Манай улсын уул уурхайн бодлогын үзэл баримтлалд олон улсын байгууллага хөндлөнгийн үнэлгээ хийжээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны захиалгаар “Уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум” үнэлгээ хийсэн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Энэ форум 56 улсыг эгнээндээ нэгтгэдэг, Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 2002 онд байгуулагджээ. Манай улс 2005 онд гишүүнээр элссэн, гишүүнчлэлийн ямар нэг татвар төлдөггүй аж.
Тус байгууллагын мэргэжилтнүүд өнгөрсөн оны наймдугаар сард манай оронд ирж, долоон сарын турш ажиллан, төрийн, ТББ, иргэний нийгэм болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзсан байна. Мөн уул уурхайн салбарын хууль, дүрмүүдтэй танилцаад, дараах 6 бүлэгт үнэлгээ гаргажээ.
- Эрх зүйн ба бодлогын орчин-ДУНДАЖ
- Санхүүгийн үр өгөөжийн оновчлол-ДУНДАЖ
- Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн оновчлол-ДУНДАЖ
- Байгаль орчны менежмент -ДООГУУР
- Уурхайн дараах шилжилт-ДООГУУР
- Гар аргаар олборлолт, бичил уурхай-ДУНДАЖ
Дээрх 6 бүлгээс хоёр үзүүлэлтээр доогуур үнэлгээ авчээ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлс нь:
Байгаль орчны менежментийн хувьд
- Уул уурхай усны хэмжээ, чанарт хэрхэн нөлөөлдгийг хянах ажил хязгаарлагдмал
- Уул уурхай биологийн олон янз байдал, ялангуяа зэрлэг амьтдад хэрхэн нөлөөлдгийг үнэлэх, хянах нь хязгаарлагдмал
- Засгийн газар хаягдал чулуулгийн овоолго, хаягдлын далан, уусгах дэвсгэр гэх мэт томоохон байгууламжийн хийц, барилга угсралт, тогтвортой байдал, усны чанарт үзүүлэх нөлөөг хангалтгүй хянадаг.
Уурхайн дараах шилжилтийн тухайд:
- Уул уурхайн компанид зөвшөөрөл олгохоос өмнө хаалтын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах шаардлага тавьдаггүй,
- Хаалтын төлөвлөгөөний асуудлаар олон нийттэй зөвшилцөх боломж олгодоггүй,
- Хаалттай холбоотой заалтууд оролцогч талуудад ойлгомжгүй,
- Санхүүгийн баталгааны заалтууд тодорхойгүй, санхүүгийн хэмжээ зохистой биш,
- Орхигдсон болон ажиллаж байгаа уурхайнуудын бүртгэл, тооллого байхгүй. Эдгээр уурхайн байгаль орчинд үзүүлэх болон аюулгүй байдлын үнэлгээг хийгээгүй, эрсдэлийн түвшинг тогтоогоогүй.
- Ургамалжуулаагүй, эзэмшигч нь бүрхэг эрх шилжүүлэн авагч нь тодорхойгүй уурхайн талбайнууд байсаар байна.

Мөн татварын нэгдсэн тайланд аудит хийх, шилжүүлгийн зардал, ашиг хүртэгч эзэдтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх төрийн байгууллагуудын чадавх дутагдалтай гэжээ. Аймаг, сумын төвшинд уул уурхайгаас олдог орлогыг хэрхэн хуваарилж, зарцуулдаг нь ил тод, нээлттэй бус байгааг үнэлгээний багийнхан тогтоожээ.
“Уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн Засгийн газар хоорондын форум” одоогоор 6 улсад дээрх үнэлгээг хийсний дийлэнх нь Африкийн орнууд байна.
"Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачлага”-ыг 10 орчим жилийн турш хэрэгжүүлсний үр дүн байж болох татвар, АМНАТ-ын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байна.
Судалгааг Их Британи, Голланд, Канад, Швейцарь зэрэг орнууд санхүүжүүлдэг байна. Манай улсаас ямар ч зардал гараагүй талаар УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мандахбат танилцуулав.
Уул уурхайн тухай шинэ хууль зэрэг эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчны голлох баримт бичгүүдийг тус яам боловсруулж байгаа юм. Хууль тогтоомжийн дутагдалтай талуудыг тогтоож, олон улсын сайн туршлагыг тусгасан эрх зүйн орчныг бүрдүүлж, улмаар 2030 оныг хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх зорилгоор ЗГХФ-ыг Уул уурхайн бодлогын орчны үнэлгээ хийлгэхээр урьжээ.
Манай улсын уул уурхайн салбарын сул талуудыг хэрхэн үнэлснийг дээр танилцуулсан. Тэгвэл хэд хэдэн давуу талуудыг ч үнэлгээний баг тайландаа дурджээ.
- Тус салбарын хувийн болон төрийн байгууллагуудын удирдлагууд өндөр боловсрол, ур чадвартай мэргэжлийн хүмүүс байдаг.
- Байгаль орчныг хамгаалах, уурхайн олборлолт явуулах, уурхай байгуулахтай холбоотой дэд бүтцийг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг асуудлуудыг хамарсан уул уурхайн компаниуд болон орон нутгийн захиргааны байгууллагууд хооронд байгуулах загвар гэрээг саяхан баталсан нь уул уурхайн үр ашгийг тухайн аймаг, суманд хүртээхэд дэмжлэг болсон.
- Аймаг, сумын түвшинд олон талын оролцоог хангасан зөвлөлүүдийн үйл ажиллагаа түгээмэл болж байгаа нь уул уурхайн салбартай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зөв механизм гэж талууд таатай хүлээн авч байна.
- "Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачлага”-ыг 10 орчим жилийн турш хэрэгжүүлсний үр дүн байж болох татвар, АМНАТ-ын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй.
Швейцарийн тогтвортой бичил уурхайн төсөл болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр Засгийн газраас бичил болон жижиг хэмжээний уурхайн эрх зүйн байдлыг уул уурхайн хууль тогтоомждоо тусгахаар зорьсныг тайланд сайшаажээ.
“Монгол Улсад маш их амжилттай ирээдүй бий. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад хүчин чармайлт гаргаж байгаа нь Азийн бүс нутагт сайн жишээ болж байгаа төдийгүй, энэхүү үзэл санааг дэмждэг хариуцлагатай хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл болж байна. Тус яамны зүгээс уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг төлөвлөх, зохицуулах иж бүрэн системийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ЗГХФ байгууллагын үнэлгээнд дурдагдсан сул талуудыг даван туулж, шийдвэрлэх бодит, тууштай арга хэмжээ юм” гэж дүгнэжээ. Энэ дүгнэлт хөрөнгө оруулагчдад эерэг мессеж болж хүрнэ гэж салбарын яам үзэж байв.