Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын гэр хорооллын Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн эхний шатны хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр зэрэг албаны хүмүүс оролцлоо.
"Өнөөдөр зурсан санамж бичгийн гол зорилго Улаанбаатар хотын гэр хорооллын стратегийн ач холбогдол бүхий газруудад инженерийн дэд бүтцээр хангагдсан, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц, нийтийн худалдаа үйлчилгээний барилга байгууламж байгуулах. Тус төсөл хэрэгжснээр гэр хороололд Төлбөрийн чадварт нийцсэн 10 мянга гаруй орон сууцыг барих, гэр хорооллын 130 га газарт дөхин хөгжүүлэлт хийгдэнэ" хэмээн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэллээ.
Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн нийт өртгийг 500 орчим сая ам.доллар гэж урьдчилан тооцоолж байгаа бөгөөд үүний 350 сая ам.долларыг арилжааны банкууд болон үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчид санхүүжүүлэх аж.
Төслийн ТЭЗҮ судалгааг ирэх оны есдүгээр сард дуусгаж, Засгийн газар, Азийн хөгжлийн банкны Захиралуудын зөвлөл 2017 оны эхээр баталж төслийг хэрэгжүүлж эхлэх юм байна.