Хан-Уул дүүргийн V хороо Яармагийн XIX гудамжны Авто засварын ажилчдын байранд гал гарч 20 гаруй айл орон гэргүй хоцорсон. Өмссөн хувцастайгаа үлдсэн иргэд нурангин дотор үлдэж, хаашаа хандахаа мэдэхгүй байсан юм. Тэгвэл тэр хар өдрөөс хойш нэг сар өнгөрсөн ч байдал хэвэндээ байгааг эх сурвалж өгүүллээ. Тэр ч байтугай төрөөд долоо хонож байгаа нярай хүүхэдтэй эх, тулгар биетэй гурван ээж нурангинд хөнжлөө нөмрөөд хэвтэж байгаа гэнэ.
Гал гарсан даруйд холбогдох байгууллага болон дүүргийн удирдлагууд ирж оршин суугч нартай уулзан “Та нарт туслах болно. Галын шалтгааныг тогтооно” хэмээн амласан байдаг. Гэтэл өдгөө хэн ч хэлсэн амандаа хүрэлгүй зугтаж яваа сурагтай. Онцгой байдлын газрын шинжээчийн дүгнэлт, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтээр гал зуухны яндангийн цоонолтоос гараагүйг баталсан байна. Мөн галын голомт, шаталтын явц, гэрч, хохирогч нарын мэдүүлсэн болон шаталт дээврийн хөндийгөөр явагдсан зэргээс үзэхэд таазаар татсан цахилгааны утсанд богино холболт үүсч оч хаян шатамхай материалд цонож улмаар таазны дээр байх үртсэнд хүрч гал гарсан хэмээн тогтоожээ. Галын дүгнэлтээр иргэд буруугүй нь тогтоогдсон байхад дүүргийн зүгээс хохирсон иргэдийг газраа чөлөөлж нүүхийг шаардсан байна.
Энэ талаар хохирогч Д.Нарантуяагаас тодруулахад “26 айлын 126 иргэн өнөөдрийг хүртэл үнс нурман дотор амьдарлаа. Биднийг хэн ч тоосонгүй. “Улаан загалмай” нийгэмлэгээс гурил, будаа, хөнжил өгсөн.
Саяхан “Христофер Нобель”-ийн сангаас эхний зургаан айлд иж бүрэн тавилгатай гэр өгсөн. Ядарсан нэгэндээ гэр өгнө гэдэг сайн үйлс. Гэхдээ үлдсэн 15 айлд нь “Дэлхийн Зөн”-гөөс гэр өгнө гээд одоо болтол сураггүй болсон.
Тэгэхдээ гэр авсан нь дахин юм нэхэхгүй биз гэсэн гарын үсэг зуруулж байж гэрийг чинь гардуулна гэж сүрдүүлсэн. Өмсөх хувцасгүй үлдсэн иргэд төр засгаасаа л тусламж хүсэхгүй яах билээ. Энд тэндхийн төрийн бус байгууллагуудад очоод тусламж хүсэхээр хэзээ ийм гал гарсан юм бэ. Ямар сонин юм бэ гээд мэдэх хүн олдохгүй байсан. Тэр ч байтугай Нийслэлийн Засаг дарга нь “Өө ийм гал гарсан юм уу. Одоо л дуулж байна. За яах вэ, нөхцөл байдлыг чинь судлая” гэхээс өөр ямар ч хариулт өгдөггүй. Саяхан хажуу айлын эмэгтэй төрөөд хүүхдийг нь өлгийдөх гэхээр даавуу байдаггүй. Нөгөө тусламжийн хөнжлийг нь хувааж байгаад өлгийдсөн. Одоо бас гурван хүн төрнө гээд сандаргаад л сууж байна” гэв.
Галд нэрвэгдсэн иргэдэд туслахын оронд хэл амаар доромжлох хүмүүс цөөнгүй байгаа аж. Үүний нэг жишээ нь дүүргийн удирдлага болон нийслэлийн газрын албанаас иргэдийг газраа чөлөөлж өгөхийг шаардсан байна. Тус байрны оршин суугчдын хэлснээр тухайн газар улаан шугамд орсон яваандаа орон сууц баригдах төлөвлөгөөтэй байсан гэдэг. Гэтэл орон гэргүй болсон иргэдийг нэрвэх гэж байгаа юм шиг “Наад газар чинь нийслэлийн өмч байсан юм. Байдал нэгэнт ийм болсон хойно та нар ашиглаж болох юмнуудаа аваад нүүж Шувуун фабрикийн цаана амьдар. Бид энэ газраа дуудлага худалдаанд оруулж зарна” хэмээн сүрдүүлсэн нь удаа дараагийн үйлдэл болжээ. Энэ байдлыг эсэргүүцсэн иргэд дуу хоолойгоо нэгтгэн “Бид энэ байранд 30 гаруй жил амьдарсан. Гал гараагүй байхад нь хөөж туухгүй яасан юм бэ. Одоо орон гэргүй болсон иргэдийг хөөгөөд яах гэсэн юм бэ” хэмээн холбогдох газруудад нь хандсан боловч нэмэр болоогүй байна. Иргэдийг хөөж туугаад байгаа газрын албанхан ирэх болгондоо худал зүйл ярьдаг нь иргэдийг бухимдуулаад байгаа аж. Учир нь хэдхэн хоногийн өмнө нүүхийг шаардсан хүн ирээд “Наад газар дээр чинь хүүхдийн тоглоом барина. Хугацаандаа нүүхгүй бол газрын хөрснөөс хусч арилгана шүү” хэмээн заналхийлсэн байна.
Ийнхүү гэрээ шатаалгаж, газраа булаалгасан иргэд дүүргийнхээ Тамгын газарт л ханддаг гэнэ. Гэтэл Тамгын газрын зүгээс “Бидний данс улайсан. Та нарт туслах нь байтугай өөрсдөө яая гэж байна” хэмээн хаалгаа хаадаг аж.
А.Лхагважав