АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын шилдэг балетчид урилгаар оролцох “Welcome to Mongolia” нэгдсэн тоглолтын тасалбар худалдаанд гарчээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зургадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох уг наадмын продюссерээр ажиллах МУГЖ Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмын бэлтгэл ажилдаа орсон байна.
Монгол Улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаалж буй бөгөөд тасалбарын үнэ 30 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж.
Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.
МУГЖ Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол улсад тоглосныхоо дараа Япон Улсад очиж тоглохоор төлөвлөснийг Монголын Балетын хөгжлийн сангаас мэдээллээ.