2009.09.09-ний 09.09 цагт буюу таван ес давхацсан өдөр Монголд олон улсын эрдэмтэд чуулах гэж байна. Хурлын сэдэв бэлгэдэл судлал. Бэлгэшээлт гариг, бэлгэдэл судлалын хурлын талаар шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламтай ярилцлаа.
-Бэлгэдэл
гэж юуг хэлдгийг товчхон тодорхойлбол?
-Ёс
бэлгэдэл гэдэг ганцхан Монголын асуудал
биш. Ер нь хүн гэдэг амьтан өөрөө
адгууснаас ялгарч байгаа нэг гол юм нь
энэ бэлгэдэл. Ямар ч арслан, бар, туулай
үнэг гэдэг амьтан бэлгэдлийг хэрэглэдэггүй.
Гагцхүү хүн л бэлгэдлийг хэрэглэдэг.
"Хүн гэдэг бэлгэдлийн амьтан мөн"
гэж хэлдэг шүү дээ. Энэ нь хэлтэй
холбогдоод явчихдаг. Хэл гэдэг нь өөрөө
дохио тэмдгийн нэг хэрэглүүр, нэг төвшин.
Хэлтэй амьтан дараагийнхаа хийсвэрлэлийг
хийхээрээ бэлгэдлийг бүтээдэг. Өөрөөр
хэлбэл, дохио тэмдгийн дараагийн төвшин.
Тийм учраас ганцхан Монголд байдаг зүйл
биш. Гэхдээ бэлгэдлийг бүхнээс эрхэмлэн
үздэг үндэстэн бол яах аргагүй Монголчууд.
-Монгол
хүн бэлгээр гэдэг биз дээ?
-Дорно
дахины гурван соёлт ард түмний хэлсэн
цэцэн үг байдаг. Монгол хүн бэлгээр,
Хятад хүн бэнчингээр, Төвд хүн шидээр
гэж. Энэ бол гурван үндэстний сэтгэлгээний
онцлогийг гаргаж харуулсан үг. Нэг аяга
ус байна гэж бодъё. Тэр аяганд хийсэн
юмыг Монголчууд дүүрэн байна уу, дундуур
байна уу гэж түүгээрээ бэлгэдэж харна.
Хятад хүн бол энэ хэдэн зоосны үнэ хүрэх
нь вэ, ямар ашигтай тустай зүйл бол гэж,
харин төвд хүн үүнийг нэг үлээгээд архи
болгож болох уу гэх мэтчилэн харна гэсэн
үг. Энэ бол ертөнцийн нэг юмыг харж
байгаа гурван өөр хараас гэсэн үг.
Бэлгэдэл нь хүн төрөлхтөний соёл
суртахууны дээд төвшний үзэгдэл гэж
хэлж болно.
-Бэлгэдэл
судлалын талаар олон улсын хурал болох
гэж байна. Ер нь энэ чиглэлийн судалгаа
Монголд хэр хөгжсөн бэ?
-Би
анх Монгол домог зүйг судалсан хүн. Энэ
явцдаа цаашлаад бэлгэдэл зүйг судлахгүй
бол болохгүй гэдгийг олж харсан. Тэгээд
энэ чиглэлээрээ үндсэндээ 20-иод жил
ажиллаж байна. Дөрвөн боть ном гаргалаа.
Үүнийгээ олон улсын эрдэмтдэд танилцуулж,
тэдний санал бодлыг сонсож, эрдэм
шинжилгээний хурал хийх гэж байна. Энэ
санааг миний шавь нар гаргасан. Миний
гарын шавь, Монголын анхны Африк Монгол
судлаач, Конгын иргэн Габи Бамана гэж
залуу бий. Энэ хүн Уэльсийн их сургууль
дүүргэсэн. Одоо тэндээ доктор хамгаалахаар
сурч байгаа. Бамана маань Монголын
соёлыг судална, тэгэхдээ бэлгэдлийг
судална гэж зорилго тавьсан хүн. Бид
хамтраад ирэх есдүгээр сард "Монгол
бэлгэдэл судлал: Эрэл хайгуул, хэтийн
төлөв" нэртэй олон улсын хурлыг
Улаанбаатарт хийх гэж байгаа юм.
-Энэ
хурлаа есдүгээр сарын 9-нд хийхээр
товлосон нь бас бэлгэдэлтэй холбоотой
юу?
-Эдийн
засгийн хямрал гээд энэ он бол хурал
хийхэд тохиромжгүй жил гэж зарим хүн
бодож байгаа байх. Монголчуудын бэлгэдлийн
ай сав дотор хамгийн их давтамж төгөлдөр,
хамгийн түгээмэл байдаг зүйл бол тооны
бэлгэдэл. Түүн дотроо есийн тоог илүү
бэлгэшээдэг. Улс үндэстэн болгон өөр
өөр тооны бэлгэдэлтэй. Жишээ нь, хятадуудын
хувьд наймын тоо. Үүнийг нь өнгөрсөн
жил болсон олимпийн үеэр бид харсан шүү
дээ. Түүнтэй адил би Монголынхоо энэ
бэлгэдэлтэй ес гэдэг тоог алдмааргүй
байгаа учир 2009 оны есдүгээр сарын 9-ний
өдрийг сонгосон юм. Хурлаа есөн цаг есөн
минутад нээнэ гэхээр таван ес давхцаж
байгаа юм.
-Яагаад
Монголчууд ингэж есийн тоог онцлон
бэлгэддэг юм бол?
-Энэ
бол юуны өмнө гурван гурав буюу
монголчуудын хамгийн их бэлгэдэлт тооны
үржвэр. Дээр нь Монголчуудын тэнгэрийн
тоо. Ес бол тэнгэр, найм нарт ертөнц,
долоо газар газрын доорх ертөнц. Долоо
доошоо, найм нартай ертөнц дээр, ес
тэнгэрт гэж бэлгэддэг.
Эрт дээрээс Монголын төр энэ бэлгэдлийг хэрэглэж, есийн тоотой өдрүүддээ төр улсын гол ёслолуудаа хийдэг байсан уламжлалтай. Монголчуудын уламжлалт шашин мөргөл тэр чигээрээ есийн тооны бэлгэдэл. Харин одоо бол тооны бэлгэдэл гэдэг юмаа сайн ойлгохгүй, мэдэхгүй болсон юм уу даа. Монголчуудын энэ бэлгэдэлт тоогоор манай төр засгийн юм уу, үндэстний хэмжээнд юм хийгээч гэхээр тоож анзаардаг хүн ховор. Тэгэхээр өөрөө энэ бэлгэдэлт тоотой өдрөө юм хийхээр зорьсон.
-Гадаадын
хэр олон орны эрдэмтэн судлаачид таван
ес давхацсан өдрийн хуралд хүрэлцэн
ирэх вэ?
-Одоогоор
12 орны эрдэмтэд ирэхээр болоод байна.
Илтгэлийнхээ товчлолуудыг англиар
ирүүлчихсэн байгаа. Хямрал зэрэг бусад
хүчин зүйлээс үл хамаараад бидний ажил
урагштай байна. Гадаадын эрдэмтэн
судлаачид Монголын бэлгэдлийг янз
бүрийн талаас нь судалж байна. Алтайн
язгуур хэлтний хэмжээнд, Төв Азийн
мужлал дотор, Европтой харьцуулах гэх
мэтээр олон талаас судалсан байна.
-Энэ
хурлыг зохион байгуулж байгаа газар нь
хаанах вэ?
-МУИС,
Монгол хэл соёлын сургууль, Утга зохиолын
тэнхим хамтран зохион байгуулж байгаа.
-Домог
зүй дундаас бэлгэдлийг судлах санааг
олсон гэлээ. Энэ хоёр хоорондоо ямар
холбоотой вэ?
-Домог
зүй гэдэг бол хүн төрөлхтөн шинжлэх
ухаан, шашин, философи гэдэг юмыг
үүсгээгүй байх үеийн бүх зүйлийг
хамтатгасан сэтгэлгээг илэрхийлж байгаа
юм. Тэгэхээр домог зүй дотор бүх юмны
эх үүсвэр байж байдаг. Одоогийн бидний
ярьдаг шинжлэх ухааны, шашны, урлагийн,
боловсролын гээд бүх зүйлийн үүсвэр
домог зүй дотор бий. Гагцхүү түүнийгээ
уран сэтгэмжээр илэрхийлдэг. Илэрхийлж
байгаа энэ хэлбэрээс нь болоод хүмүүс
үлгэр, домог гэж тооцдог. Хийсвэр уран
сэтгэмж, худал зүйл гэж үзэх нь ч бий.
Гэтэл шинжлээд бүтцээр нь судлахаар
хамгийн үнэн юм байдаг. Миний бодлоор
домог шиг үнэн юм бараг байхгүй.
Нэг домог ярихад утгагүй, инээдэмтэй юм шиг санагдаж болно л доо. Гэтэл түүний цаана үнэн оршиж байдаг.
-Тухайлбал?
-Жишээн
дээр ярья л даа. Бурхан багш бүх амьтныг
өвс иддэг болгох гээд нэг жалганд
унагатай гүү, нөгөөд нь хүүхэдтэй
эмэгтэйг орхиод явжээ. Үдийн хугархай
бололгүй хүрээд ирсэн чинь хүүхэдтэй
эмэгтэй өөрийнхөө жалган өвсийг барчихаад
унагатай гүүнийх жалгынх руу орчихсон
байжээ. Үүнийг хараад бурхан багш энэ
амьтан өвс идэж болохгүй юм байна гээд
хүнийг нь мах иддэг болгоё гэж шийджээ.
Тэгээд энэ амьтан өвсөө идэг, нөгөөх нь
түүнийг идэг гэж хуваарилсан гэдэг. Энэ
домгийг уншаад хүн бодно шүү дээ. Хүн
хэзээ өвс идэж ус ууж байлаа гэж. Гэтэл
нарийн ярих юм бол, хүн төрөлхтөн анх
үүсэхдээ газраас үр жимс түүж идэж
амьдарч явсан нь үнэн. Дараагийн нэг
үнэн бол хүний устган сүйрүүлэх агуу
их хүчийг гайхалтай зөв хэлсэн байгаа.
Хүн гэдэг амьтан энэ ертөнцийн бусад
амьтнаасаа илүү устган сүйрүүлэх, бүтээн
байгуулах хамгийн агаад чадалтай амьтан.
Үүн шиг үнэн юм байхгүй биз дээ.
-Гэтэл
судлаачид Монгол угсаатанд домог зүй
гэж байхгүй дүгнэдэг байсан гээ биз
дээ?
-Намайг
дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч
байхад "Эртний дэлхий дахины түүх"-ийн
хичээл дээр эртний грекийн домог гэж
заадаг байлаа. Их гайхалтай санагдаж
байсан юм. Тэнгэр газрыг бүрхэж байдаг
баатар ч гэх шиг ямар сонин юм бэ, Грект
нь л байдаг юм байхдаа гэж боддог байлаа.
Харин хожим их сургуулийн оюутан болоод
мөнөөх “Эртний грект л байдаг байх"
гэж бодож явсан домог зүйгээ судлах
ажлаа эхэлсэн.
Монгол судлаачид эхэндээ Монгол угсаатанд домог зүй байхгүй гэж үзэж байлаа. Дараа нь судлаад ирэхээр юм гараад ирэхээр Энэтхэг, Төвдийн домог зүйг Монголчууд авсан гэх утгатай дүгнэлт нэг хэсэг эрдэмтэд хийдэг байлаа. Сүүлдээ 1970-аад оноос зарим Монгол угсаатан домог зүйтэй, тухайлбал буриадад байна гэж үзэх болсон. Энэ бүх үзэл надад жаахан эргэлзээтэй санагдсан. Монгол угсаатанд яагаад домог зүй байдаггүй юм бэ гэдэг энэ эргэлзээнээс судалгаагаа эхэлсэн. Судлаад үзэхээр юун байхгүй, бүр бүхэл бүтэн систем байгаа нь батлагдсан даа.
-"Монголын
нууц товчоо" гээд зохиол байж байна.
Энэ зохиол нь байгаа учраас түүнийг тал
талаас нь судлаад Монголын нууц товчоо
судлал үүсч хөгжөөд явж байх жишээтэй.
Тэгвэл домог зүйн ийм бэлэн судлагдахуун
гэж байна уу?
-Эртний
Грек, Энэтхэг зэрэг улсад домог зүйн
бүхэл бүтэн ном шастир үлдсэн. Харин
Монголчуудын домог зүйн ийм ном шастир
гэж байхгүй. Домог зүйн өгүүлэмж, дүрүүд
нь үлгэрт, бичиг зохиолд, соёлд, эд өлгийн
дурсгалд хэсэг бусгаар үлдсэн байдаг.
Үүнийг археологичийн ажилтай зүйрлэж
болно. Нэг газраас ухахад жижиг хэлтэрхий
гарч ирж болно. Хажууд нь дахиад сайн
ухахад гарч ирвэл өөр бас нэг хэлтэрхий
олдож болно. Тэр хавиар нь сайн ухаж
үзвэл хэсэг хэсгээр хэлтэрхийнүүд гарч
ирсээр тэдгээрийг эвлүүлж үзсээр байгаад
энэ чинь ваар юм байна гэдгийг мэдэж
болно. Монголын домог зүйг судална гэдэг
яг үүнтэй л адил адил. Тиймээс домог
зүйг оюун санааны археологи гэж хэлж
болно.
Монголын бэлгэдлийн систем өөрөө бас үүнтэй адил. Би тэр системийг өөрийнхөө хэмжээнд бүтээчихлээ. Үүнийгээ олон улсын эрдэмтэн судлаачдад ирэх есдүгээр сард танилцуулах гэж байгаа юм. Дөрөв, таван хоорондоо холбоогүй юм шиг зүйлүүд нийлэхээрээ бэлгэдлийн нэг том чуулбар, цогцолбор болж байгаа. Тэрийг яаж гаргаж ирж болж байна, яахаараа хоорондоо холбогдож байна вэ гэдгийг харуулна гэсэн үг. Гэхдээ нэг нэгж нь байхгүй бол дутна. Миний шавь Габи "Бидний энэ судалгаанаас цоо шинэ онол гарна" гэж хэлдэг юм. Ингэх бүрэн боломжтой.
-Монгол
домог зүйн судалгаа гадаадын монголч
эрдэмтдийн дунд нэлээд өргөжиж хөгжиж байгаад ямар учир байна вэ?
-Монголд
гэхээсээ илүү гадаадын монголч эрдэмтэд
илүү судалж байна. Жишээ нь миний номыг
бүтнээр Солонгост орчуулж хэвлэсэн.
Угсаатны зүйн музей гэдэг байгууллага
санхүүжүүлсан юм. Солонгосууд ингэж
Монгол домог зүйг анхаарч байгаа нь
учиртай. Монголын болон Солонгосын
домог зүй эрт үеэрээ маш их холбоотой.
Тиймээс Солонгосуудын эртний соёлыг
судлахад маш чухал суурь хэрэглэгдэхүүн
болж байгаа учраас Монгол домог зүйн
талаар судалгаа сайн хийж байна.
Өвөрмонголд бас домог зүйн чиглэлээр
судалгаа нэлээд сайн хөгжиж байна.
Д.Баярбилэг