Манай улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулах ажил, цаг үеийн асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Илтэй ярилцлаа.
-Монгол, Солонгос улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хийхээр төлөвлөж байгаа гол ажлуудаас танилцуулаач?
-Ирэх гуравдугаар сарын 26-нд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Үүнтэй холбоотойгоор манай ЭСЯ-наас энэ оныг Монгол дахь Солонгосын жил болгон зохион байгуулж байна. Арга хэмжээний нээлт ирэх гуравдугаар сард болж, хоёр улсын төрийн тэргүүн баярын мэндчилгээ солилцсоноор эхэлнэ. Нээлтийн ажиллагаанд Солонгосын Соёлын сайд оролцоно. Гуравдугаар сараас эхлээд тасралтгүй олон арга хэмжээг зохиохоор төлөвлөж байгаа.
Тухайлбал, Солонгосын алдартай жүжигчид, энэ өдрүүдэд ирж тоглолт хийнэ. Мөн кино өдрүүд болно. Энэ хүрээнд Солонгосын алдартай хоёр киног Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод гаргана. Энэ мэтчилэнгээр ирэх дөрөвдүгээр сараас эхлээд соёлын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.
-Солонгосын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй залуус Монголд олон бий. Тэдэнд зориулсан арга хэмжээ төлөвлөгөөнд тань байгаа болов уу?
-Солонгост суралцахыг хүсэгчдэд зориулсан, Солонгосын их, дээд сургуулиудын үзэсгэлэн яармаг Улаанбаатар хотод болно. Түүнээс гадна зургадугаар сард болох соёлын арга хэмжээнүүдийн нэг нь Солонгосын үндэсний бөхийн барилдаан юм. Мөн Солонгосын хоолны соёлыг танилцуулна. Монголын үндэсний түүхийн музейд Солонгосын соёлыг танилцуулах үзэсгэлэн болно.
-Солонгосын Ерөнхийлогч Ли Мен Багийн манай улсад айлчлах төлөвлөгөө хэвээр байгаа юу?
-Төлөвлөгөө бий. Гэхдээ яг ирэх, үгүйгээ албан ёсоор шийдсэн зүйл байхгүй.
-Танай улсад Монголд ирж ажиллаж, амьдарч байгаа олон хүн бий. Тэдэнд Монгол дахь Солонгосын жилийг тохиолдуулж хийхээр төлөвлөсөн зүйлс юу байна?
-Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Солонгосын 3000 гаруй иргэн бий. Солонгосын бизнес эрхлэгчдийн нийгэмлэг, Солонгос иргэдийн нийгэмлэг Монголд байдаг. Манай ЭСЯ-наас эдгээр нийгэмлэгтэй хамтарч, Солонгосын үйлдвэрлэл, худалдааны үзэсгэлэн яармагийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ олон арга хэмжээг зохион байгуулах болсон нь цаанаа учиртай юм.
Түүхээс уламжилбал, Байгаль нуурын орчимд буюу Төв Азийн нутгаас манай өвөг дээдэс өнөөдрийн Солонгосын хойг руу нүүдэллэж амьдарсан гэж үздэг. Солонгосын эртний зарим хот, муж төв Азиас гаралтай. Тэгэхээр бид Монголчуудтай өвөг дээдэс нэгтэй. Бас нэг зүйл бий. 800 жилийн өмнө манай хоёр улс гүнзгий харилцаатай байсан. Та бүхэн сайн мэдэж байгаа, Чингис хаанаас уламжлаад Хубилай хааны үед манай хоёр улс ураг барилдсан цөөнгүй тохиолдол бий. Солонгосоос маш олон гүнж ирж Монголын дээдэс, язгууртантай дэр нэгтгэж байсан шүү дээ. Тиймээс бид монголчуудтай цусан төрлийн, адилхан хөх толботой ах дүүс. Гэсэн ч бодит байдалд манай хоёр улсын харилцаа, ялангуяа эдийн засгийн харилцаа хангалтгүй байгаа. Солонгосын гадаад худалдааны экспорт, импорт Монголд хамаагүй бага байна. Солонгосын томоохон корпорацийн салбаруудыг Монголд оруулж, хөрөнгө оруулалт хийх санал тавихаар зах зээл жижигхэн гэдэг шалтгаанаар татгалзсан хариу өгдөг. Энэ мэт эдийн засгийн хувьд бэрхшээлтэй тал олон байна. Гэсэн ч бид Солонгосын пүүс, корпорацийнхан шиг өөрийн ашиг хонжоо, эдийн засгийн байдалд ач холбогдол өгөхөөс илүү Монгол Улсыг ирээдүйд яаж хөгжүүлэх вэ, ямар давуу тал байна вэ, энэ хөгжилд бидний зүгээс ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг үр дүнтэй зүйлд Монголчуудтай хамтарч ажиллана.
-Үүний тулд яг ямар ажлыг энэ жил эхлүүлж байна вэ?
-Тухайлбал, манай Олон улсын хамтын ажиллагааны агентлаг байгууллага болох КОЙКА Монгол Улсыг стратегийн түнш улсаар сонгож авсан. КОЙКА дэлхийн 20 гаруй оронд буцалтгүй тусламж үзүүлдэг. Түнш улсаар Монголыг сонгож байгаа гол шалгуур нь нэгдүгээрт, тухайн улсын ирээдүйн хөгжлийг харсан. Хоёрдугаарт, 1950 оны зургадугаар сарын 25-нд Солонгост гарч байсан иргэний дайны үеэр Монгол Улс тусалж байсан. Тэр үед Солонгост тусламж үзүүлж байсан, хөгжиж байгаа орнуудаас КОЙКА шалгаруулалтаа хийдэг юм.
Солонгос улс 1960-аад оноос үсрэнгүй хөгжсөн. Хөгжлийнхөө туршлагыг танай улстай хуваалцъя гэж байгаа. Мэдээж, Монголчууд шууд дагаж, дуурайж, хуулбарлах биш, үзэж, харснаасаа санаа аваад өөрсдөө стратегиа боловсруулсан хойно түүнийг нь хэрэгжүүлэхэд туслах үүднээс хамтрах юм.
Өнөөгийн байдлаар Монголд уул уурхайг хөгжүүлэх, ашигт малтмалаа гадагшаа гаргах сонирхол их байна. Үүнээсээ илүү танай улс байгаа бололцоогоо ашиглаад үйлдвэрлэгч орон болоосой гэж хүсдэг. Тиймээс Солонгосоос Монголчуудтай мал аж ахуй, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах сонирхол байдаг.
-Монголд гадаад худалдаа хөгжихгүй байгаад нөлөөлж буй хүчин зүйлийг олон талаас тайлбарладаг. Taныxaap хамгийн гол шалтгаан юу вэ?
-Монгол бол хуурай газрын, эх газрын орон. Өөроор хэлбэл, далайн боомт байдаггүй нь саад болж байгаа. Тиймээс цаашид томилолтынхоо хугацаанд хийхийг хүсч байгаа нэг зүйл бол агаарын хэлэлцээрийн холбогдох хууль, заалтыг шинэчлэн засах. Мөн томилолтынхоо хугацаанд хийхийг зорьж байгаа бас нэг ажил нь хоёр улсын иргэд хоорондоо визгүй зорчих боломжийг бий болгох явдал юм. Өдгөө Солонгост 35000 Монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэдийг өөрийн улсын иргэдтэй яг адилхан нөхцөлөөр амьдрах боломжоор хангаж ажиллахыг холбогдох яам, байгууллагуудад анхааруулж байна. Өөрөөр хэлбэл Монгол иргэд цаашид гадаадын биш, манай улсын иргэд шиг байх бололцоо бүрдэх юм.
-Солонгост байгаа Монголчууд нийгмийн даатгалд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа шүү дээ?
-Томоохон үйлдвэр, компанид ажилладаг хүмүүс шууд автоматаар даатгалд хамрагдаад, нөхөн олговор авчихдаг. Гэтэл Монголчуудын ажиллаж байгаа ихэнх үйлдвэр, компаниуд жижиг, дунд үйлдвэрүүд байдаг. Иймэрхүү газрууд дампуурах явдал цөөнгүй байдгаас ажилчид хохирох нь бий. Үүнийг манай Засгийн газраас анхааралдаа авч байгаа. Бас нэг анхаарал татаж байгаа зүйл нь Солонгост байгаа Монгол иргэдийн 40 хувь нь хууль бусаар оршин сууж, ажил эрхэлж байгаа. Тэгэхээр хуулийн дагуу ажил хийж, нөхөн олговор авч, хуулийн дагуу хамгаалалтад орох боломжгүй байгаа юм. Манай ЭСЯ-ны зүгээс Монголчуудыг тэнд аль болохоор хууль бусаар үлдээхгүй байхад анхаардаг боловч энэ тоо буурахгүй 40 хувьтай байсаар байна.
-Та түрүүнд хэллээ. Монголчууд уул уурхайн салбарт үйлдвэрлэгч байгаасай гэж. Гэхдээ манай улсын уул уурхай, ашигт малтмал, ялангуяа уран дэлхий нийтийн анхааралд байгаа. Танай улс энэ талд хэрхэн хамтарч ажиллах бодлого баримталж байгаа вэ?
-Яг өнөөдөр манай улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр ярилцсан зүйл байхгүй. Яагаад гэвэл Солонгост нэг атомын цахилгаан станц барих зардал Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардалтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардана.
-Биднийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-БНСУ болон Хойд Солонгосын харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс гүүр болохуйц үлгэр жишээ, загвар улс юм. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хойд Солонгостой удаан хугацаанд буюу 1963 оноос хойш харилцаж ирсэн, өөрийн гэсэн туршлагатай. Энэ харилцаанаас бид Хойд Солонгостой харилцах, тухайн улсын иргэдэд хэрхэн туслах талаар Монгол Улсаас зөвлөгөө авах хүсэлтэй байдаг.
Х.Хулан