Япон улсад нэгэн хачирхалтай газар байдаг нь “Үнэгний тосгон” юм. Энэхүү газар нь Япон улсын Мияаги мужид байрладаг юм.
Энэхүү тосгонд байх үнэгнүүдийг ойроос харж, хооллохын тулд 100 иен төлдөг бөгөөд тэд тэжээвэр амьтан биш учир гараас хооллох, бага насны хүүхдийг оруулахыг хориглодог аж.
Баруунд үнэгийг зальжин зан авиртай амьтан хэмээдэг бол Япончуудын зарим нь энэхүү амьтныг нууцлаг далд хүчтэй, Шинто шашны бурхны элч, идээ будааны баялгийг билэгддэг гэж үзэн ихэд дээдлэх нь бий. Япон улсад мөн үүнтэй ижил туулайн болон муурын тосгон байдаг.