Хүн өөрийн хүүхдээ харах хүнгүй үед ажил руугаа авч явдаг. Харин Том Хорсфилд гэх залуу өөрийн хайртай ишгээ харах хүнгүй учир ажилдаа дагуулж явдаг байна.
Бенжамин ишиг ихэр төрсөн хэдий ч эх нь тэднийг хоёуланг нь арчилж чадахгүйн улмаас тэрээр эхдээ гологджээ. Ээждээ гологдсон бяцхан ишгийг Том “үрчлэн” авчээ.
Бенжамин Томын үнэнч анд нохой шиг л хаа явсан газарт нь хамт явдаг гэнэ. Том түүнийг өдөрт 5-6 удаа хооллож, гадаа салхилуулж, гэртээ байлгаж гэрийн тэжээмэл амьтан болгожээ.
Тэд Өмнөд Йоркширт амьдардаг бөгөөд Бенжиг нутгийн хүмүүс андахаа байж ихэд өхөөрддөг гэнэ.
Эх сурвалж: BBC