gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     4.02
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

НЭЭЛТИЙН ФОТО: Аав ээжийн эзгүйд “ТОМ ТОЛГОЙТОЙ” хүүхдүүд юу хийдэг вэ?

А.Наранцацрал
Соёл урлаг
2017-10-04
0
Twitter logo

Таны эзгүйд хүүхэд тань юу хийдэг вэ...

Амралтанд явсан аав ээжийнхээ эзгүйд Баатар найзындаа  үлдэж, гэрийг нь харж хамгаалах чухал үүргийг тэд хүлээнэ. Гадаа тоглоод ороод ирэхэд үүд нь онгорхой, ханын шүүгээнд байсан  аавынх нь нандигнан хайрладаг үнэ цэнэтэй баримал алга болсон байлаа. “Гэрт яах аргагүй хулгайч л орсон байна” гэсэн дүгнэлтэд хүрээд буй Баатар ба түүний найз Хулан, Золбоо, Дээгий дөрөв ямар ч аргаар хамаагүй барималтай болох нэгэн нууц ажиллагаа сэдэж, төлөвлөгөөгөө биелүүлэхээр зориг шулуудан ТОМ ТОЛГОЙ гаргана.

Энэ бол дөрвөн найзын хөгжилтэй түүхийг өгүүлэх хүүхэд багачуудад зориулан хийсэн “Том 4 толгой” инээдмийн, адал явдалт уран сайхны кино юм.

Зорилготой залуу гэр бүл НҮТББ-аас санаачлан Монголынхоо бяцхан хүүхдүүдэд зориулан бүтээсэн энэхүү киног аравдугаар сарын 2-нд Тэнгис кино театрт нээсэн билээ.

Тус киноны гүйцэтгэл дээр Brosis pictures scream team studio ажиллажээ. Гол дүрүүдэд:

  • Хулангийн дүрд 2016 оны хүүхдийн дэлхийн миссийн титмийн эзэн Ц.Мичидмаа,
  • Баатарын дүрд ХБК-ийн 5 Б ангийн сурагч С.Бишрэл ,
  • Дээгийгийн дүрд ХБК-ийн 5 Б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ,
  • Золбоогийн дүрд ХБК-ийн 5 Б ангийн сурагч О.Эгшиглэнт-Од зэрэг дөрвөн хүүхэд тоглосон байна.

Золбоогийн дүрд тоглосон ХБК-ийн 5 Б ангийн сурагч О.Эгшиглэнт-Од

Золбоогийн дүрд тоглосон ХБК-ийн 5 Б ангийн сурагч О.Эгшиглэнт-Од:

"Би ухаалаг, ганцаараа байх дуртай, ноомой, хөгжим сонсох дуртай Золбоо гэдэг хүүхдийн дүрд тоглосон. Би өөрөө олуулаа байх дуртай, ганцаараа байх дургүй хүүхэд болохоор бага зэрэг хэцүү байсан. Өглөө эрт гараад гэртээ шөнийн 01 цагт харьж байсан болохоор жаахан ядарсан. Бүх хүүхдүүддээ манай киног ирж үзэхийг хүсэж байна. Баярлалаа!" гэлээ.

Туслах дүрд "Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч, бяцхан рэппер Э.Номинжин тогложээ

Байрны атаман охины дүрд тоглосон Э.Номинжин:

"Би хоёр туслахтай байрны атаман охины дүрд тоглосон. Атаманы дүрд тоглох надад гоё санагдсан. Би хоёр дахь кинондоо тоглолоо. Хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлсэн "Том 4 толгой" инээдмийн, адал явдалт хүүхдийн киног хүүхдүүд аав ээжтэйгээ ирж үзээрэй" гэлээ.

Та хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ хамт тоглосон бэ? Энэ асуултад хариулах гээд нэг үзээрэй. Хүүхдийн гэнэн томоогүй, аливаа зүйлд цайлган цагаан сэтгэлээр ханддаг тухай хөнгөн, хөгжилтэй байдлаар харуулснаас гадна уг кинонд тэр бүр хүүхэд багачууддаа цаг зарцуулаад байж чаддаггүй аав ээжүүдэд ч мөн ойлгуулах нэгэн санааг тусгажээ.

Том дөрвөн толгойтын аав ээжүүдийн дүрд:

  • УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар,
  • Мөрөөдлийн театрын жүжигчин Х.Баттулга,
  • УДЭТ-ын жүжигчин Одгэрэл,
  • Шинэ үе продакшны жүжигчин Х.Отгонтунгалаг
  • Мисс Батцэцэг нар тоглосон байна.

Сүүлийн жилүүдэд зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын цагдаагийн газар албан ёсоор хамтран ажиллаж, хүүхдүүдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж сэрэмжлүүлсэн хамтын ажиллагааг энэхүү кинонд тусгажээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл Монголд хүүхдийн кино тун ховор байсан  бөгөөд “ТОМ 4 ТОЛГОЙ” хүүхдийн, инээдмийн, адал явдалт уран сайхны кино нь энэ цагийн нийгмийн асуудлыг хөндсөн, хөгжөөнтэй, үзүүштэй бүтээл болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

Нэрнээсээ эхлээд анхаарал татаж буй тус уран сайхны кино нь энэ цагийн хүүхдүүд төдийгүй, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид үзвэл зохих бүтээлийн нэг болжээ. Тиймээс хүүхэд багачууддаа цаг зав гарган, гадаадын хүүхдийн кино уран бүтээлээс илүүтэй Монгол контентоо дэмжин, “ТОМ 4 ТОЛГОЙ” инээдмийн, адал явдалт киног тухлан үзэж,  нэгэн өдрийг хөгжилтэй зугаатай өнгөрүүлээрэй.

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан