gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэдээлэл, харилцааны технологи-Глобал бизнесийн хөгжил

Нийгэм
2009-12-29
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-12-29
МҮХАҮТ-ын Мэдээллийн технологи, цахим бизнесийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Чулуунцэцэгтэй уулзлаа.

-Танхимын газар, товчоод дотроос танайх чинь шинэхэн хэлтэст тооцогдох байх аа?

-Тиймээ. Э-Танхим болох зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, бизнесийн салбарт хандсан мэдээлэл, харилцаа, холбооны технологийн /МХХТ/ үйлчилгээ, мэдлэг, мэдээллийг түгээх зорилгоор энэ оны 1 дүгээр сард байгуулагдсан юм. Хэлтсийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь Танхимаас үзүүлж буй үйлчилгээг гишүүд, бизнесчүүдэд цахим хэлбэрээр хүргэх, бизнесийн салбарт зориулсан цахим үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэн ажиллах явдал юм. Өөрөөр хэлбэл, манай хэлтэс бизнесийн салбарт МХХТ-ийг оновчтой нэвтрүүлэх, мэдээллийн технологийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх үйл ажиллагааг нийт бизнес эрхлэгчдэд хандан явуулахад чиглэж байна.

-Мэдээллийн технологийн гол давуу талыг нэг үгээр хэрхэн тодорхойлж болох вэ?

-Дэлхий нийтээрээ даяарчлагдаж буй өнөө үед бизнесийн үйл ажиллагааг мэдээлэл, харилцааны технологийн хүчээр үр ашигтай, өртөг зардал багатай байдлаар удирдан явуулах нь өнөөгийн бизнесчүүдийн эзэмшвэл зохих чадварын нэг яах аргагүй мөн. Мэдээллийн технологийг оновчтой, зөв нэвтрүүлж чадсан байгууллага, аж ахуйн нэгжийн хүртэх ашиг, зах зээлд бий болгох давуу талыг үнэлж баршгүй. Тиймдээ ч дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц томоохон компаниудын гол үзүүлэлт нь шинэ технологи нэвтрүүлэлт, инновацийн түвшингээр тодорхойлогдож байдаг.

-Өнөөдөр мэдээллийн технологийн хөгжил манайд ямар түвшинд байгаа бол?

-Манай улсад мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжил сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэлээд эрчтэй хөгжиж байгаа ч бизнесийн салбарт жигд бус тархацтай байдаг нь харагддаг. Тухайлбал, зах зээлд томоохон байр суурь бүхий цөөн тооны компаниуд бизнесийн үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлэн, байгууллагын болон хэрэглэгчдэд хандсан үйл ажиллагаандаа дэвшилт, шинэчлэл хийж буйг харахад таатай байдаг. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэмжээнд мэдээллийн технологийн давуу талыг хүртэх боломж, энэ талаарх мэдлэг болон мэдээлэл хомс байна. Тиймээс тэдэнд хандсан, тэдний чадавхийг дэмжих, бизнесийн үйл хэргээ үр ашигтай, өндөр бүтээмжтэй байдлаар хөтлөн явуулахад нь бүтээлч байдлаар туслах шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ үүднээс 2010 онд манай хэлтсээс энэ чиглэлд хандсан хэд хэдэн ажлуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

-Танай хэлтэс жил орчим хугацаанд ямар ажлыг хийж амжуулсныг сонирхож болох уу?

-Энэ онд манай хэлтсийн үйл ажиллагаа бүхэлдээ Танхимын дотоод хүчин чадавхийг нэмэгдүүлэх, гишүүдэд мэдээлэл хүргэх цахим хэлбэрүүдийг шинээр бий болгох, бизнесчүүдэд зориулсан сургалт, гарын авлага гаргах, гадаадын ижил төстэй байгууллагуудтай харилцан хамтран ажиллахад гээд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, "Э-Маркетинг- Бизнесийн амжилтын нууц" нэртэй бизнес эрхлэгчдэд зориулсан гарын авлага, "Мобайл контент бизнесийг хөгжүүлэх нь" сэдэвт цуврал уулзалт, Танхимын дэргэдэх Гадаад Худалдааны Академи дээр "Бизнесийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх нь" сэдэвт сургалт зэргийг дурьдах байна. Түүнчлэн өнгөрсөн 6 дугаар сард гишүүн байгууллагуудаас бүрдсэн төлөөлөгчид Ази, Номхон Далайн орнуудын Худалдаа аж үйлдвэрүүдийн танхимуудын нэгдсэн холбоо /САСС1/ -ны 23 дугаар чуулга уулзалтад зохион байгуулалттайгаар оролцуулахын зэрэгцээ тус холбооны дэргэдэх МХХТ-ийн зөвлөлийн гишүүнд нь элслээ.   

-Ирэх онд хэлтсийнхээ гол баримталж ажиллах ажлаасаа хуваалцахгүй юу?

-Цаашид бид бизнесийн салбарт зориулсан цахим үйлчилгээг хөгжүүлэх, гишүүдийн МХХТ-ийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, семинар, уулзалтыг тогтмол зохион байгуулах, Танхимын портал сайтаар онлайн үйлчилгээ үзүүлэх чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөөд байна.

Манай хэлтэс Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зөвлөлийг давхар хариуцан ажилладаг. Тус зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжуулан нийгэм, эдийн засагт мэдээллийн технологийн гүйцэтгэх үүрэг, эдийн засгийн өсөлтийг бий болгох боломж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зэрэгт МХХТ-ийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд холбогдох төрийн болон салбарын холбоод, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоо ирэх онд улам боловсронгүй болгоно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан