gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Прокурорын зөвшөөрөлгүй явуулах хойшлуулшгүй ажиллагаанд “мэдүүлэг авах” хамаарахгүй”

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-03-19
12
Twitter logo

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Ноорог медиа”-тай холбоотой асуудлаар дараах мэдээллийг нүүр номдоо бичжээ.

-УИХ-ын гишүүний мэдээлэл авах (УИХтХ 8.1.16, 8.1.17) бүрэн эрхийн хүрээнд ЦЕГ-ийн холбогдох албан тушаалтнаас мэдээлэл авлаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан даваа гаригт 12 цагт зарласан байсан тул байнгын хорооны хуралдаан дээр албан ёсоор мэдээлэл авах хүсэлт гаргасан.

Гэвч хууль зүйн боломжгүй байлаа (доорх бичлэгээс үзэх). ХЗБХ-ны зарим гишүүн уг мэдээллийн үеэр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад буй эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж, өгсөн хариултыг товч сийрүүлье:

1. Үндэслэлийн талаар: Худал мэдээлэл тараах буюу хувь хүн, байгууллагын хуульд заасан эмзэг мэдээллийг цуглуулж, тараах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Харин эрүүгийн хуулийн 19.9-д заасан гэмт хэрэгт холбогдуулан огт шалгаагүй, яагаад ийм мэдээлэл тарсан талаар мэдэхгүй гэв. Прокурорын тайлбарт мөн худал мэдээлэл тараах гэдэг үндэслэлээр шалгаж байгаа талаар байсан.

Гэвч яг энэ мэдээллийн дараа ЦЕГ-аас олон нийтэд хийсэн мэдээлэлдээ “мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэдэг зүйлчлэл нэмэгдэв.

2. Хэвлэн нийтлэх эрхтэй нь холбоотой эсэх: Тус сайтын хэвлэн нийтлэх эрхээ эдэлсний төлөө явуулж буй ажиллагаа биш гэдгийг онцлон хэлэв. Миний хувьд холбогдуулан шалгаж буй зүйлчлэл нь өөрөө хэвлэн нийтлэх эрхээ эдлэхтэй холбоотой тул хариулт нь “үндэслэлгүй” байв.

3. Хэрэв хэвлэн нийтлэх эрхтэй холбоогүй юм бол үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай техник хэрэгсэл, бүх тоног төхөөрөмжийг яагаад хураасан, хэзээ буцаан өгөх талаар тодруулахад “прокурор шийдвэрлэнэ” гэж хариу өгөв.

Мэдээж энэ ажиллагааны явцад эрх хэмжээгээ хэтрүүлсэн, хураах шаардлагагүй хөрөнгийг хураасан эсэх талаар өмгөөлөгчид холбогдох гомдлыг прокурорт гаргаж, шийдвэрлүүлнэ гэж найдаж байна.

4. Хойшлуулшгүй ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай байсан эсэх талаар тодруулахад ажиллагааг шуурхай явуулах нөхцөл байдал байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярих хууль зүйн боломжгүй байлаа. Энд нэг зүйлийг анхаарах ёстой. Прокурорын зөвшөөрөлгүй явуулах хойшлуулшгүй ажиллагаанд “мэдүүлэг авах” ажиллагаа хамаарахгүй.

5. Цагдаагийн албаны тухай хууль, Прокурорын тухай хууль зэрэг байгууллагын хуулиудад хүнийг саатуулах, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахтай холбоотой процессыг хуульчилсан нь хууль тогтоогчдын засах ёстой алдаа.

Яг энэ тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуульд заасан “түр саатуулах” үндэслэл хамаарахгүй. Бид энэ завхарлыг засах ёстой.

ХЗБХ, ХЭдХорооны хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох эрхгүй, гагцхүү хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан