Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.
Улсын Их Хурлаас 2014 онд 34 дүгээр тогтоол баталж “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний чиглэл”-ийг Засгийн газарт өгсөн бөгөөд уг чиглэлийн 1.4-т “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Тавантолгойн ордын талаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх”-ээр тусгажээ.
С.Баярцогт: УИХ-ын Тамгын газрын шийдвэрийн дагуу бичиг баримтын бүрдлийг хангасан учир өнөөдөр тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. Ингээд ирэх долоо хоногоос эхлэн УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн гэрээг хэлэлцэхээр болсон.
Мөн чиглэлийн 1.6-д “Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах”-аар, Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 8.1-д “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг төсвийн бус эх үүсвэр, концессоор байгуулахаар тус тус заасан байна.
Тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар Хөрөнгө оруулалтын гэрээг хавсралт гэрээнүүд болох Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ болон Хамтран ажиллах гэрээний хамт байгуулах зөвшөөрлийг Засгийн газар өгөх тухай тусгах, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн Цанхийн уул уурхайн үйл ажиллагаатай холбогдох аж ахуйн гэрээнүүдийн эрх, үүргийг хөрөнгө оруулагч талд хариуцуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар даалгах, Улсын Их Хурлаас өмнө Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой баталсан тогтоолуудын уялдааг хангахтай холбоотой зэрэг таван заалтыг тусгасан байна.
Төсөл өргөн мэдээлсний дараа ЗГХЭГ-ын дарга товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Өнгөрсөн өдрүүдэд үл ойлголцох, эргэлзээтэй асуудлууд гарсан байж магадгүй. Ер нь Үндсэн хуулийн дагуу хууль санаачлах эрхтэй 78 сүбьектийн хувьд санаачилсан хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн иж бүрдлийг өргөн барихаас өмнө УИХ-ын Тамгын газар хянадаг.
Хуулийн дагуу 72 цагийн дотор шалгах ёстой. Ингээд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас зургаан төрлийн асуудал байна. Таван төрлийн материал нэмж өгөх, нэг материалыг илүү тодруулах өгөх хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт Засгийн газарт ирүүлсэн.
Үүний дагуу Засгийн газрын ээлжит хурлаар хоёр асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг гаргасан. Бичиг баримтын бүрдлийг хангасан учир өнөөдөр тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. Ингээд ирэх долоо хоногоос эхлэн УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон” гэв.