АНУ-ын зэрлэг амьтдын албанаас мэдээлснээр, анааш удахгүй ховордсон амьтдын жагсаалтад орж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн өндөр амьтны тоо толгой маш хүнд нөхцөлд байна.
Амьдрах орчны хомсдол, хууль бус агнуур, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган зэрэг шалтгаанаар анаашны тоо толгой маш хурдтай буурч байгаа тул АНУ-ын зэрлэг амьтдын албанаас тэдний тодорхой төрлүүдийг хамгаалах саналыг гаргалаа.
Тодруулбал анаашны төрөл зүйлийг ховордсон эсвэл ховордох аюулд өртсөн ангилалд оруулах санал дэвшүүлсэн байна. Энэ нь Африк тивд амьдардаг анаашнуудад ховордсон зүйлийн тухай хуулийн дагуу анх удаа холбооны түвшний хамгаалалт үзүүлэх эхний алхам болох юм.

"Ховордсон" ангилал нь хуулийн дагуу хамгийн ноцтой түвшний аюулд тооцогддог бөгөөд тухайн зүйл мөхлийн ирмэг дээр байгааг илэрхийлнэ. Харин “ховордох аюултай” ангилалд тухайн зүйл ирээдүйд ховордсон төрөл болох магадлалтайг заана.
2018 оны тайлангаар сүүлийн арван жилийн хугацаанд 40,000 гаруй анаашны эд эрхтэн импортолжээ
“Анаашид холбооны хамгаалалт үзүүлснээр энэ эмзэг зүйлийг хамгаалах, биологийн төрөл зүйлд хувь нэмэр оруулах, экосистемийн эрүүл мэндийг дэмжих, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаатай тэмцэх, тогтвортой эдийн засгийн практикийг дэмжихэд тусална” гэж АНУ-ын Загас, зэрлэг амьтдын албаны захирал Марта Уильямс хэлжээ.
Умардын анаашны гурван дэд зүйл болох Баруун Африкийн, Кордофаны, Нубийн анаашнуудыг “ховордсон” ангилалд багтаах санал гаргасан бөгөөд эдгээрийн тоо толгой 1985 оноос хойш 25,653-аас 5,919 болж 77 хувиар буурчээ.
Харин Зүүн Африкт, сүлжмэл хээтэй болон Масайн анаашнуудыг “ховордох аюултай” ангилалд багтаах санал гаргажээ.

АНУ-ын зах зээл нь анаашны эд эрхтэн, бүтээгдэхүүний томоохон зах зээл болсон бөгөөд 2018 оны тайлангаар сүүлийн арван жилийн хугацаанд 40,000 гаруй анаашны эд эрхтэн импортолжээ. Америкийн анчид Африкт очиж анааш агнаад, ихэвчлэн толгой болон хүзүүг нь ангийн шагнал хэлбэрээр авчирдаг бөгөөд эдгээрийг ханан дээр байрлуулах зорилгоор ашигладаг байна.
Нөгөөтэйгүүр, Африкийн олон бүс нутаг гангийн давтамж нэмэгдэж, энэ нь анаашны популяцид асар их дарамт учруулж байна. Үүний улмаас тариалангийн ургац алдагдаж, мал болон бусад амьтад үхэж, хэдэн арван сая хүн хүнс, ундны усны гачигдалд оржээ. Санал батлагдсан тохиолдолд уг журам нь АНУ-д анаашны эд эрхтэн импортлох зөвшөөрөл шаардах бөгөөд хууль бус агнуур, худалдааг бууруулах, анааш хамгаалах судалгаа, бусад арга хэмжээнд шинэ санхүүжилт олгоно.
Байгаль орчны бүлгүүд 2017 оноос хойш холбооны албанд анаашны зүйлийг хамгаалах санал гаргахыг шаардаж ирсэн. Тус алба 2025 оны хоёрдугаар сарын 19 хүртэл олон нийтийн саналыг цуглуулж, нэг жилийн дотор уг саналыг батлах төлөвтэй байна.
Эх сурвалж: CNN