gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрүүл мэндийн хичээлийг ирэх намар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулна

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2017-12-11
0
Twitter logo

Эрүүл байна гэдэг эрүүл мэндийн мэдлэг, боловсролтой шууд холбоотой. Гэвч Монголын нийт хүн ам тэр дундаа өсвөр үе, залуусын эрүүл мэндийн боловсролын талаар мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байна.

Удаан хугацаанд яригдсан энэ асуудал нааштай шийдэлд хүрэх нь. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд, боловсролын сайд нар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ирэх хичээлийн жилээс Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл болгож, ирээдүйн иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

БИОЛОГИ, БИЕИЙН ТАМИРЫН БӨӨРӨНД НААЛДСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ МАШ ХАНГАЛТГҮЙ ГЭЖ ДҮГНЭВ

Дэлхийн олон оронд хийсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-г 2013 онд манай улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байжээ.

Мөн сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлолт, жирэмслэл, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж байгааг судалгааны дүн харуулсаар байна.

Өсвөр насныхны дунд амиа хорлолт, жирэмслэл, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж байна

2016 оны байдлаар нийт халдварт өвчний хоёрдугаарт бэлгийн замаар дамжих халдвар байгаагаас зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувь нь 15-19, 29.3 хувь нь 20-24 насныхан эзэлж байна.

Гэвч өнөөдөр хүүхэд, өсвөр үеийнхэнд олгож буй эрүүл мэндийн мэдлэг, боловсрол хангалтгүй байсаар. 2014 оноос эхлэн боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлд интеграци байдлаар тусган оруулж эхэлсэн.

Энэ нь үндэслэл муутай, оновчгүй хувилбар болсон гэдгийг мэргэжлийн байгууллагууд төдийгүй судалгааны дүн харуулж байна.

2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгууллага бусад талуудтай хамтран уг хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт гаргахад “МАШ ХАНГАЛТГҮЙ”.

Энэ хэвээр Эрүүл мэндийн хичээл тусдаа бие даасан цаггүй хэвээр байвал хэдэн жилийн дараа гэхэд харамсахаар үр дүнд хүрэхээр нөхцөл байдалтай байгаа тул уг хичээлийг бие даасан хичээл болгож, агуулгын хувьд ч шинэчлэх шаардлага тулгараад байна.

Иймээс өнөөдөр “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашдын авах арга хэмжээний талаар” нөлөөллийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Уулзалтад боловсрол, эрүүл мэндийн салбарын сайд нар төдийгүй энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, олон улсын байгууллагууд оролцож байна.

Тэд өнгөрсөн хугацаанд хичээлийн хөтөлбөр юуг орхигдуулсан, хэрхэн сайжруулах боломжтой талаар санал солилцож байгаа юм.

Д.Сарангэрэл: ХҮҮХДҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД САНАА ТАВИХГҮЙ БОЛ ХОЖИМ ХАРАМСААД Ч БАРАХГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРЧИХЛЭЭ

Эрүүл мэндийн салбарын сайд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд иргэдийн тэр дундаа хүүхдүүдэд зөв дадал хэвшил олгохгүй энэ хэвээр явбал харамсахаар хэмжээнд хүрээд байгаа талаар онцолсон. Тэрбээр энэ талаар,

-Манай яам БСШУСЯамтай хамтран Эрүүл мэндийн хичээлийг зайлшгүй оруулах шаардлагатай талаар хэлэлцсэн. Өнөөдөр манай улсын хүн амыг 40 гаруй хувийг 18-аас доош насны хүүхдүүд эзэлж байна. Гэтэл тэдний дунд өвчлөл их байна. Охид эрт жирэмсэлж байна. Охид, хөвгүүд тамхи татах нь их байна. Монголын хүн амын гуравны нэг нь тамхи татаж байхад тэдний 14.3 хувь нь хүүхдүүд байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, идэж ууж буй зүйл нь эрүүл мэндэд нь муу байна.

 Монголын хүн амын гуравны нэг нь тамхи татаж байхад тэдний 14.3 хувь нь хүүхдүүд байна

Гэх мэтчилэн ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндэд санаа тавихгүй бол хожим харамсаад ч барахгүй нөхцөл байдалд бид хүрэхээр болчихлоо. Эрүүл мэндийн хичээлийг биологи, биеийн тамир зэрэг хичээлээр эрүүл мэндийн боловсрол олгох боломжгүй. Суурь, нөөц нь өөр.

Зөвхөн шүдний өвчлөл гэхэд нийслэлийн хэмжээнд судалгаа явуулахад хүүхдүүдийн 96 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Бүх өвчний суурь нь шүдний өвчин. Гэтэл ийм үзүүлэлттэй байна. Бид үүнээс сэргийлэх боломжтой. Цэцэрлэгийн насанд нь мэдлэг, мэдээлэл олгочих юм бол насан туршид нь үлдэх боломжтой. Тиймээс БСШУСЯ, ЭМЯ, Засгийн газар Эрүүл мэндийн хичээлийг зайлшгүй шаардлагатай хичээл болгож оруулах гэж байна. Зөвхөн хичээл ороод зогсохгүй амьдрах ухаанд суурилсан хичээлийг заана. Зөвшилцөлд хүрсэн. Бэлтгэл ажлыг шуурхай хангаж 2018 оны хагас жилээс оруулчих байх гэж бодож байна. Агуулга талаас нь ЭМЯ голлох үүрэгтэй оролцоно гэлээ.

Л.Цогзолмаа: СҮҮЛИЙН 16 ЖИЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ ОРХИГДУУЛСНААР ХҮҮХДИЙН ӨВЧЛӨЛ НЭМЭГДСЭН 

Харин Боловсролын сайд Л.Цогзолмаа 2018 оны хичээлийн жилээс эхлэн хүүхдүүд эрүүл мэндийн хичээлээр шаардлагатай мэдлэг, мэдээллийг олж авдаг болно гэдгийг хэлж байв.

“Монгол Улсын ирээдүйн төлөө шинэ Засгийн газарт ажиллаж буй хоёр эмэгтэй сайдын хувиар Д.Сарангэрэлтэй хамтран хүүхэд залуусын ирээдүйн төлөө маш чухал шийдвэрийг гаргахын тулд олон улсын байгууллагуудын судалгаа, мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмжүүдийг үндэслэн хичээлийн агуулгыг шинэчилж байна.

Сүүлийн 16 жилд Эрүүл мэндийн хичээлийг орхигдуулснаар хүүхдийн өвчлөл нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр хүн бүр дээд боловсролтой, физикч, математикч болох албагүй ч ирээдүйд ээж, аав болно, хүн болж төлөвшүүлэх эрүүл ахуйн дадал хэвшилтэй болгох дадлыг боловсролын системээр дамжуулан хийхгүй орхигдуулсан гэдэг нь хүндээ чиглэсэн маш том хөрөнгө оруулалтын зайг үлдээсэн байна.

Тиймээс цэцэрлэгийн наснаас нь шүд угаах, харилцаанд сургасныг нь үргэлжлүүлэн олговол зохих эрүүл мэндийн боловсролыг олгох хэрэгтэй байна. Тиймээс хоёр талаас хамтарсан судалгаа, шинжилгээний баг гарган ирэх есдүгээр сараас эхлэн хичээлийн хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна. Боловсролын системийн суурь нь хүн болгох, эрүүл хүн болгоход оршино. Улс орнууд энэ хичээлийн цагаа улам бүр нэмэгдүүлж байна. Тэгэхээр бид энэ талаар анхаарах болно” гэсэн юм.

Э.Мөнгөнтулга: ХИЧЭЭЛИЙН ЦАГИЙГ НЭМНЭ

Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн 25-аас доошгүй хувийг эрүүл мэнд, амьдралын арга ухаанд суралцах хичээлд зориулдаг дэлхийн жишиг байдаг аж.

Олон улсын хөтөлбөр, стандартад байдаг амьдрах чадварт суурилсан эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарна

Шинэчилсэн хөтөлбөрийг олон улсын байгууллагуудын судалгаа, зөвлөмж, мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоонд дээр боловсруулж байна. Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн агуулга шинэчлэн боловсруулсан ажлын явцын талаар МУБИС-ын Биологийн тэнхимийн ахлах багш Э.Мөнгөнтулга хэлэхдээ,

-Эрүүл мэндийн хичээлийг интеграцичилж тухайн хичээлийн сэдэв агуулгад тохируулаад явж болох ч үндсэн судлагдахуун хичээлийн арга, агуулга, орчин, техник тоног төхөөрөмж нь ялгаатай.

Тиймээс Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл болгох тал дээр ажиллаж байна. Бусад улс орнууд өнөөдрийг хүртэл бие даасан хичээл болгон заасаар байна. Зарим нэг оронд биеийн тамиртай хосолсон байдаг ч энэ хичээлийн ихэнх хувь нь эрүүл мэндийн боловсрол олгох тал уруугаа чиглэсэн байдаг юм билээ.

Эрүүл мэндийн хичээл бие даасан байдлаар орвол өмнөх шиг нэг цагаар орох нь хангалтгүй байгааг судалгааны дүн харуулж байна. Тиймээс бие даасан хичээл байвал долоо хоногт багадаа 2 цаг орох хэрэгтэй. Шинэчлэн боловсруулж буй хөтөлбөр олон улсын хөтөлбөр, стандартад байдаг амьдрах чадварт суурилсан эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарч байна гэсэн юм.

Ямартай ч Эрүүл мэндийн хичээл бие даасан байдлаар орж, хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн эрүүл мэндийн боловсрол олгож, дадал болгох эхлэл нь тавигдлаа. Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь өвчилсөн хойно нь эмчилснээс эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй арга учраас сургуулийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгохыг чухалчлах хэрэгтэй юм.  

#Эрүүл мэндийн хичээл бие даасан хичээл болно 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан