петрушка- 1/2 ц.х
- Пармезан бяслаг
- Давс
Хийх заавар:
1. Хулуунуудаа 5мм - 1см хүртэл жигд зузаантай хэрчинэ. Үрлэн улаан лоолио дундуур хуваана.
2. Оливын тос, базилик, петрушка, ореганогоо холиод, ногоондоо хийж хутгана.
3. Лист дээр шарах шүүгээний цаас тавиад, дээр нь ногоонууд хооронд нь бага зэрэг зайтай өрнө.
4. Өрсөн ногоогоор бүхэлд нь бүрхэхээр пармезан бяслаг үрнэ. Жич: пармезан бяслаг давстай байдаг тул бичлэгт давс хийгээгүй болно. Давс нэмэлтээр цацаж өгч болно.
5. Урьдчилан 200С-д халаасан шарах шүүгээнд 30 миунт шараад бэлэн болно.
Хоолны бусад жоруудыг:
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч