Өнөөдөр АНУ-ын American Airlines компанийн онгоц Денвер олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа гал гарч, зорчигчдыг яаралтай буулгасан байна.
Ослын үеэр бэртэж, гэмтсэн хүн байхгүй хэмээн мэдээллээ.
Онгоц газардсаны дараа доод хэсэгт нь гал гарсан бөгөөд зорчигчид онгоцны далавч дээр бөөндөө гарч ирсэн нь цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харагдаж аж.
Онгоцонд 172 зорчигч болон нисэх багийн зургаан гишүүн зорчиж явсан аж. Бүх хүнийг аврах хийлдэг гулсуураар буулгаж, аюулгүй газар хүргэжээ.
Тус хөлөг Техасын Даллас-Форт Уортын олон улсын нисэх буудалд хүрэх ёстой байсан ч нислэгийн үеэр хөдөлгүүрт чичирхийлэл мэдрэгдсэн тул чиглэлээ өөрчилж, Денверийн онгоцны буудалд газардсан гэж Холбооны нисэхийн захиргаанаас мэдээлсэн байна.
Галыг бүрэн унтраасан бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа гэв.
Тус хөлөг Boeing 737-800 загварын онгоц байжээ.
Эх сурвалж: Fox news