Тавантолгой цахилгаан станц төслийн (ТТЦС) явцыг Ерөнхий сайдад танилцуулжээ. Энэ үеэр М.Энхсайхан сайд Ерөнхий сайдад сайн, муу хоёр мэдээ дуулгасан байна.
Муу мэдээ нь Францын Засгийн газар нүүрстэй холбоотой бүхий л төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлэх үүднээс ТТЦС-ын төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байсан GDF/ Posco гэсэн Франц, Солонгосын консорциум төслөөс гарч байгаагаа мэдэгджээ. Ингэснээр Японы хоёр, БНСУ-ын нэг компани тунаж үлдлээ.
Парис хотноо дэлхийн дулаарлын талаарх дээд хэмжээний уулзалт удахгүй болох юм байна. Үүнтэй холбоотойгоор Францын тал аль хэдийнэ арга хэмжээ авч эхэлсэн нь энэ аж.
Сайн мэдээ нь Оюутолгой төслийн томоохон хөрөнгө оруулагч болох Туркойз Хилл компани ТТЦС төсөлд хөрөнгө босгоход туслах зорилгоор нэг тэрбум хүртэлх долларын санхүүгийн баталгаа гаргажээ.