gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Дерби: 1000 км зайд буюу дэлхийн хамгийн урт морин уралдаан эхэллээ

Ц.Уранчимэг
Спорт
2017-08-09
0
Twitter logo
Ц.Уранчимэг
0
Twitter logo
Спорт
2017-08-09

Жоди Уард эмнэг морь хөлөглөн Монголын тал нутгаар 1000 км зайд буюу дэлхийн хамгийн урт өртөөлчилсөн морин уралдаанд оролцохоор төлөвлөжээ. Энэ тухай сонссон хүн бүр түүнд хоёр асуулт тавьсан байна.

“Чи солиотой юм уу, юу чамайг ийм юманд хүргэв” гээд “Чи магадгүй морь сайн унадаг байх” гэж хэлж байсан тухай хатагтай Уард инээмсэглэн хуучилсан юм.

Тэрээр Катеринд амьдардаг. Өмнө нь нэг бус удаа 40-120 км зайтай морин уралдаанд оролцож байжээ. Гэхдээ “Монгол Дерби” шиг 10 өдрийн турш, өдөрт 120-160 км зайд уралдаж байгаагүй аж.

Оролцогчид шөнө, өдөр үл харгалзан цаг агаарын байдлаас үл хамааран аяллаа үргэжлүүлэх боломжтой. Өмнөх тэмцээний үеэр оролцогчид ясаа хугалах, нуруугаа гэмтээх тохиолдол гарчээ. 

Монгол Дерби нь эзэн Чингис хааны үед бий болсон, эртний морин өртөөний шуудангийн замыг туулах уралдаан юм. Тэмцээнд  оролцохоор мэдүүлэг өгсөн 40 хүн тутмаас нэгийг нь сонгодог. Хатагтай Уард анх удаа хүсэлт гаргасан ч гурав хоногийн дараа зөвшөөрсөн хариу авчээ.  

“Би маш их гайхсан. Азтан болж, тэмцээнд оролцоно гэж зүүдлээгүй. Аялал хялбар биш байна гэдэгт огт эргэлзэхгүй байна” гэсэн юм.  

Жоди Уард хүүхэд байхаасаа морь унаж өсчээ. Түүний эцэг хоёр жилийн өмнө цусны хорт хавдраар өөд болсон.Морь унах дуртай байсан аавынхаа дурсгалыг хүндэтгэхээр Монгол Дербид оролцохоор шийдсэн гэнэ. Тэрээр аавынх нь зааж, сургаж, зөвлөсан бүх зүйл сэтгэлд нь уяатай байдаг гээд үүнийгээ батлахын тулд тэмцээнд оролцоно гэв.   

Тэмцээний талаар...

Сонирхуулахад, тэмцээнд оролцогч бүр 25 морьноос өөрөө сонгоно. Хоорондоо  40 км-ийн зайтай өртөөгөөр өртөөлж, морио сэлгэх журмаар уралдана. Тамирчид арав хоногийн хугацаанд 1000  км зам туулж,  өөрсдийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа дайчлан өрсөлддөг байна.

Мөн тамирчид өдөр бүр мешок, эм, хоол хүнс, 00-ийн цаас гээд зайлшгүй хэрэгцээтэй таван килограмм ачаа авч явахыг зөвшөөрдөг. Мөн хөтөчгүй тохиолдолд GPS ашиглан бие даан замаа туулах ёстой.  

Оролцогчид шөнө, өдөр үл харгалзан цаг агаарын байдлаас үл хамааран аяллаа үргэжлүүлэх боломжтой. Өмнөх тэмцээний үеэр оролцогчид ясаа хугалах, нуруугаа гэмтээх тохиолдол гарчээ. Тэр бүү хэл Бээжин явж эмчлүүлсэн нь бий. Тамирчдаас хатуужил, тэсвэр шаардсан тус тэмцээнд оролцогчдын ердөө 40 хувь нь замаа дуусгадаг байна.

Монгол Дербигийн энэ жилийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээнд 43 тамирчин оролцож байна.

Дэлхийн хамгийн хол зайтай энэхүү морин уралдааныг анх 2009 онд зохион байгуулахад шууд олны сонирхлыг татжээ. Жил бүр оролцогчдын цар хүрээ нэмэгдсээр байгаа юм.

Тамирчид өглөөний 07.00 цагаас оройн 20.30 хүртэл уралдаанаа үргэлжлүүлэх эрхтэй тул цагтаа өртөөнд ирж амжаагүй бол хүрсэн газраа зогсож, тэндээ хоноглох шаардлагатай.

Харин зарим зоригтой, бас өрсөлдөх чадвартай тамирчин өртөөнд хоноглолгүй илүү хол зам туулахыг боддог.

Тэмцээн эхлэхээс өмнө гурван өдрийн эрчимжүүлсэн сургалт явуулдаг байна. Энэ үеэр тэмцээний талаарх бүх мэдээллийг авахаас гадна, эмчийн туслалцаа яаж авах, өртөөнүүд хаана хаана байрласныг танилцуулна. Оролцогч бүр GPS ашиглаж, нэг өртөөнөөс дараагийн өртөө хүрэх зүг чигээ олох ёстой. Мөн тусгай бэлдсэн талбайд морьдтой танилцаж, эмээллэх болон чөдөрлөх аргад ч суралцдаг аж.  

Эх сурвалж: abc.net 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан