Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл хийх юм байна.
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох зэрэг олон асуудлын шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж бодлого боловсруулагчид санал нэгдсэн.
Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж, юун түрүүнд гэр хороололд амьдарч буй тогтмол орлоготой төрийн албан хаагчдыг 2018 онд ашиглалтад орох 80 мянган орон сууцанд цалингаар нь барьцаалан оруулах ажлыг яаралтай эхлүүлэх талаар санал нэгдсэнээ мэдэгдсэн билээ.