ОХУ-ын ШУА-ийн Уралын хөгжлийн хэлтсийн эрдэмтэд эртний аварга амьтдын ясыг олон улсын судлаачидтай хамтран шинжилсний эцэст арслан заан хүнээс бус, хоол тэжээлийн хомсдол, ургамлан бүрхэвчийн өөрчлөлтөөс болж устсан гэдгийг нотолсон байна.
Тус хэлтсийн Ургамал, амьтны экологийн хүрээлэнгийн ахлах судлаач Павел Козинцев “Европ, Ази, Америк тивд түүхийн өөр өөр цаг хугацаанд амьдарч байсан арслан зааны ясны үлдэгдэлд изотопын шинжилгээ хийж, экологийн өөрчлөлтийг судалсан. Үр дүнд нь 1014 мянган жилийн тэртээ амьдарч байсан арслан зааны ясан дахь азотын изотоп огцом ихэссэнийг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, арслан зааны мөхлийн үед хөрсний чийгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үг юм” гэжээ.
Мөсөн гол ба мөнх цэвдэг хайлснаар хөрсний чийг үлэмж нэмэгддэг байна. Уур амьсгалын дулаарал, чийглэг хөрсний улмаас хуурай бүсийн ургамал ус ихтэй болж хувирчээ. Ийнхүү ургамлын экосистемийн өөрчлөлт явагдсанаар арслан зааны мөхөл ирсэн аж.