Монголын дуурийн урлагийн хөгжилд авьяас билэг, мэдлэг, чадвар, амьдралаа зориулж ирсэн олон сайхан уран бүтээлчийн нэг дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин, дэд професоор, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн дуулах ур зүйн багш Мархагшийн Найдалмаагийн намтар, уран бүтээлийн замналаас сонирхуулъя.
Тэрбээр 1937 онд Хойд хөршийн Эрхүү мужийн бөглүү хөдөө Аларь гэдэг газар буриад аав, ээжийн охин болон төрж, Байгал далай, Сэлэнгэ мөрний эрэгт бага насаа үдсэн. Дунд сургуулиа дүүргээд Улаан-Үд хотын Музыкальное училище буюу Хөгжим бүжгийн тусгай мэргэжлийн сургуулийн дуулаачийн ангид суралцаж төгссөн аж. Мэргэжлийн багш нь тус хотын Дуурийн театрын гоцлол дуучин, меццо сопрано В.Лыгденова-Линховоина. 1969-1971 онд Болгар улсын Софи хотын “Опера” студид суралцаж дуулаачийн мэргэжил эзэмшсэн. Багш нь дэлхийн алдартай баритонуудын нэг Б.Брымбаров.
М.Найдалмаа 1961 оноос Монгол Улсын Хөгжим бүжгийн дунд сургуульд төгөлдөр хуурын туслах багшаар, 1964-1990 онд Дуурь бүжгийн театрт гоцлол дуучнаар ажилласан нэгэн. Энэ хугацаанд дипломат нөхрийнхөө ажлын шаардлагаар БНАСАУ, БНЭУ, Балба, Шри-Ланка, Унгар, Австри улсад нийт найман жил амьдарчээ. 1990 оноос өнөөг хүртэл СУИС-д багшилж байна. Хоёр охин, нэг хүүтэй.