gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Гантулга: Бариа засалчид хугарсан ясыг эмчлэх боломжгүй

Нийгэм
2009-09-08
0
Twitter logo

"Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр" гэсэн цуу үг олон нийтийг бариачид руу хөтөлсөөр эцэст нь дээд доод мөчөө тайруулсан өвчтөнүүд нэмэгдэж байгаа. Тэд хэнд хандахаа мэдэхгүй дэмий амаа барина. Учир нь Монголд бариа засалчдын нэгдсэн холбоо гэж байдаггүй аж. Хувь хүмүүс өөрсдөө ирж хайж очдог учраас хохирсон иргэдийн хувьд хариуцлага тооцох хүнгүй үлддэг байна.

Хүмүүс дам сургаар хадаг сэлт барин хошуурцгаана. Эцэст нь эрэмдэг болохын цагт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчийн үлгэр болоод үлддэг. Бариа заслын аргаар ясны бэртлийг эмчлэх нь хэр үр дүнтэй байдаг талаар Гэмтэл согог судлалын салбар эмнэлгийн хүлээн авах тасгийн их эмч Д.Гантулгаас тодрууллаа.

-Бариа заслын аргаар эмчлүүлснээс хөл гараа тайруулсан өвчтөн олон бий. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөөч?
-Бариа засалчид хугарсан ясыг хэзээ ч эмчлэхгүй. Зарчмын хувьд маш буруу. Гэмтэл авч үйрмэг болсон ясыг яаж эвлүүлэх юм вэ. Мэс заслын болон гэмтлийн аргаар эмчилнэ. Бариач эвлүүлнэ гэдэг анагаах ухааны хувьд ямар ч үндэслэлгүй юм. Манайд эмчлүүлэхээр орон нутгаас ирж буй өвчтөний ихэнх нь бариачид бариулснаас мэдрэл шөрмөс нь гэмтэж тэжээлийн дутагдалд орсон. Ингээд гэмтэл авсан үеэсээ улам хүндэрсэн ирдэг. Тухайлбал, шилбээ бариулснаас цэврүү үүсдэг. Энэ нь бохир орчинд идээт үрэвсэл үүсгэдэг. Өвчин цаашаа даамжирч хүнд зэрэглэл рүү шилждэг.

-Гэмтэл согогын эмнэлгүүдэд бариа заслаар яваад хүндэрсэн өвчтөн их ирдэг үү?
-Өнгөрсөн жил Баян-Өлгий аймгаас 14 настай хүүхэд ирж эмчлүүлсэн. Хүүхдийн гарыг тайрахгүй байх ямар ч боломж байгаагүй. Учир нь хугарсан ясыг бариач мод бариад боосны улмаас булчин нь агшчихсан, мэдрэл судас нь боолтондоо дарагдсан. Үүний улмаас үхжилт үүссэн. Ингээд хүүхдийн
хугарсан гар тэжээлийн дутагдалд орсон гарын сарвуу хэсгээс үхжсэн учраас тайрахаас өөр эмчилгээ байгаагүй. Ер нь бариачид бариулаад хүндэрч ирж буй өвчтөнүүд орон нутгаас их ирдэг.
Хөдөөний иргэд мэдээлэл хомс. Тиймээс бариа заслын аргаар эмчлэх нь үр дүнтэй гэсэн ойлголт
тэдний хувьд одоо ч хуучраагүй. Өвчтөнүүд гэмтэл авсныхаа дараа бариачид очихоосоо өмнө мэргэжлийн эмчид хандаасай гэж хэлмээр байна Дам хүний үгэнд хууртаж бариачдад хандаж буруу эмчилгээ хийлгэснээс насан туршдаа тахир дутуу болж байгаа гашуун сургамж цөөнгүй байна. Энэ бол иргэд өөрсдийн буруугаас гарч буй асуудал. Манай гэмтлийн гар сарвууны тасгийн дарга тодорхой баримтууд олныг хэлэх байх.

-Ер нь ардын уламжлалт эмчилгээнд хугарсан ясыг яаж эмчилдэг вэ?
-Ардын уламжлалт эмчилгээний үед ясны эдгэрэлтийн процессийг түргэсгэх зорилгоор шавар эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Энэ нь хугарсан ясны бороожилтыг хурдасгадаг. Тиймээс эмчлүүлж буй өвчтөнүүд эмчилгээний төгсгөлд шавар эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг. Тухайлбал Өвөрхангай аймгийн Хужиртын шавар руу манай эмнэлэг өвчтөнүүдийг явахын зөвлөдөг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан