gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амьдрал нулимсанд дургүй

Нийгэм
2009-10-05
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-10-05
Хөдөөгийн намар. Энэхүү намбалаг шар авгай нэг л мэдсэн чинь монгол нутгийн маань гэрийн хаяанд ирчихсэн орсон гарсан бүхэнтэй ам хуурайгүй хуучлаад тун завгүй байна. Уулын модод халуун галын илчинд түлэгдэх дээл мэт хормойноосоо шарлаж эхлэв. Мөн тунгалаг булгийн ус өглөөдөө дөнгөж загсаж буй сүү шиг зайрмагтсан байх нь элбэгшээд, өдөр ирэх тутам яг намрын өрөм шиг зузааран хатуурах болжээ. Шөнө бугын дуудлага нойр хулжаана. Гэрийн хаяанд шахам аргамжсан морь тургилахаас өөр чимээгүй байсан үдшийн агаарыг зүсэн чоно улилдах нь нэн зэвүүн. Гэвч хоттой хонь мал огтхон ч үргэхгүй байх нь энэ бүхэнд аль эрт дассаныг илтгэх аж.

Салхигүй дулаан хоносон өглөө өвсний толгойд цагаан хяруу цавцайтал буусан харагдах нь өөрийн эрхгүй дотор жихүүцүүлнэ. Харин ийм өглөө жаахан чийгтэй болсон борог өвсийг хэр барагтай бол сөл хөөгөөд тоодоггүй үхэр мал амжаад авъя гэсэн шиг хар үүрээр амтархан үмхлэх нь тун содон. Тэрчлэн үүрийн гэгээг хөөсөн өдрийн наран тэртээ уулын цаанаас дурамжхан нь аргагүй цухуйж харагдавч яах ийхийн зуургүй тэнгэрт тасарч нэг л мэдэхэд зулай дээр маань гарчихсан байх нь өдөр богиносч, шөнө уртассныг өгүүлнэ. Түүнтэй зэрэгцээд хөх тэнгэрт шувуудын дуу цангинаж ирэх өвлийн тухай дуулалдсаар алсыг зорих нь өнгөрсөн зуныг юутай хуйтай нь аваад явж байгаа мэт нэгэн их уйтгарыг үлдээх аж.

Түүнтэй зэрэгцээд хөх тэнгэрт шувуудын дуу цангинаж ирэх өвлийн тухай дуулалдсаар алсыг зорих нь өнгөрсөн зуныг юутай хуйтай нь аваад явж байгаа мэт нэгэн их уйтгарыг үлдээх аж. Хадлан тэжээл, өвөлжөө намаржаа гэсэн үг хүн бүхний амнаас цухалзаад, мод түлээ ачсан машин тэрэгний цуваа хажуугийн модноос үл тасарна. Ийнхүү хаа сайгүй хулгана зурам хөеө ноохойгоо зууж, хэн хүнгүй л ирэх цагийн бэрхийг туулах бэлтгэлдээ орсон хөдөөгийн намрын өвөрмөц дүр зураг нэг иймэрхүү байдгийг манайхан тун сайн мэдэх билээ.

Гаднаас нь харахад хөдөөгийн амьдрал үнэндээ сайхан шүү. Налайгаад л. Нэг их жаргасан хүмүүс. Гэвч яг дотор нь ороод нэлээд хэд хонохоор ёстой л таван завсаргүй хөдлөх хэрэг гардгийг өөрийн эрхгүй мэдрэх ажээ. Өглөө босоод л үхэр тугал, ус түлээ. Хонио хариулна гэж хараа салгахгүй ажил нэг бий. Нэг өнжөөд адуугаа харна. Ер нь намрын цагт сүүлтэй, сүүлгүй хоёр чоно нэн ширүүсдэг тул байнга л хажууд нь дагаж явахаас өөр аргагүйд хүрдэг. Гэрийн эзэгтэйн хувьд сүү цагаагаа борлуулах, өрөм ааруулаа бэлтгэж базаах гээд борви бохисхийлгүй гал тогоотойгоо “зодолдож” өнжинө. Хамаг хүүхдүүд сургууль соёлдоо явчихдаг тул хаа хаанаа хүн бүлээр нэн их дутна. Чухамхүү энд л rap хурууны үзүүрт зарагддаг хүүхдийн тус ямар их байсан тухай үг яриа авгай хүүхнүүдийн амнаас урсаж өгнө шүү дээ.

Хөдөөгийн амьдрал ингэхэд адал явдлаар дүүрээн, дүүрэн. Наад зах нь л гэхэд “саарал дээлтэй” нөхөр өдөрт нэг хонь цохино. Хонь маань хажуугийн хамар дээгүүр далдрав уу, үгүй юү гараад очиход л аль хэдийнэ нэг нөхрийн бөөрийг гаргачихсан ухаан зулгагүй зулгааж байх жишээтэй. Шөнө хонь малаа хашаагүй айлын хот руу байнга орно. Дайн байлдаан шиг л юм болно шүү дээ. Мянган нохойтой байгаад нэмэргүй. Ганц саарал дээлтэй гайхлаас хоёр гурван нохой айгаад ойртохгүй байгаа юм чинь. Бөгсөө гэрийн хаяа руу шаачихаад л гаслаад байх нь тэр.

Уужаа гэж авгайлдаг үнэхээр уужуухан нэг ахынх ганц гэрээрээ намаржина. Шөнө хот руу нь гайхал оржээ. Ямаа тургилаад л явчихаар нь гараад хартал хашаан дотор нь орчихсон нэг ямааны уруул амыг “үнсээд” сүйд гэнэ. Буугүй болохоор самганаа царил аваад өг хэмээн гэрийн гаднаас дуудтал нөгөөх чинь ганцхан харайгаад түүний дэргэд иржээ. Сандарсандаа багалзуурдаад авах гэтэл ашгүй эрхий хуруу нь чонын завьж руу ороод нэг их аятайхан барьцтай болоод явчихаж. Дараад авч дээ. Самганаа нүдээд бай л гэж. Нөгөөх нь чонын толгойг багцаалж байгаад л балбаад байж. Аажмаар чонын зутгэх нь сулраад ер нь амь тавьж байгаа шинжтэй гэнэ шүү.

Ийнхүү буу шийдэмгүй хоёр хөгшин нэгэн туршлагагүй гэмээр гөлгөн чоныг царилаар нүдсээр байгаад тархийг нь бяц цохин намнажээ. Гэхдээ сандарч мэгдсэн самган нь өвгөнийхөө гарыг шуугаар нь мөн хуга цохисон байв гэнэ.

Иймэрхүү явдал их гарна аа. Анхбаяр гэж залуу мөн л харанхуй шөнө тугалтай ноцолдоод байсан чоныг буудтал боохой бус харин ганц сүүтэй үнээнийхээ хайртай тугалыг хулхиар нь нам хийсэн хэрэг нэг хэсэгтээ л инээдмийн бай болов. Тэр ч бүү хэл үүрийн харанхуйгаар малын зэм сахисан хашир анчин Бүд гуай чоно ирлээ хэмээн андуураад саахалт айлынхаа хоточ нохойны хөлийг хуга буудсан явдал биднийг хэсэг хөгжөөлөө. Тэдний саахалт Рагчаа гэх хөгшин Бүд гуайн хотныхноос нохойгоо сураглахаар хүүхдүүд нь “танай нохой сувилалд байгаа” гэхээс өөр үг үл хэлнэ.

Эндхийнхэн намар болохоор “Нарийн” хэмээх нэгэн алдартай давааг давж, хаана ус байна түүнийгээ дагаж буудаг уламжлалтай. Бараг л өвөлжөөлж байна гэсэн үг л дээ. Хэдийгээр аравдугаар cap гартал өвөлжөөнийхөө ойр хавь руу орохгүй гэж энэ багийн иргэд хурлаараа ярьж тохиролцох боловч үнэндээ үхэр мал нь тогтохоо больж, өглөөдөө хэдэн саахалтын газраас тууж ирэх хэрэг гардаг тул ийнхүү нэлээд эрт намаржаалахаас өөр аргагүйд хүрдэг юм билээ. Ингээд л дор бүртээ хувьчилж авсан өвөлжөөнийхөө өвсийг хамгаалсан маягтайгаар бууна даа.

Ахынх маань нэг айлтай хамт нэлээд зэлүүдхэн газрын модны хаяаг сонголоо. Хажуудаа жаахан булагтай юм. Ямар ч байсан хүн, мал усаар гачигдахын зовлон үзэхээргүй байв. Өвс ус нь байгаа болохоор мал тогтохгүйн зовлон үзэхгүй. Харин нөгөө саарал гайхал л их зовооно доо. Орой яг харанхуй болох, мөн үүр дөнгөж хаяарахын үед шаагилдаж өгнө. Өлзийт, Асар хэмээх хоёр хөгшин нохой маань дагаж улиад л. Тиймээс миний бие оройдоо концерт үзэх гэж байгаа юм шиг найман цаг жаахан өнгөрөхөөр чонынхоо улих дууг сонсохоор гарна. Нутгийн хүүхдүүдийн ярьснаар бол манай хажуугийн ууланд найман гөлөгтэй хоёр том гайхал байдаг аж.

Нэг орой чоно шаагилдах цаг дөхөж байтал хөгшин банхар заншил ёсоор чимээгүйхэн ульж гарлаа. Чих тавьтал модон дотор биш харин булгийн чанх цаана байгаа бололтой. Бие тааруу ах маань уг нь сайн анчин л даа. Тэр маань өндийчихсөн, “За нөгөөдүүл чинь бүүр цагаандаа гарлаа. Наад булгийн чинь тархин дээр ирчихсэн байна. Чи цаад буугаа аваад гар.

Аргамжаатай мориноосоо жаахан холдож байгаад хойд модон дотор байгаа цохио чиглүүлээд нэг буудчих” гэв. Ингээд “Барсаа” цэнэглэж бариад гарлаа даа. Гэтэл чонын дуу арай л биш шиг.

Ах, Асар нэртэй хөгшин банхар хоёр маань андуурсан байлаа. Чимэд гэж жаахан хэл муутай нөхөр сумын төв ороод буцах замдаа айлуудаар орж, аяга тагш нэрмэл уун халамцаад хараа муутай тул аминдаа айлын нохой боргохоор баримжаалах санаатай ийнхүү дуулмар болж явсан аж. Насаараа морь унаж үзээгүй, 30-40 километр газрыг oгтхoн ч юманд бодолгүй явган туулдаг энэ нөхөр уг нь банкнаас хэдэн малаа барьцаалж байгаад зээл авах санаатай сум орсон аж. Гэтэл өдөр сараа мэдэхгүйгээс баасан гаригийн орой орсон тул албан хаагчдын амардаг хоёр өдөр айлд сууснаас харьсан нь дээр хэмээн бодоод ийнхүү гэрийн зүг гарч, мань мэтийгээ буу шийдэмд хүргэсэн байлаа.

Миний хувьд өглөө үүр хаяарах үеэр босч, хонь мал орохоос өмнө амжиж усаа авдаг ажилтай. Эрт боссон хүн өөрийн эрхгүй л дуран бариад гарна. Юуны өмнө үхрээ харна даа. Тэгээд энд тэнд шувуу мувуу эргэлдэж байгаа эсэхийг ажиглахын зэрэгцээ өөрийн эрхгүй хаана ямар ижил буруу мал байгаа, хаашаа ямар морьтой хүн явав зэргийг бүртгэнэ. Ер нь өдөржингөө дурангаас салахгүй. Эрдэнэбат гэж манай нэг хамаатан байдаг юм. Тэрбээр хүн хүнээс онцгой ажигч. Дурангаасаа сална ч гэж номгүй. Мал ч сайн танина. Хэний мал хаагуур байгаа зэргийг андахгүй. Эмээлтэй мориноос өгсүүлээд элдэв эрэл сурал гарлаа гэхэд энэ хавийнхан Эндээ дээр л ирнэ. Ер нь тэрбээр хэнийд хэн ирсэн, хэний хүүхэд хаана тамхи татсан, хэн хэдэн тарвага алсан, хэнийх тогоогоо нэрснийг хүртэл дурандаад мэдчихсэн байдаг онцлогтой. Тиймээс энэ багийн залуучууд түүнийг “Эндээ” гэхийн зэрэгцээ далдуурхан “Хон хэрээ” хэмээн хочилно. Яагаад гэхээр хэн нь хэнтэй, хаана архи уусан, хээр хөдөөгүүр хэн нь хэнд хонь мал өгсөн гэх зэргийг хүртэл аль эрт мэдчихээд аав ээжид нь сэмхэн дуулгадаг тул залуучууд түүнд энэхүү “Хэрээ” хэмээх цолыг нэлээд хэдэн жилийн өмнө өгчээ.

Нэгэнтээ хөрш зэргэлдээ Идэр сумын нэг нөхөр хэдэн Ядуугаа сурагласаар манай нутагт ирсэн юм байх. Түүнд Эндээгийнхийг зааж өгчээ. Тэгэхдээ “Хон хэрээ” Эрдэнэбатынх хаана байна гээд сураглаад яваарай гэсэн юм байх. Нөгөөдүүл нь зориуд л тэгж байгаа хэрэг шүү дээ. Эрлийн эзэн явсаар хот айлын гадаа очоод дуран барьсан нэг нөхөртэй тааран түүнээс “Хон хэрээ” Эрдэнэбат гуайнх хаана зусч байгаа бол хэмээн асуужээ. Нөгөөх нь “Хон хэрээг” нь мэдэхгүй юм, Эрдэнэбат гэж би байна гэсэнд эрлийн эзэн ичээд адуу малаа ч асууж чадаагүй гэдэг.

Ингэхэд эрт боссон хүн нэгийг үздэг гэж үнэн шүү. Хот буцахынхаа урд өдөр мөн л эрт бослоо. Дурангаа бариад гартал хөгшин Асар тэнгэр ширтээд хөшчихсөн байх аж. Ер нь эндхийн нохойнууд ийнхүү тэнгэр ширтдэг нь бас учиртай. Шувуу харж байгаа хэрэг. Яагаад гэхээр “саарал дээлт” хаана хонь хурга шоглоно, тэнд хоромхон зуур тас, элээнээс эхлээд хэрээ, шаазгай хүртэл цугладаг. Тиймээс шувуу харж байгаад очвол нохойнууд хонины шинэхэн шөл уух явдал элбэг тул ийнхүү үүрийн харанхуйгаар шахам хүн шиг тэнгэр ширтээд зогсч байдаг билээ.

Асарын харсан зүг дурандвал үнэндээ хоёр том шувуу эргэлдэж байна аа. Саахалтын газар байх энгэрийн элгэн улаан цохионы ёроол хавьцаа дурангийн үзүүрт нэг юм хөдлөх шиг болов. Жаахан байзнаад холын бараа харагдахтай болоод ирэх үед “сайн эр” нэг хонь унагаачихсан ухаан зулаггүй зулгааж байх нь тодорлоо. Түүнийг тойрон нэлээд хэдэн тас шувуу нэвсийн суух аж. Асар түүнийг бас харжээ. Тэрбээр салхин дороос нь мяраан дөхсөөр байв. Ингээд түүнийг яг чонын хажуугийн гүвээн дээгүүр өнгийтөл нөгөөх чинь шууд сүүлээ хавчин нохой руу дайрлаа. Асар ч ёстой “баас авав” бололтой. Мөн л сүүлээ хавчаад хар хурдаараа зугтааж харагдав.

Чоно ийнхүү сүүлээ хавчин дайрдаг юм билээ. Буугаа аваад аргамжаатай морь руугаа сэмхэн харайтал тэр намайг аль эрт харжээ. Ингээд зүүн гүвээ дээгүүр давж явахад нь дэмий л араас нэг хий буудаад өнгөрөв. Очиход хөөрхий бор нүдэн хониноос ердөө л толгой, цээжний сэрийсэн хэдэн хавирга үлдсэн байх бөгөөд түүнийг нь шаазгай тун нямбай нь аргагүй мөлжиж байх аж. Саарал гайхлын хувьд дөрвөн мөчний ясыг ч үлдээлгүй юутай хуйтай нь үмхэлжээ. Ингэхэд уг хонийг хурга байхад нь аймгийн төвөөс Яруу орохоор явж асан ахын хүүхдүүд хээр ижил сүрэг, ээжээсээ хоцорсон бололтой байхад нь олж авчиран өгсөн юм билээ. Ах, эгч хоёр маань ч угжиж тэжээсээр мал болгоод авчээ. Нөгөөх нь ч тун эрх нэгэн болсон учир гэрээс салахгүй. Тэр ч бүү хэл хоттой хоньтой хамт унтдаггүй тул тэр шөнө мөн л захалж нойрсоод ийнхүү боохойн хоол болсон байв. Уг нь энэ хургыг олсон нөхөр сүүл томтой юм тэгж байгаад хойтонгоос цагаан сараар ууц тавина гэх зэргийн юм ярьж асан бөгөөд ямартай ч энэ удаа саарал дээлт түүнээс өрсөөд бөөрийг нь гаргаж дөнгөсөн байлаа.

Ингэхэд хөдөөд чоно нь хонио, харин хонины эзэн тарвага гөрөөчлөөд завгүй байна. Чоно ч өөрөө тэр бүр над мэтийн анчинд алагдаад байдаг эд биш бололтой. Бас том буутай хүн маш ховор. Сум нь 5000 төгрөг болохоор өвөл л энэ гайхалтай жаахан хөөцөлддөг гэнэ. Түүний мах, арьс нийлээд өнгөрсөн жил л гэхэд 70 мянган төгрөг хүрч байжээ.

Харин одоо бараг эр эмгүй л тарвага агнацгааж байна. Хорьж, цээр тавих хүн ч алга. Хаа сайгүй л машин унасан хүмүүс тарваганы арьс авна хэмээн хурдалж явах. Сумын байгаль орчны байцаагч нь өөрөө ан хийгээд явж байгаа юм чинь.

Үнэндээ хөдөөгийнхөн мөнгөгүй тул ийнхүү тарвага, мод хоёр руугаа орсон байна, Өдгөө ямаагаа банкны зээлийн өрөнд нэгийг нь 5000 төгрөгөөр бодож өгөх гээд нөгөөдүүл нь авахгүй байна шүү дээ. Хонь аймгийн төв дээр 25-30 мянган төгрөг. Бас борлохгүй их зовооно оо. Харин тарваганы арьс 5000 төгрөг. Нэг ширхэг калибрын сум 400 төгрөг. Ийм хэмжээний мөнгө зарлагадаад 5000 төгрөг олно гэдэг үнэндээ хамгийн ашигтай наймаа байлгүй яахав. Тиймээс энд хөгшин залуу, дарга цэрэггүй тарваганд дайн зарласан гэлтэй.

Хавх их тавина. Гэхдээ хавхтай айл тун ховор. Жаавай гэдэг нөхөр гурван хавхтай. Өдөртөө баараггүй нэг тарвага цохидог байлаа. Гэтэл нэг өглөө эргэтэл гурвууланг нь хүн аваад явчихсан байж. Мэдээж нэг нутгийнхан түүний хавхыг авахгүй гэдгийг маш сайн мэдэх учир зэргэлдээ Идэр сумынхаа нутаг орж, яаж алдсан тэр аргаараа хэдэн хавх олж ирэхээр мордсон байна. Шөнөжин явсаар нэгэн газар очиж, уулын модноос адуу хулгайлах гэж байгаа” хүн шиг өдөржин дурандав гэнэ. Ингээд нэг нөхөр гурван ч газар хавх тавихыг маш сайн “тоочиглож” аваад үдшийн бүрий болохтой зэрэг давхиж очин морин дээрээсээ уургаараа хатган үсэргэж аваад үүрээр гэртээ ирсэн байна. Ингээд гэгээ гарахаар хартал өөрийн нь алдсан гурван хавх байсанд маш их гайхаж, тун их олзуурхсан гэнэ билээ.

Д.Баасанжаргал /үргэлжлэл бий/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан