Хэзээ ч алга болохгүй, хэзээ ч давтагдахгүй, хэдийд ч нэр алдар нь хэвээр байх тийм гайхамшигтай бүтээл дэлхийд цөөн байдаг юм гэнэлээ. Түүний нэг нь Монгол үндэсний соёлын бүтээл дотроос “дархан аварга” гэж болох Дарьганга хийцийн мөнгөн урлал юм. Гайхамшиг гэгдэх учир нь гэвэл манай эриний XIII зууны үеэс уламжлан ирснээрээ бас бүтээхийн ур дүй нь өнөө ч яг хэвийн байгаад оршино. Дарьгангын дархчуулын хойч үе ч урласаар, бүтээсээр явна. Энэ удаа манай сонин “Амьдралын тойрог” булангийнхаа хойморт Дарьганга нутгийн удамт дархан З.Батжаргал, Н.Амартайван нарыг урьсан юм.
Ингээд эрхэм уран дархчуулынхаа тухай өгүүлэхийн өмнө “Дарьганга хийц”-ийн үүсэл хөгжлийн тухай оршил үгийг хэлюү. Дарьгангад Дөш нэртэй уул хэд хэд бий гэнэ. Ганга дөш, Ламтын дөш, Ацын дөш, Богдын дөш гээд л. Монголчууд эрхэмлэн дээдлэх бүхнээ уул усандаа шингээж үлдээдэг тийм уламжлалт утгаар нь үзвэл тэрхүү Дөш хэмээх нэр Дарьганга дахь дарханы урлал эрт үед үүссэнийг илтгэжээ.
Чингис хаан Гангын цагаан овоон дээр сандайлж суугаад Дөш уулан дээр илдээ давтдаг, илдээ улайсгаад Ганга нуурнаа дүрж хатаадаг байснаас ус нь цэнхэр өнгөтэй болсон гэдэг домог буй гэж Монголын нэрт зохиолч, яруу найрагч, профессор Гомбожавын Мэнд-Ооёо “Дарьганга урлал” номын өмнөтгөлд бичсэн нь бий. Тэрнээс нь иш татан өгүүлбэл эртний түүхийн “амьд” гэрч болсон хүн чулуу болон археологийн олдворууд Дарьганга урлалын эхлэлийг “хэлдэг” юм байна.
XIII-XIV зууны нэг булшнаас Боржигин овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрс нууцалж сийлсэн шигтгээтэй алтан бөгж, Онгон сумын Таван толгойн хүн чулууны ойролцоох булшнаас алтадсан чимэглэлтэй эмээл, болор чулуун бүс, эрүүвчтэй малгай тэргүүтэн олдсон нь Дарьгангын хүн чулуун хөргүүдтэй нэн адилхан байсан тухай бичсэн байна. Хөргийн хөндийгөөс Алтан-Овоо, Хүнт ухаа, Таван толгой, Шартын хад хүртэлх нутагт зэллэн зогсох хүн чулуун хөргүүдийг ажиглавал ташуу энгэртэй дээл, тоногтой бүс, ташаан тус газар хавтага даалин, хутга, соёо цахилуур зэрэг чимэглэл байдаг байна.
Хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох гилбэр хутга, уяаны эргүүлэг, ээмэг, бөгж, хазаарын амгай болон морь, тэмээ, мич зэрэг амьтны дүрс бүхий гоёл чимэглэлийн зүйл элсэн бүрдүүдийн эрэг хөвөөнөөс элбэг олддог. Дарьгангынхан хүүхдэд ээлтэй хэмээн хувцас, тоглоомонд зүүдэг. “Энэ бүхэн Дарьганга нутаг дахь түүхийн эрт үе хийгээд дундад зууны үеийн соёл иргэншлийн ул мөр нааш алхсаар Дарьганга мөнгөн урлалын их сан хөмрөгтэй шууд нийлж байгаа юм” гэж зохиолч Г.Мэнд-Ооёо дүгнэн хэлжээ.
Тийнхүү дарьганга мөнгөн урлал нь зуунаас зуунд дамжсан амьдралын урт замд өөрийн өвөрмөц онцлогийг улам тодоор илэрхийлж үе дамжсан ур ухаанаар шалгарсан дархчуул төрж мөнгөн аяга, хэт хутга, эмээл хазаар болон гоёл чимэглэлийн зүйлийг бүтээж иржээ. Дарьганга урлалыг судлаач эрдэмтэд нэрт дархчуудаас Ласран, Сүрэнхорлоо, Хөл Галай, Дамба, Дүйнхор, Дондов, Зундуй, М.Балдан-Осор, Сэнгэдоо, Шануу, Содов, Лувсандорж, Ядам, Шаравжамц, ах дүү Лувсансодов, Лувсанцэрэн зэрэг урчуудыг нэрлэсэн байдаг аж.
Тэр алдарт дархчуулын дотроос Монгол даяар алдаршиж, дэлхийн олон улс оронд бүтээл нь мөнхөрсөн хүний нэг нь төрийн дархан М.Балдан-Осор байжээ. Түүний хийсэн зарим бүтээл эдүгээ дарьгангачуудад хадгалагдан үлдсэн байна. Тэр алдарт дархны тухай хэд хэдэн номыг түүхч, эрдэмтэд, судлаачид бүтээсэн бий. Тэр бүхэн нь Дарьганга дархчуудын ур ухаан, дүрслэх сэтгэлгээ, хөгжил цэцэглэлт, тэдний хийсэн бүтээлийн үнэ цэнэ, уламжлалт арга технологийг танин мэдүүлэхэд чухлын чухал үнэ цэнэтэй гарын авлага болсон байна. Ингээд Дарьганга нутгийн дархчуулын хойч үе З.Батжаргал, Н.Амартайван нартай хөөрөлдсөн сонин сайхнаас хуваалцъюу.
ТӨРИЙН ТАМГА БҮТЭЭЛЦСЭН ХҮН
Дарьганга дархчуулын нэг томоохон төлөөлөл нь Зундуй гэдэг уран дархан, нэртэй мужаан хүн байж. Тэр хүний хийсэн нэг эмээл Дарьганга урлалын тэргүүнд явдаг хэдэн сор бүтээлийн нэг нь юм билээ. Зундуй агсны хоёр хүү З.Нацаг, З.Батжаргал нар үе үедээ нутаг нугынхаа нэрийг өргөж яваа сайн дархан болж.
З.Нацаг нь сум, нэгдэлд алба хашихын хажуугаар аавынхаа шийрийг хатааж явсан хүн юм билээ. Эцэг Зундуй нь нэгэн үед төрийн дархан М.Балдан-Осортой хамтарч уран бүтээл хийж явжээ. Түүнийг нь гэрчлэх хоёр гурван алтан медаль, гэрчилгээ хүүхдүүдэд нь хадгалагдаж байдаг аж. Тэдний үе ч Дарьганга хийцийн урлал ид хөгжиж байсан он жилүүдтэй давхацдаг. Нацаг хэмээх нь Зундуй Дарханы том хүү байсан бол “Амьдралын тойрог”-ийн маань нэг зочин З.Батжаргал бага хүү нь юм. Одоо тэр нийслэлд амьдарч, урын сангаа арвижуулж байна.
Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцаж төгссөн. Дараа нь цөөнгүй жил Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх гар урлалын үйлдвэрт ажилласан хүн юм билээ. Үйлдвэр нь татан буугдсаны дараа бие даан уран бүтээлээ хийж яваа нэгэн. Өөрөө ярих нь “Дарьганга нутгаар овоглож, тэр нутгийн нэртэй дархны хүү болж төрсөн болохоор нутгийн брэнд болсон дархны үйлд аяндаа татагдаж орсон доо. Ямар нэг бүтээл хийхдээ Батжаргалд орох орлогыг бодох биш нутгийнхаа, аавынхаа нэрийг бодож л хичээдэг дээ” гэж байна лээ. Энэ үг Дарьганга дархчуулын өв уламжлал гэдэг аугаа зүйл хойч үеийнхний нь сэтгэл санаанд хувиршгүйгээр чандлан үлджээ гэдгийн илэрхийлэл гэж болмоор санагдана.
Дарьганга хийцийн бас нэг гайхамшиг нь дархан бүрийн урлан бүтээх хэв маяг, цохилго адилгүй байдаг. Ханан болон шоргоолжин хээ, луу гээд дарьганга хийцийн гол дүрслэлийг дуурайлгасан ч уг мөнгөн аяга хэний бүтээл вэ гэдэг нь танигдана.
З.Батжаргал дарханд аавынх нь дөш, алхнаас эхлээд алт, мөнгөн дээр уран хээ сийлдэг багажнаас нь олон бий гэнэ. Батжаргалын бүтээл тодорхой юм билээ. 1996 онд урчуудын хамтарсан үзэсгэлэнд сур ороогүй цул мөнгөн хазаар хийж оролцсоноосоо хойш ямар дархан бэ гэдэг нь танигдсан бол өмнө нь урчуудын үйлдвэрт байхдаа Дундговийн С.Сугар, Завханы Д.Сосорбарам хоёртой гурвуул төрийн тамгыг бүтээжээ. Уг тамгыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хүлээж авсан гэдэг.
Гурван дархан уг тамгыг хийхдээ соёмбо хийгээд бичгийг, бариул арсланг, хоргыг нь гээд хуваарилан авч хийхэд З.Батжаргалд сав хоргыг нь мөнгөлж чимэглэх үүрэг оногдож байв. Найман лан мөнгө орсон төрийн тамгыг бүтээсэн хугацаа бүтэн сар байсан. Ур дүй, хөдөлмөр их орсон нь мэдээж хэрэг. “Та төрийн тамга хийлцээд овоо хөлс авсан уу?” гэхэд Батжаргал “Д.Сүхбаатар жанжны хэлсэн сод үг байдаг биз дээ. Монгол төрийг байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэж.
Тэгэхээр 1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялж шинэ нийгмийг цогцлооход хүн бүр мэрийж зүтгэж байсан цаг болохоор бидний хувь нэмэр тэр л тамга хийх хөдөлмөр байлаа. Тийм болохоор бид үйлдвэрээсээ цалингаа л авч байлаа шүү. Өөр хөлс нэхээгүй ээ. Харин төрийн тамга хийснийг гэрчлэх батламж өгсөн. Аймаг, сумын архивд ийм хүн төрийн тамга бүтээлцсэн гэсэн тэмдэглэл үлдээсэн юм билээ” гэж тун даруухан өгүүлж байна лээ. Ер нь “Эрдэмтэй хүн дөлгөөн” гэсэн онч үгийн учир л энэ үед санагдам. Юмны нарийн ширийнийг дархан хүний бурхан ухаанаар тунгааж үздэг хүн л тиймийг хэлдэг юмаа даа.
Дарьганга нутгийнхаа ард олны хүсэл эрмэлзлийг бодож хийсэн нэг зүйл нь олон үеийнхний шүтээн бурхан уул Дарьгангын овооны алтан ганжрыг урласан явдал. “Ардын зураач М.Амгалан гуайн зураг төслөөр тэр ганжрыг урласан даа” гэж Батжаргал ярьсан юм. Холоос бүр холоос харагдах уг алтан ганжир нь Алтан-Овооны сүр хүчийг илтгэж байдаг болсон. Урласан хүн нь ч энэ тухай ярихдаа хүртэл хүндэтгэлтэй ханддаг юм шиг байна лээ. Бас хэд хэдэн бурхан бүтээлцжээ. Ганданд Намсрай бурханг хийлцжээ. Бас Амарбаясгалан хийдэд хийсэн таван бурхнаа залсан буянтан.
ДАХИН ДАВТАГДАХГҮЙ ДАРЬГАНГА ХИЙЦ МӨНХӨД ОРШМОЙ
З.Батжаргал дарханы хийсэн хоёр эмээл байна. Дарьганга хийц гэж энэ дээ гэдгийг л харуулах гэж урласан эдлэл. Хоёр эмээл хоорондоо адилгүй харагддаг. Энэ тухай дархнаас тайлбар хүсэхэд “Манай дарьганга хийц бол хэзээ ч дахин давтагдахгүй онцлогтой байдаг. Тэр ч байтугай нэг хүний бүтээл дараагийнхтайгаа ур хийцийн хувьд мөн давтагддаггүй юм шүү дээ. Тиймээс миний хийсэн эмээлүүд ажиглавал хоорондоо ялгаа бий. Дархчуул бол хараад л мэднэ дээ. Харин адил юм нь юу вэ гэвэл цалин цагаан цул мөнгийг дотроос нь түлхэж, ухаж товойлгоод дараа нь хээ угалзыг цохиж урладаг нь Дарьганга хийцийн хэзээ ч эвдэгдэшгүй технологи нь” гэж ярьсан юм. Мөнгө болон металлыг урж хийдэг ч гэж болно.
Дарьганга хийцийн мөнгөн эдлэл хийц, ур чадварын онцлогтойгоосоо гадна бат бэх, хэрэглээний ямар ч эрсдлийг дааж чадна. Бас давхар цохилго гэж байна. Энэ нь хээ нь сүлжилдсэн хэлбэртэй. Тэр чанараараа нэг угалз хээ нь элэгдлээ ч дараагийнх нь хээ хийц донжоо алддаггүй ажээ. З.Батжаргалын ярианаас ухаж ойлгосон нэг зүйл бол Дарьганга хийцийн бүтээлийн давтагдашгүйг бүрнээ мэдэж авлаа. Түүний хийсэн хоёр эмээл гэхэд нэг бүтээл биш, бие даасан хуруу дарж тоологдох хоёр бүтээл юм. Дээр үеийн төрийн дархан М.Балдан-Осор арван аяга хийсэн байлаа гэхэд зөвхөн нэг нь одоо аймгийн язгуур урлагийн музейд байна лээ. Тэр аяга бусад есөн аягаа төлөөлөхгүй шүү дээ. Бас тэр мундаг дархны хийсэн том том шүрэн шигтгээтэй гоёл чимэглэлийн хэд хэдэн бүтээл уг музейд байхыг харсан. Бүгд л өөр өөр юм билээ.
Дарьганга хийцийн бас нэг гайхамшиг нь дархан бүрийн урлан бүтээх хэв маяг, цохилго адилгүй байдаг. Ханан болон шоргоолжин хээ, луу гээд дарьганга хийцийн гол дүрслэлийг дуурайлгасан ч уг мөнгөн аяга хэний бүтээл вэ гэдэг нь танигдана. Тийм болохоор дарьганга мөнгөн урлал хэдийгээр өндөр хөгжлөө ч гэсэн өвөрмөц хийц, технологи дотроо л хөгждөг байна. Цөөн үгээр хамгийн ойлгомжтой хэлбэл нэг бүтээл бусадтай ижилсэл гэж огт байхгүй юм билээ л. Ер нь Дарьганга дархчуул өөрийн арга барилыг хэзээ ч нуудаггүй ч гарын уртай бүхэн сурч чаддаггүй нь бас нэг онцлог гэж болмоор.
Тэгвэл эмээл хазаар дээр Батноров хийц гэж бий. Гэхдээ уг хийцийн гол арга нь цутгуурын арга байдаг. Хэв аваад цутгаж хийдэг учир үйлдвэрлэлийн шинж чанартай ч гэж болох. Тиймээс нэг хэвээр хэдэн арван бүтээл гаргаж болноо доо. Нэг гаргасан хэв загварыг хэдэн зууны туршид авч явах боломжтой юм билээ.
З.Батжаргал дархан энэ миний хийсэн эмээл гэж жаазанд байгаа том зургийг заав. Үнэхээр сайхан эмээл байна лээ. “2007 онд хийсэн юм даа. Захиалж хийлгэсэн эзэнтэй болохоор миний хувьд нэг зурагтай л үлдсэн” гэж ярьсан юм. Түүний ярьснаар нэг тийм эмээл хийхэд сар илүү хугацаа шаардагддаг. Ер нь дархан хүний хувьд нэг сайхан эмээл хийе гэсэн бодол аяндаа төрдөг юм билээ гэж байсан. Одоо ч мөнгө элбэг, хаанахын ч зах зээл дээр Солонгос, Хятадын мөнгө элбэгшиж сайхан болжээ гэж тэрбээр ярив. Харин ийм эмээл ямар үнэтэй байдаг вэ гэхэд “Зах зээлийн үнэ ханштай л ойролцоо, захиалагчтай ярьснаараа итгэлцэл дунд л өгч, авдаг даа. Уг нь цутгуураар, орчин үеийн үйлдвэрлэлийн давуу талыг ашиглаж хийсэн зүйлээс дарьганга хийц гэдэг хамгийн үнэнч бат бөх, эдэлгээ удаан. Нөгөө талаар хөдөлмөр их шаарддаг. Эдийн засгийн хэллэгээр ярих юм бол өөрийн өртөг нь харьцангуй өндөр байх учиртай шүү дээ” гэсэн юм.
Дарьгангын аль ч үеийн дархчуулын бүтээл хийсэн хүнийхээ гар дээр байна гэж үгүй бололтой. Энэ нь хэдий цагт ч дархчуулын гар урлал арилжааны шинж чанартай байсан гэдгийн илэрхийлэл юм. Сүүлийн жилүүдэд ч бүр тархалт нь холдсон байх. Яагаад гэхээр сайн дархчуул гадаадынханд их үйлчилдэг, тэдний захиалсан зүйлийг харамгүй хийж өгдөг болсон байна. Ер нь алив юмыг төгс хийж сурна гэж хэзээ ч байдаггүй гэнэ. Тэр утгаар дарьганга хийц өөр дотроо бүтээлээс бүтээлд хөгжиж байдаг юм байна. Сүүлийн үед дархчуул шаазан мөнгөлж ур чадвараа сорьдог болсон гэх. Шаазан мөнгөлнө гэдэг модон аяга мөнгөлөхөөс олон хувь илүү ур чадвар, мэдрэмж шаарддаг байна. Нэг аяга мөнгөлөхөд хэдэн мянган цохилго хийнэ. Тэр бүхнийг модон аяга л даахаас шаазан хэврэг тул хэцүү аж. Тэгвэл хагалахгүй, эмтлэхгүйгээр мөнгөлдөг юм байна л даа. Энэ бол дарьганга дархны ур чадварын илэрхийлэл юм. Бас Зундуй дархан нэгэн аягыг гангаар мөнгөлжээ. Энэ нь бас өөрийгөө сорьсон хэрэг байжээ. Ган төмөр ямархан хатуу билээ. Тэгэхэд түүнийг хэрхэн аяганы хэлбэрт оруулав гэдэг тэр дархны ер бусын ур чадвар гэж хэлж болноо доо. Дархан З.Батжаргал сурсан мэдсэнээ бусдад сургах гэж мэрийдэг нэгэн. Одоо гайгүй ганц, хоёр шавьтай гэж байна лээ. Дархан дүү нараа ч гайгүй дархан болгохсон гэж бодож явдгаа ярьж байсан юм.
ДАРХАН ХҮН БҮТЭЭЛ БҮХЭНДЭЭ СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭДЭГ
Зундуй дарханы гурав дахь үед бас хэд хэдэн залуу дархан байдаг гэнэ. Тэдний нэг нь одоо Баруун-Урт хотод амьдарч дархны үйлээ үргэлжлүүлж яваа Нацагийн Амартайван. Тэднийх аймгийн төвийн урд дүүрэгт шинэхэн боссон канад хороололд байдаг юм билээ. Хаусынхаа эхний цэлгэрхэн өрөөнд байх ширээн дээр дөшөө байрлуулж олон төрлийн багаж дэлгэсэн байв. Нэгэн хөх шаазан аяга мөнгөлж эхэлсэн бололтой харагдана. “Би Зундуй дархны хүү Нацагийн хүүхэд нь. Багадаа аавынхаа хийж байгаа юмыг харж байгаад сонирхол төрсөн. Эхлээд ээмэг, бөгж хийж үзэж байлаа. Тэгээд аятайхан болохоор нь урамшиж өөр бусдыг нь оролдож эхэлсэн дээ гэж Амартайван яриагаа эхлэв.
Аавынхаа төрсөн дүү З.Батжаргалд шавь орсон ч гэх юмуу. Нэг жил гаруй хугацаанд дэргэд нь байж чамгүйг сурсан гэж байна лээ. Тэгвэл одоо хэнд ч дархан хүн гэж хэлүүлэхээр болж. Бүтээл нь ч арвижиж. “Өөрөө ер нь хэчнээн бүтээл хийгээд байна даа?” гэхэд “Тоолж үзсэнгүй ээ. Монголчуудын амны билгэтэй ч холбоотой юмуу. Байгаа юмаа яг төд гэж хэлдэггүй. Багцаагаар л ханддаг шүү дээ” гээд “Малчин хүн гэхэд би төдөн малтай гэдгээ 1000 гаруй, 1000-аад гэж хэлдэг дээ” гэж тодруулсан юм. Хэдийгээр Н.Амартайван гэдэг залуу уран дархны ухаанаасаа илүүтэй хашир суусан нэгэн боловч хийсэн бүтээснийхээ дээжийг гайгүйхэн танилцуулж өглөө л дөө.
Хоёроос гурван эмээл хийсэн байна. Бусдын захиалгаар мөнгөн аяга олныг бүтээсэн ч “Загасчны морь усгүй” гэдгийн үлгэрээр өөртөө нэгийг үлдээсэнгүй дээ гэж хэлж байна лээ. Үүнийгээ бас өнөөгийн дархчуулын бүтээл арилжааны шинж чанар нь давамгайлсан учир гэж тайлбарласан. Хэн юу хийж өгөөч гэнэв. Түүнийг л хийдэг болохоор бүтээл бүрээ хаана байгааг мэдэх аргагүй гэж хэлсэн нь бас нэг үнэн аж. Тоймтой нь Н.Амартайваны бүтээлийн бэсрэг үзэсгэлэн Германд гарсан гэдэг.
Энэ нь өөрийнх нь санаачилга ч биш юм. Монголд болдог “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн наадмын удирдаач Бернхард гэдэг хүн түүнд олон юм захиалж хийлгэснээ нутаг орныхондоо сонирхуулж үзэсгэлэн гаргасан нь тэр юм байна. Ямартай ч Монголд Дарьганга урлал гэж ийм аугаа юм байдаг гэдгийг хилийн чанадад мэдрүүлсэн нь сайхан хэрэг. Харин тэдгээр бүтээл Монголд эргэж ирэхгүй дээ гэдэг харамсал сайхны хажуугаар санагдаж байгаа юм. Бас орон нутагтаа болдог хэд хэдэн үзэсгэлэнд зарим бүтээлээрээ оролцсон нь Н.Амартайван гэдэг уран хүн байна шүү гэдгээ зарласан явдал болж.
Түүний ярианаас Дарьганга урлалын тухай нэлээдгүй зүйлийг олж мэдлээ. Дарьганга хийц сонгомол төрөл. Эцэг, өвгөдийн хийж бүтээсэн зүйлийг үзэхэд авах юм нь их, хаях гээх юм гэж байдаггүй дээ гэж Н.Амартайван ярьсан. Цааш дархан хүний бодол санаа, ур чадвар дээр урьдын өв уламжлалын амин зүйлүүд нийлж сайхан бүтээл төрдөг гэж боддог гэж хэлсэн юм. Уг нутагт бий болсон алт, мөнгөн эдлэлийг төгсөшгүй ханан хээ, цувраа сүлжилдсэн шоргоолжин хээ гэж нэрлэдэг гол угалзуудаар нь таньж болдог. Ямар ч шинэ дархан гарч ирсэн өмнөх урлах уламжлалаас гажиж чаддаггүй нь дарьганга хийцийн бас нэг гайхамшиг нь гэж болох юм.
Ер нь яагаад энэ нутгаас өв уламжлалаа хадгалсан дархчуул төрдөг юм бэ гэдэг нь судлаачдын анхааралд байдаг гэнэ. Тэгвэл бидний уулзсан дархчуулын ярианаас үзэхэд зөвхөн гарын уртай бүхэн дарьганга хийцийг эзэмшдэггүй гэх нь тэр нутаг, хошууныханд өвөг дээдсээс нь үлдэж хоцорсон урлахуйн гень гэж байнаа даа. Дарьгангын их дархан Зундуйн үр удам бараг арваад хүн дархан гэдэг нь үүний гэрч болох нь. Тийнхүү олон хүчин зүйлүүдээс шалтгаалж дарьгангын мөнгөн урлал амьдралын уртын урт замд өнгө төрхөө алдаагүй улам хөгжсөөр байгаа ажээ.
Д.Цэрэннадмид