gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Болор шаахай бус тютюгээ үлдээх "Үнсгэлжин"

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2015-04-04
0
Twitter logo

Цагийн зүү 12-ыг зааж “Үнсгэлжин” гэр рүүгээ яаран гүйнэ. Үлгэрт тэр болор шаахайгаа ордны үүдэнд үлдээгээд явдаг. Харин энэ удаа болор шаахай бус цайвар ягаан торгоор урласан балетийн тютю орхисон байхыг ханхүү олно.

Хөгжим бүжгийн коллежийн элэгдэж муудсан бүжгийн танхимын нам гүмийг С.Прокофьевийн ид шид, эгшигт хайрцаг санагдуулам ая эвдэнэ. Энэ үед өөртэйгээ адил өндөртэй дэрсэн шүүр барьсан “Үнсгэлжин” бүжиж эхэлнэ. Энэ бол найман жилийн турш балетаар хичээллэж буй "UB Ballet" студийн бүжигчин И.Саруул. Үлгэрийн ном, хүүхэлдэйн кинонд охидын дургүйцлийг хүргэм дүрслэгддэг өнөөх хойд ээж, ааш муутай эгч дүүс ч энэд бий. Гэвч тэд энэ удаа инээд хөөр, баяр баясал, ер бусын сэтгэл хөдлөл үзэгчдэд бэлэглэхээр тайзан дээр гарч ирнэ.

“Үнсгэлжин”-гийн хойд ээж нааш цааш түргэн, түргэн алхлана. Ааш муутай том охин, айлгүй бага охин руугаа ээлжлэн харснаа ёжтой инээмсэглэн үзэгчдийн зүг толгойгоо дохих аж. Үүгээрээ тэр "Хараач! Миний охид ийм ухаантай" гэж хэлэх гэсэн мэт. Охид өөрсдөөрөө бахархсан янзтай, тааз ширтэх шахам харцаа дээш болгоод “Үнсгэлжин”-гийн өмнүүр хөтлөлцөн алхана. Тэд гэнэт түнжин хагарсан бололтой биенийгээ түлхэж, би чи хэмээн зогсож буй газраа булаацалдаж эхлэв. Тэгснээ газарт пид хийн уначихна. Тэдний энэ мэт хөгтэй үзэгдэл “Үнсгэлжин” бүжгэн жүжигт баяр хөөр нэмнэ. Энэ нь тус жүжгийг хүүхдийн, хөгжөөнт, инээдмийн гэдэг тодотголд багтаана.

“Бид хоёр ааш муутай, айлгүй охидын дүрийг балетийн жүжгээр илэрхийлж байна. Хамгийн хэцүү нь жүжиглэж, нүүрээ хувиргаж, сэтгэл хөдлөлөө ил гаргах явдал. Гэвч гурван сар тасралтгүй бэлтгэл сургуулилалт хийж, багш, бүжиг дэглээч нарын зааварчилгааг ягштал биелүүлсний ачаар хэцүү зүйл ард хоцорлоо” хэмээн "UB Ballet" сургуулийн сурагч Э.Амина, Б.Тэнүүн нар ярив. Тэд балетаар хичээллээд долоон жил гаруй болж байгаа бөгөөд балет тэднийг холбосон гэхэд болно. Жирийн үед ч эгч дүүс мэт сайн найз байсан нь дээрх дүрийг бүтээхэд бага ч гэсэн тус болсон гэв. Түүнчлэн тэдний дүр тус жүжгийн хамгийн сонирхолтой, үзэгчдийн хөгжөөх хэсэг байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Үзэгчид та хоёрын дүрээс юуг онцолж хараасай гэж хүсэж байна вэ гэхэд тэд "Жүжиглэлт, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн" хэмээн хариулав.

Мэдээж “Үнсгэлжин”-гийн дүр таны сонирхлыг татаж байгаа нь лавтай. Үлгэрт, хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг шиг уян зөөлөн, гэнэн итгэмтгий “Үнсгэлжин” балетийн бүжгэн жүжигт улам үзэсгэлэнтэйгээр буусан. “Үнсгэлжин”-гийн дүрийг балет улам зөөлөн, үзэсгэлэнтэй, гоо сайхан болгожээ. "Ордонд орж ирдэг хэсэгтээ хамгийн дуртай" хэмээн “Үнсгэлжин”-гийн дүрийг бүтээж буй ХБК-ийн 10в ангийн сурагч Ч.Дүүрэнжаргал ярив. Түүнээс яагаад гэж асуувал "Энэ зохиолын хамгийн гол хэсэг. Энэ хэсгийг гарах үед охидын сэтгэл догдолдог болов уу" хэмээн хариулав.

1600-гаад онд зохиогдсон “Үнсгэлжин” үлгэрийн энэ хэсгийг зохиолч бодож олоогүй байсан бол магадгүй энэ үлгэр бүх охидын сэтгэл, зүрхэнд ингэтлээ хүрэхгүй байсан ч байж мэднэ. Энэ хэсэг үлгэр сайхан төгсөнө гэдэг итгэл найдвар, баяр бахдал, аз жаргалыг үзэгчид болоод уншигчдад авчирдаг. Түүнчлэн үлгэрийг хамгийн өрнөлтэй болгож үзэгчдэд таашаал төрүүлэх нь ордны хэсэг. Ялангуяа “Үнсгэлжин” балет, бүжгэн жүжигт. “Үнсгэлжин”-г тойрсон адал явдал балетийн хөдөлгөөнөөр үзүүлж буйг харахад ямар нэг гайхамшигт, үлгэр ид шид нүдний өмнө амилж буй мэт мэдрэмж төрөх аж.

Гомдож цөхөрсөн, баярлаж хөөрсөн, итгэл алдарсан, дурласан энэ бүх сэтгэл хөдлөлийг балетаар илэрхийлсэн нь үзэгчдийг сайн сайхан, гэрэл гэгээ, бодлогоширол руу хөтөлнө.

Балетад бүжигчний ур чадвар, техникийн гүйцэтгэл хамгийн чухал. Гэвч бүжгэн жүжигт техникээс гадна бүжигчнээс жүжиглэх нарийн ур чадвар шаарддаг. Тус бүжгэн жүжиг Орост "Золушка" нэрээр танигдаж 1972 онд анх удаа монгол үзэгчдийн хүртээл болж байв. 40 гаруй жилийн турш нэг ч удаа Монголын тайзнаа дахин амилаагүйн шалтгааныг хэн нэгнээс асууж шалгаах нь илүүц биз. Харин удаан хугацааны дараа монгол үзэгчдэд толилуулах санааг сэдсэн тэр хүн хэн байв? Москвагийн театр урлагийн их сургуульд балет мэйстэр мэргэжлээр суралцаж буй Э.Долгормаа.

Тэрбээр төгсөх дамжааны оюутан бөгөөд төгсөлтийн ажлаараа “Үнсгэлжин” балетийг дэглэх хүсэлт багш нартаа тавьжээ. Тус балетийг сонгосон шалтгааны нэг нь Монголын тайзнаа удаан хугацаанд тавигдаагүй байсанд оршино. Хэрвээ тэр энэ санааг олоогүй бол монгол залуус ийм бүжгэн жүжиг байдгийг ч мэдэхгүй байсаар дахиад хэдэн жил болох байсныг бид таашгүй. "Энэ бүжгэн жүжгийг олон нийтэд толилуулснаар Монголд балетийг сонирхох залуусын тоо нэмэгдэнэ гэдэгт найдаж байна" хэмээн тэр бэлтгэлийн үеэр ярьж байв. Бүжгэн жүжигт "UB Ballet", ХБК-ийн сурагчид оролцож буй.

Тэдний дийлэнх нь балетийн урлагтай холбогдоод долоон жил гаруй хугацааг өнгөрөөж буй. Тэднээс бэлтгэл хийх явцад юу нь хамгийн хэцүү вэ гэдэг асуухад "Хэцүү дээ дасчихсан даа" хэмээн хариулсан юм. Гурван сарын турш бэлтгэл хийж буй тэд тайзан дээр гарахад цөөн хоног үлдээд байна. “Үнсгэлжин” бүжгэн жүжиг энэ сарын 10,11 өдрүүдэд Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдоно.

Г.Чимэдлхам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан