“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсныг Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хэлэн Фриймэн 2015” шагналаар нэхэн шагналаа.
Шагналыг өнөөдөр Т.Лхагвасүмбэрэл агсны ар гэрийнхэнд гардуулжээ.
Тэрээр 2008 онд МУИС-ийн биолиогийн ангид суралцаж байхаасаа эхлэн “Ирвэс хамгаалах сан”-д ажиллаж эхэлсэн бөгөөд ирвэс хамгаалахад чухал нөлөө бүхий судалгааны ажлыг эхлүүлжээ.
Цоохор ирвэсийн гол идэш бологч янгирын хамгаалал, өнөөгийн байдлын талаар судалж, ирвэсэнд автомат камер хэрхэн суурилуулах, мөн хаягийн судалгаа хийх зэрэг үр дүнтэй ажлуудыг хийж байсан тул түүнийг ийнхүү шагнасан байна.
Хэлэн Фриймэн шагналыг Олон улсын ирвэс хамгаалах сангаас жил бүр хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог байна.