gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятадад түгээмэл тархаж буй HMPV вирусээс болгоомжлох ёстой юу?

Б.Чимэг
Дэлхийд
2025-01-07
18
Twitter logo

Улсын онцгой комисс энэ сарын 6-нд хуралдаж, БНХАУ-ын хойд мужуудад хурдацтай тархаж буй, хүний метапнэвмовирусын талаар хэлэлцэв.

Гаднын хэвлэлүүд ч энэ вирусын талаар мэдээлж эхэллээ. Харин Бээжингээс энэ нь өвлийн саруудад хүүхэд, хөгшдийг түлхүү өвчлүүлдэг, нэг төрлийн ханиадны вирус хэмээн мэдэгдэв.

Энэ вирусын талаар иргэд нийгмийн сүлжээнд бичин, ковидын дараагийн давлагаа юу гэх мэтээр болгоомжилсон юм. Харин урд хөршийн эрх баригчид өнгөрсөн баасан гарагт “Санаа зовох шаардлагагүй, өмнөх өвөл ч энэ халдвар дэгдэж байсан” гэсэн юм.

HMPV вирус нь амьсгалын замын өвчин үүсгэдэг, халдвар авсан хүнд ханиадтай ижил шинж тэмдгүүд илэрнэ.Гэвч хүүхэд, ахмадууд, дархлаа сул иргэд хүндэрвэл мөгөөрсөн хоолойн үрэвсэл, хатгаа тусах аюултай.

Хамгийн анх энэ вирусыг 2001 онд Нидерландад бүртгэжээ. Энэ нь манай улсад сүүлийн саруудад зонхилж буй, синцитиаль вирустэй нэг омогт багтдаг.   

Технологийн шинэчлэлийн үр дүнд томуу, төст өвчин үүсгэгчдийг илүү хурдан илрүүлдэг болсон нь иргэдэд энэ төрлийн өвчлөл тархсан мэт буруу ойлголт, түгшүүр төрүүлсэн байж болзошгүй. Томуу, төст өвчний адил, өвчтөн сайн амарч, дархлаагаа дэмжсэнээр бүрэн эдгэрнэ.     

Гэхдээ энэ вирусын эсрэг вакциныг хөгжүүлж дуусаагүй, судалгааны түвшинд байна. Энэ вирус олон арван жилийн турш, өвөл болохоор иргэдийн дунд тархдаг тул дэлхийн хүн амын тодорхой хэсэгт дархлаа үүсжээ.

Харин Ковид-19 өмнө нь хүнийг өвчлүүлж байгаагүй, цоо шинэ вирус байсан. Үүгээрээ HMPV ихээхэн ялгаатай тул айж түгших шаардлагагүй, цар тахлын хэмжээнд тархахгүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Гэхдээ вирус халдварласан тохиолдлууд, хүний эрүүл мэндэд үзүүлэх уршгийг үл тоомсорлож болохгүй.   

Өмнөх цар тахлаас авсан сургамжийн дагуу халдварыг аль болох хурдан бууруулах шаардлагатай юм байна.    

Эх сурвалж: The Guardian

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан