gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвөр Монголын нэрт дуучин М.Баясгалан таалал төгсчээ

А.Мишээл
Соёл урлаг
2017-06-20
0
Twitter logo
А.Мишээл
0
Twitter logo
Соёл урлаг
2017-06-20

ӨМӨЗО-ны нэрт уран бүтээлч, “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Дуучин М.Баясгаланг "Хамаг Монгол" төсөлд оролцож байснаар нь манайхан сайн мэдэх бөгөөд УИХ-ын гишүүн С.Жавхлан "Хамаг Монголын халуун сэтгэл" хандивын тоглолтыг  түүний эмчилгээнд дэмжлэг үзүүлэхээр зориулан хийж байсан юм.

Сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээлээрээ Монгол туургатныхаа сонорыг мялааж, Монгол туургатныхаа сэтгэлийн гүнд олон сайхан бүтээлүүдээ хоногшуулаад буцжээ.

ӨМӨЗО-ны "Оюун түлхүүр" радиогоор:

""Аяар аяар салхинд нь хө
Арын хангайн нутаг нь сэргэнэ дээ хө
Амраад буцах хорвоод ай хө зэ хө
Хөөрхий

Жавар жаврын хүйтэнд нь хө
Зэгсэн толгой бөхөлзөнө дөө хө
Жаргал даахгүй хорвоо шүү ай хө зэ хө
Хөөрхий" хэмээн ӨМӨЗО-ны алдарт дуучин М.Баясгалан бичиж байжээ.

Үнэхээр л дуучин М.Баясгалангийн бичсэн шиг хүний амьдрал гэж хорвоо бууж мордохын л агшин юм даа. Дуучин маань 44 наслаад орчлонгийн мөнх бусыг үзүүлэхдээ ухаант хүний ёсоор “Буугаад мордох хорвоо”  юм даа гэж амьдралын ухааныг ард түмэнд үнэндээ хэлчихээд явлаа даа гэж бодоход....Их л олон зүйл эргэн бодогдох юм. Амьддаа бие биеэ хайрлацгаая хүмүүс ээ. 

Цагийн хүрд хэдий зогсолтгүй эргэсээр түм буман үйл хэрэг түүх болон биднээс алсарч байдаг ч эх орон, элгэн садан үндэстэн ястандаа эгэл жирийн хүүгийн ёсоор хэн ч орлож боломгүй үүргээ гүйцэтгэж, эрин цагийн их хуудсанд мөрөө тамгалан нэрээ үлдээж яваа эгэл атлаа эрхэм үнэт ийм хүмүүсээ бид мартах эрхгүй.

"Буугаад мордох хорвоо" шүлэг С.Баясгалан

 "Хөх хээр" хамтлаг" гэжээ.

Түүний уран бүтээлийн анд нөхөд эмгэнэн гашуудаж буй сэтгэлээ илэрхийлж байна.

МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн:

"Өвөр Монгол ахан дүүсийн минь урлаг соёлын том дүр болох "Хөх хээр" хамтлагийн дуучин Баясаа минь тэнгэрт одлоо. Түүний Монгол төрх бидний зүрх сэтгэлд үүрд мөнх.
Сайн найз маань удтал хүнд өвчний улмаас өнөөдрийг хүртэл тэмцээд ийнхүү таалал болов. Та бүхэн түүний Жавхлан дуучинтай хамтарсан Монгол төсөлд нь сэтгэл зүрхээ нээн Өвөр Монгол ахан дүүсээн төлөөлж байсныг нь мартахгүй байх. Гэр бүл үр хүүхдэд нь эмгэнэл илэрхийлье.

Монгол ахан дүүсээс нь. Хүндэтгэн эмгэнэж байна Т.Дэлгэрмөрөн би. Ум ма не бад мэ хум" гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан