Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийллийн золиос болох үзэгдэл цөөнгүй тохиолдол болсон. Саяхан л гэхэд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 34 дүгээр байранд 10 настай хүүхэд цахилгаан шатанд хүчиндүүлсэн хэрэг гарчээ. Оршин суугчдын ярьж буйгаар тус байранд өмнө нь хүүхэд дээрэмдүүлэх хэрэг мэр сэр гарч байсан аж. Энэ талаар сэрэмжлүүлэг өгөх үүднээс Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалтай уулзсан юм.
-Баянгол дүүрэгт 10 настай охиныг цахилгаан шатанд хүчирхийлсэн хэрэг гарсан гэлээ. Ер нь бага насны хүүхэд хүчингийн хэрэгт өртөж хохирох тохиолдлын талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цөөнгүй мэдээлэх болсон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Он гарснаар гэмт халдлагад өртсөн хүмүүсийн дотор 7-8 хүртэл насны хүүхэд 12, 8-13 насныхан 25 байна гэсэн статистик мэдээ байна. Сүүлийн үед хүүхэд гэмт халдлагад өртсөн, гэмт хэрэгт холбогдсон хэргүүд тодорхой хэмжээгээр буусан үзүүлэлт бий. Гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд 19545 иргэн хохирсноос 32.3 хувь нь эмэгтэйчүүд, 5.3 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхэд хүчингийн золиос болсон хэд хэдэн хэрэг гарлаа. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Баянгол дүүрэгт бага насны хүүхэд хүчингийн хэрэгт өртлөө гэсэн гомдол цагдаагийн байгууллагад ирсэн. Өмнө нь энэ дүүрэгт дунд сургуулийн байранд хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэг гарч багагүй шуугиан дэгдээж байв. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт таван настай хүүхдийг хүчиндэхийг завдсан хэрэг гарсныг холбогдох байгууллага шалгаад эзэн холбогдогчийг нь тогтоосон байгаа.
Тус хэрэгт өртсөн таван настай охин гэр хороололд амьдардаг бөгөөд үдэш оройн цагаар ТҮЦ-ээс бохь авахаар явсан байна. Улмаас гэр рүүгээ харих замд нь гэмт этгээд “Аавын чинь найз байна. Гэрт чинь хүргэж өгье” хэмээн жалганд аваачин хүчирхийлэхийг завджээ. Харин өнгөрсөн долоо хоногт болсон хэргийн хувьд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 34 дүгээр байранд оршин суух нэгэн гэр бүлээс 10 настай охиныг нь танихгүй этгээд хүчиндчихлээ гэх гомдлыг ирүүлсэн. Тэдний мэдүүлж байгаагаар тухайн охин орой үдшийн цагаар ангийнхаа хүүхдийнд очихоор явжээ. Тэр үед цахилгаан шатанд хамт суусан нэгэн этгээд охиныг хүчирхийлээд зугтсан байна. Одоогоор энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа.
-Баянгол дүүргийн энэ байранд өмнө нь хүүхдүүд дээрэмдүүлсэн хэрэг цөөнгүй гарсан талаар оршин суугчид ярьж байсан?
-Ийм хэрэг байгаа. Бага насны эрэгтэй хүүхдийг хичээлээсээ тараад харьж явах замд буюу орцонд нь гар утас, өмсч яваа хувцсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан. Гомдлын дагуу хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.
-Холбогдох байгууллагаас хэрэг давтагдан гарсан ойр орчмын газрын эргүүлийг сайжруулах зэргээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Мэдээж эргүүлүүд ажилладагаараа ажиллаж байгаа. Гэхдээ байнга л цагдаагийн байгууллагын ажилчид тухайн байрыг сахиад, хүмүүсийг нь дагаад явна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд тухайн оршин суух газар гэмт хэрэг давтагдан гарч байгаа бол үүн дээр ухамсартай хандаж, бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа чангатгах, мөн СӨХ-үүд байр, орцоо камержуулах зэрэг ажлыг хийх хэрэгтэй юм.
-Дээрх хэргүүд гарах болсон шалтгаан болон бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болж байгааг юутай холбон тайлбарлах вэ. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд юун дээр анхаарах шаардлагатай бол?
-Дээрх хэргүүдээс харж байхад бага насны охиддоо тавих эцэг эхийн анхаарал халамж сул байгааг илтгэж байна. Хоёрдугаарт, эцэг эхчүүд бага насны хүүхдийг гэр оронд цоожилж орхидогоос галын болоод бусад аюул, осолд өртөх магадлалыг өсгөж байгаа юм. Мөн орон сууцны конторын харуул хамгаалалт, жижүүр, СӨХ-ны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна. Хэн нэгний гуйлтаар эсвэл төдийлөн сайн мэддэггүй хүнийг жижүүр манаачаар ажиллуулдаг нь тун буруу. Хохирогч болсон хүүхдүүдийн эцэг, эхтэй ярьж байхад “Хүүхдээ ойрхон ТҮЦ-ээс талх авахуулахаар л гардаг. Энэ хооронд юу л болбол гэж боддог байсан. Гэтэл ийм хэрэг болчихлоо” гэж харамсдаг. Зарим нь “Хоёр давхраас таван давхарт байдаг найзындаа орох гэж л явсан. Ийм зүйл болно гэж яаж бодох вэ дээ” гэдэг. Эцэг эхчүүд асуудалд ингэж хандмааргүй байна.
-Хүчингийн хэрэг үйлдэгч этгээд нь ихэвчлэн ямар хүмүүс байдаг бол?
-Сүүлийн үед бага насны хүүхэд хүчиндэх, хүчирхийлэхийг завдсан хэд хэдэн хэргийг цагдаагийн байгууллагууд илрүүлж холбогдох этгээдүүдийг шалган арга хэмжээ авахад тэд ихэвчлэн эцэг эхийг нь мэддэг байсан, эсвэл гэр оронгүй тэнэмэл, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байдаг. Ер нь хүчингийн хэрэг дээр ч бус бусад гэмт хэрэгт хүүхэд өртөж байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой.
Г.Одгарав