"Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл"-ээс өвлийн бэлтгэл ажлын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улаанбаатар нэгтгэлийнхэн Шуурхай бригадын зохион байгуулалтад орсон бөгөөд цас мөс цэвэрлэх шуурхай баг гарган 24 цагаар дуудлагаар ажиллуулж байгаа хэмээн мэдээллээ.
Гэсэн хэдий ч Улаанбаатар нэгтгэл хотын бүх зам талбайг хариуцаж ажилладаг гэж ойлгож болохгүй. Хотын зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд орон сууц болон гэр хороолол дахь туслах замуудынхаа хальтиргаа, гулгаа, цэвэрлэгээг хариуцах үүрэгтэй. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ-д орчин тойрныхоо газраа цэвэрлэх үүрэгтэй гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Манай цас орохдоо ихэвчлэн шуурч ордог. Цаг агаарын нөхцөлөөс болоод газарт буунгуутаа хөлддөг учир шууд мөстөлт үүсдэг. Иймээс мөстөх үйл явцыг удаашруулах зорилгоор давс, бодис зэргийг хэрэглэдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар нэгтгэлд тус бодисын 410 тонн нөөц бэлэн байна. 20 орчин удаагийн цас ороход 1 метр квадрат талбайд 200 грамм бодис цацахаар тооцож менежментээ баталсан хэмээн "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Д.Энхсайхан хэллээ.