Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ц.Булганмөрөн Үндэсний ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт ба ДНХХ болон Монгол Улсын эрчим хүчний удаан хугацааны бодлогын хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавьж байна.
Монгол Улс эрчим хүчний хэмнэлтийг 2020 онд 20 хувьд хүргэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүнд хүрэхийн тулд нэлээд их зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг тэрээр хэлж байна.
Сэргээгдэх эрчим хүч хөрөнгө оруулалт өндөртэй учраас эхэндээ гарах зардал нь өндөр. Харин хөрөнгө оруулалтыг нөхснөөс хойш нүүрсний цахилгаан станцаас илүү хямдардаг.
Сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад бодлогын дэмжлэг хүчтэй байх ёстой. Мөн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулахад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнийг нар, ус зэрэг бусад эрчим хүчтэй уялдуулан хөгжүүлэх нь чухал.
Монгол Улсын эдийн засаг өсөж байна. Аж үйлдвэр, уул уурхайн салбарын хөгжлийг харахад эрчим хүчний хэрэглээ өснө. Энэ хэрэглээг сэргээгдэх эрчим хүчнээс хангах боломжтой гэдгийг тэрээр хэлсэн юм.