АН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ж.Баясгалантай ярилцав.
-Өнөөдөр та Төрийн ордон руу нэвтрэхэд ямар нэг саад байв уу?
-Үүдээр зүгээр ороод ирлээ. Гадаа зогсоол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан, машины зогсоол байна. Гэхдээ та бүхэн харсан байх. 125 гишүүн тайзан дээрээс үнэмлэхээ гардсан бол нэг нь зааланд үнэмлэхээ авлаа. Төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо байгаагүй учраас ийм асуудал тулгарлаа. Иймд би хамгийн түрүүнд хүртээмжид анхаарна. Би бага зэрэг гомдолтой байгаа.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн бий. Бүртгэсэн нь энэ боловч бүртгээгүй маш олон хүн бий.Хөгжлийн бэрхшээлтэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй гэж ангилж, ялгаж болохгүй.
Би сонгуульд оролцохоосоо өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүх холбооны төлөөлөлтэй уулзсан.Иргэдээс ч багагүй санал ирсэн. Тэдгээр холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүнээс ч өмнө бид байнга уулздаг байсан. Ажлын хувьд уул уурхайн томоохон компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар маш сайн хангадаг. Уг нь байгууллагуудад 25 ажилтан тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байх ёстой юм. Нийт ААН-ийн 52 хувь нь энэ үүргээ биелүүлдэг. Харин төрийн байгууллагуудад энэ тоо 49 хувь байдаг. Энэ үүргийг сайн шахаж шаардвал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрсөн мөнгөөр дараа дараагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай болгох боломжтой.
Та УИХ-ын гишүүнийг ямар албан тушаал гэж боддог вэ?
-Би жүжигчин хүн. МУИС-ийн хуулийн сургуульд сурч, эрх зүйч болсон. УИХ-ын гишүүн нь том албан тушаалтан, эрх мэдэлтэн биш. Ард түмний төлөөлөл юм.