Сонгодог загасчлал гэж юу вэ?
Сонгодог загасчлал нь зөвхөн нэг салаат дэгээгээр хиймэл өгөөш ашиглан загасыг бариад буцааж тавьдаг байгальд ээлтэй энэрэнгүй загасчлалын төрөл юм.
Сонгодог загасчлал хаана, хэзээ үүссэн бэ?
Сонгодог загасчлал бол дэгээгээр загас барих хамгийн ууган төрөл бөгөөд хамгийн баялаг арга техниктэй өвөрмөц спорт-урлаг юм. Манай эриний 3-р зуунд Римийн Эзэнт Гүрэнд амьдарч байсан Клаудиус Илианус өөрийн “De Nature Animalium” номондоо хиймэл өгөөшөөр цэнгэг усны зэвгийн төрлийн загас барих аргыг дэлгэрэнгүй тайлбарлаж бичиж байжээ. Сонгодог загасчлал нь 2300-аад жилийн түүхтэй бөгөөд Англи улсад орчин цагийнхаа хэлбэрийг олон хөгжиж 1980-аад оныг хүртэл зөвхөн дээдсийн хүрээнийхний дунд хөгжиж байсан спорт юм. Саяханыг хүртэл Их Британийн дээдсүүдэд загасчлалын энэ аргыг эзэмших нь нэр төрийн хэрэг хэмээн тооцогдож байжээ. Хан хүү Чарльз сонгодог загасчлалд өөрийгөө бүрэн зориулахад бэлэн хэмээн баталж байсан байна.
Сонгодог загасчлал ямар ашигтай вэ?
-Хүнийг явган их алхуулдаг.
-Голын эргийн чийглэг агаар хүний биед онцгой сайн нөлөөтэй.
-Голын урсгалд хөвж буй өгөөшөө нүд салгалгүй харж анхаарлаа төвлөрүүлэх нь гайхалтай сайхан оюуны амралт тайвширалыг өгч , хуралдсан муу энергийг цэвэрлэж байдаг.
-Хүнийг байгальд ойртуулж уусгаж өөрийн эрхгүй хайрлан хамгаалах сэтгэлийг төрүүлдэг.
-Загасны үсрэлт , салхины чиг, голын эргийн байдал, онцлог зэргийг тодорхойлсоны дараа өгөөшөө сонгож уургаа яаж шидэхээ шийднэ. Байгалийн нам гүмийг алдагдуулахгүй өгөөшөө усан дээр амьд шавьж мэт буулгах нь сонгодог загасчлалын онцлог юм.
- Шинжлэх ухаанч, зөвхөн өгөөш ороож бэлдэх нь л урлаг болон хөгжсөн сонгодог загасчлал нь хүнд ихийг зааж сургадаг.
-Хүүхдээ хүмүүжлэн төлөвшүүлэхэд сонгодог загасчлалыг хэрэглэдэг арга барил бас байна.
-Охид бүсгүйчүүд , эрчүүд, хүүхэд залуус, гэр бүлээрээ байгалийн сайханд амарч алжаалаа тайлах, цагийг чанартай өнгөрөөх сонгодог арга юм. Байгалийн тэнцвэрээ хадгалж үлдсэн хамгийн үзэсгэлэнтэй газрууд гол мөрөнд л загас амьдардаг шүү дээ.
Тогтвортой загасчлал гэж юу вэ?
Өнөөдөр дэлхий даяар буу агссан анчдаас уурга барьсан загасчдын тоо асар хурацтай олширч байгаа энэ үед Сонгодог загасчлалыг манай оронд авч хөгжүүлэх нь гол мөрөнөө загастай нь хамт хамгаалж авч үлдэх цор ганц арга юм. Дэлхий нийтийн жишгээр хамгийн үр дүнтэй хэрэгжиж буй арга нь загасыг загасчдаар өөрөөр нь хамгаалуулах явдал юм. Хэн нэгэн зөвшөөрөлгүй хулгайн загасчин, маргааш барих загасыг нь алаад явахыг ялангуяа сонгодог загасчид гол мөрөнөө даган нутаглах нутгийн ардууд тэвчдэггүй.
Бид шинэ залуу загасчдыг эхнээс нь зөв загасчлалд сургах мөн хуучин туршлагатай загасчдыг сонгодог загасчлалын арга барилд шилжихэд нь туслаж байгальтайгаа зөв зохистой харьцах ухамсарыг төлөвшүүлж олон нийтэд зөв зохистой тогтвортой загасчлалыг ухуулан таниулах зорилт тавьж байна. Үүний тулд юун түрүүнд сонгодог загасчлалын төрөлжсөн зориулалтын хэрэгсэлээр хангаж, сургалт семинар, төрөл бүрийн тэмцээнүүд бусад олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг.
Аялал жуулчлалд загасчлал хэр том байр суурь эзэлдэг вэ?
Зөв зохистой тогтвортой загасчлалыг хөгжүүлж чадах юм бол манай улсад гадаад дотоодын аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн бий болж, аялал жуулчлалыг үлгэр жишээ хөгжүүлэх бүрэн бололцоо бий. Дэлхийн хэмжээнд загасчдын дунд цэнгэг усны онгон зэрлэг загас барих эрэлт хүсэлт их байдаг.
Америкийн Монтана муж сонгодог загасчлалыг хөгжүүлсэнээрээ өнөөдөр байгалийн зэрлэг загасны нөөцөөрөө улсдаа тэргүүлж дэлхийн өнцөг булан бүрээс загасчид очдог. Канадын Бритиш Колумбиа байгалийн цогцолборт газар нь загасчдын хувьд ган толгойт хулд загасыг очиж барих мөрөөдлийн газар юм. Куба улс сонгодог загасчлалаас төсвийнхөө 30 хүртэл хувийг бүрдүүлдэг.
“Уран уургач” Сонгодог загасчлалын хэрэгслийн дэлгүүрийн ерөнхий менежер М.Ганчимэгийн нийтлэлийг хүргэлээ. Бид тун удахгүй сонгодог загасчлалын талаар түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэх болно.