Сууц өмчлөгчдийн холбооны талаар гомдол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ирж буй гомдлын 30 гаруй хувийг эзэлдэг байна. Тиймээс сүүлийн хоёр сарын хугацаанд энэ чиглэлээр хяналт, шалгалтын ажил хийсэн байна.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлаас харвал оршин суугчдын эрх зөрчигдөх байдал түгээмэл байгаа бөгөөд энэ нь иргэдийн СӨХ-ны хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас үүдэж байгаа аж.
СӨХ нь тухайн байрны оршин суугчдын сайн дурын үндсэн дээр өөрсдийн төлөөлөл болгон сонгодог байгууллага боловч ихэвчлэн барилгын компанийн хүмүүсээс бүрдсэн байдаг аж. Ингэхээр иргэдийн тавьж буй санал хүсэлтийг биелүүлэхгүй байх, удаашруулах байдал ажиглагддаг нь судалгаагаар гарчээ.
Мөн
- Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс гишүүнчлэлийн татвар гэх нэрээр СӨХ-доос төлбөр авдаг,
- тус байгууллагаас хууль бусаар тогтоосон тарифийг баримтлан иргэдээс төлбөр авдаг,
- хууль бусаар төрийн бус байгууллагад элсүүлсэн,
- СӨХ-ны төлбөрийг сууц өмчлөгчид өөрсдөө бус СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл дур мэдэн хууль зөрчиж тогтоодог,
- СӨХ-ны гүйцэтгэх захирал өөрт олгогдсон эрхийг хэтрүүлэн холбоо болон оршин суугчдын эрх ашигт нийцэхгүй шийдвэрийг гаргадаг, үйл ажиллагаа явуулдаг,
- СӨХ-ны гүйцэтгэх захиралд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий Хяналтын зөвлөл гэх субьект байдаг боловч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлдэггүй,
- СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл сууц өмчлөгчдөд үйл ажиллагаа, төсөв, түүний гүйцэтгэлийг тайлагнадаггүй,
- СӨХ-г хууль тогтоомж зөрчиж оршин суугчдын оролцоогүйгээр байгуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалтын явцад нийслэлийн 2365 иргэдээс 11 асуулт бүхий хуудсаар санал, асуулга явуулсан байна.
Зөрчил гарах болсон үндсэн шалтгаануудаас дурдвал СӨХ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий байгууллага буюу нийслэл, дүүргийн ЗДТГ-аас СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүй.
Мөн түүнчлэн СӨХ-ны үйл ажиллагаанд холбогдох хууль эрх зүйн орчин өнөөгийн нөхцөл байдалд төдийлөн нийцээгүй, хангалтгүй, тохиромжгүй, дутмаг зэрэг байдлаас үүдэлтэйгээр сууц өмчлөгчид өөрийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах боломж хязгаарлагдмал байгааг ШӨХТГ-аас мэдээллээ.