-Улаан махны хулгай хийсэн хүн уруудахаас өөр замгүй-
Сар шинийн баяр дөхөхтэй зэрэгцээд малын, махны, бууз баншны хулгай их гардаг.
Жишээ нь саяхны өдрүүдэд Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү үхрийн гуя хоёр ширхэг алдагдлаа, өвлийн сууцны амбаарт байсан 450 ширхэг буузаа алдлаа, Шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гээд мал мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөр бүр шахам бүртгэгдэж байгаа аж.
Уламжлалт сар шинийн баяр дөхөөд ирэхээр "уламжлал" мэт энд тэндгүй энэ хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээг ЦЕГ-аас зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд бүртгэгдэж байгаа гэмт хэргүүдийн дийлэнх нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг байна.
Иргэд та бүхэн сар шинийн бэлтгэлээ базаасан бол найдвартай цоож цуургатай баталгаатай газар хадгалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.