УИХ-ын гишүүн асан, “Эрчист Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “ТЭЦ-3”-т гарсан ослын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Би хариуцлагаас зугтаагүй. Энэ салбарт шинэчлэл хийж, реформ хийх шаардлагатай тул хоёр сар ажиллахад асуудлууд нь маш тодорхой харагдаж байна.
3.5 их наяд төгрөгийн орлоготой байж 750 тэрбумын төгрөгийн ашигтай ажиллана гэж юу байх вэ. Тийм биз дээ. Өөрөөр хэлбэл энэ салбарын хөрөнгө оруулалт8 ашигтай үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэдэг нь маш тодорхой. Үүний төлөө л "Эрчист Монгол"-ыг байгуулсан.
Жишээлбэл "Эрдэнэс Монгол" компани маш амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
-“ТЭЦ-3”-т үүргээ биелүүлж яваад амиа алдсан ажилтны талаар юу хэлэх вэ?
-Энэ талаар надад мэдээлэл алга. Би хариулт өгч чадахгүй.
-Эрчим хүчний салбар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмлээ. Реформтой холбоотой гол ажлуудаа хэзээ эхлүүлэх юм бэ?
-Өнгөрсөн оны сүүлээр цахилгааны үнийг нэмсэн. Үүний ачаар станцуудын үйл ажиллагаа ашигтай гарлаа. Харин тавдугаар сарын 16-нд дулааны тарифыг нэмэх ёстой байтал нэгдүгээр сар хүртэл хойшлуулсан. Ингэснээс болж дулааны станцуудад хүндрэл үүснэ. Энэ онд их хэмжээний алдагдалтай ажиллана.
Реформ бүтээе гэвэл нэгдүгээрт хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх ёстой. Хоёрдугаарт урсгал зардлын асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй. Жишээлбэл, хувийн хэвшлийн компани 300 хүнтэй ажиллаж болоод байхад ТӨХК 1600 хүнтэй ажиллаад байж болохгүй биз дээ. Тэгэхээр энэ бол нэг өдрийн дотор шийдэгдэх асуудал огт биш.
-Тэгвэл хэр их хэмжээний хөрөнгө оруулалттай байж энэ салбарт реформ хийх боломжтой юм бэ?
-Эрчим хүчний салбарын компанийн удирдлагуудтай уулзсан. Урьдчилсан байдлаар 2.5-3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэдгийг хэлж байна.