gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Зарим баг хурлаа хийдэггүй, багийн дарга ААН-ээс хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нэхдэг"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-05-30
7
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 11 минут
2025.05.30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Зар сурталчилгааны хуулийн нэмэлт өөрчлөлтийг тус тус батлав. Одоо Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг өнөөдөр шийднэ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Орон нутгийн иргэдээс огт санал аваагүй атлаа хуулийн төслийг чуулган руу оруулж ирлээ. Байгаль орчны яам төсөв бүрдүүлэх үүрэг хүлээхгүй атлаа ААН-ээс яагаад барьцаа авч байна вэ? Энэ салбарт олон зөрчил бий. Эдгээрийг шийдээгүй байна. Хуулийн төслийг дэмжих боломжгүй. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Багийн иргэдийн саналыг авахгүйгээр уул уурхайн төслийг эхлүүлэх боломжгүй. Мөнхийн зөрчил дагуулдаг. Яагаад иргэдийн саналыг үл хайхрав? Энэ бол бизнесийн харилцаа гээд орхиж болохгүй. Иргэний оролцоо байхгүй тул энэ хууль Үндсэн хуультай зөрчилдөнө. Яа журмаар иргэний оролцоог хангана гэдэг нь дарга нар шийднэ гэсэн үг.     

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 2020 онд энэ хуулийг өөрчлөхдөө багийн иргэдийн хурал жилд 3 удаа болох ёстой гэсэн заалтыг хасжээ. Иймд зарим багийн хурал сүүлийн нэг жилд огт болоогүй байна. Уул уурхайн компаниуд иргэдийн саналыг авах гэсэн ч хурал нь болохгүй байна гэж бидэнд гомдол санал их ирсэн. Иргэдийн мэдэх эрхийг бид энэ хуулиар хамгаалсан.          

Сайн ажилладаг багийн дага нар бий. Зарим нь хурлаа хийдэггүй, дарамт үзүүлээд суучихдаг. Манай хүүхдийн сургалтын төлбөрийг  хий хэмээн ААН-үүдэд тулгадаг. Энэ хууль зөвхөн уул уурхайтай хамаатай биш юм. Олон ААН-д хамааралтай. Төрийн хүнд суртлыг бууруулан, олон хүн гарын үсэг зурдгийг бууруулахыг зорьсон. Танай яам ажил гацаалаа гэж бизнес эрхлэгчид их шүүмжилдэг. Гэтэл манай яаманд ААН-үүдээс жилд 700 орчим хүсэлт ирдэг тул цахимаар зөвшөөрөл олгодог болно.  

Багийн иргэдийн хурал ажлын албагүй болчихсон. Багийн дарга иргэдээ дуудахаар зарим иргэн би ажилтай, завгүй гээд ирдэггүй.  

Хурал хийх танхим ч байхгүй. Хуульд 3 зэрэглэл бий. Бид эдгээрийг дэлгэрэнгүй оруулсан ч бусад яамдаас санал авах явцад тэр тайлбарууд хасагдсан. Байгаль орчны  үнэлгээ хийлгэх ААН-ийн зэрэглэлүүдийг дахин дэлгэрүүлж болно. Барилгын материалын дэлгүүр, үсчин хүртэл энэ үнэлгээг хийлгэдэг. Тэднийг гуравдугаар зэрэглэлд оруулсан. Ийм ААН-үүд цахимаар зөвшөөрлөө авдаг болно. 

Харин уул уурхайн компаниуд нэгдүгээр зэрэглэлийнх бөгөөд нутгийн иргэдэд мэдээллээ маш дэлгэрэнгүй өгөх үүргийг хуульд оруулсан. Хөдөөгийн иргэд цахимаар мэдээлэлтэй танилцах боломжгүй гэдэгтэй би санал нийлж байна.          

Ерөнхий үнэлгээний дүгнэлтэд үндэслэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийнэ. Үнэлгээ хийх нь олон шат дамжлагатай. Үнэлгээг хийхээс өмнө багийн, сумын даргаас албан бичиг авдаг. Албан бичиг өгөх хугацаа одоо 30 хоног байгааг 10  болгосон. Ажлыг хурдавчлах зорилготой. Үүнийг ярилцаад хугацааг сунгаж болно.  

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Энэ хуулийг хэлэлцэх, эсэхийг дэмжье. Гэхдээ яг одоогийн төслөөр явуулах боломжгүй, хэлэлцүүлэг хийж, ултай суурьтай хандах ёстой.  Байгаль орчны үнэлгээг ААН мөнгө төлж хийлгэдэг тул захиалга авсан тал нь захиалга өгсөн талдаа үйлчилдэг байдлыг энэ хуулиар халах ёстой.     

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ хуульд 2017 оноос хойш нийт 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Нутгийн удирдлагын тухай хууль, нутгийн өөрөө удирдах ёстой энэ хууль зөрчилдөхгүй байх ёстой. Багийн, сумын удирдлагуудын олон эрхийг бид олон хуулиар авч хаясан.   

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хуульд багийн, сумын даргын эрх мэдлийг харин ч нэмжээ. Тэгэхээр авлига буурахгүй, харин ч өснө. Төр байгалиа хамгаалах үүрэгтэй.  

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Бизнес чухал ч энэ хуульд төсөл хэрэгжүүлэгчийн эрх ашгийг дээгүүр тавьжээ. Иргэдийн нийтийн хурлаар шинэ төслийг хэлэлцэх нь зөв. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хувь хүн хийх ёсгүй. Мэргэжлийн байгууллага л хийх ёстой. Одоо ямар байна гэхээр нэг хүн гадуур явж, баримт цуглуулаад нарийвчилсан үнэлгээ хийдэг. Олон жил ийм байна.    

БОУАӨЯ-ны ажлын хэсгийн гишүүн: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эрдэмтэд хийдэг. Энэ ажилд мэргэжлийн, судалгааны байгууллагууд оролцдог.     

УИХ-ын гишүүн Д.Ганмаа: Хүний эрүүл мэндэд тухайн төсөл хэрхэн нөлөөлснийг яаж хэмжих нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Журмаар зохицуулдаг гэж хариуллаа. С.Чинзориг сайдын үед гаргасан журам байна. Гэвч хүнээ үзэх үү, оношлох уу, шинжилгээ авах уу, ямар шинжилгээ авах зэрэг нь байхгүй. Ийм учраас л иргэд уул уурхайн төслүүдэд итгэхгүй, эсэргүүцээд байдаг. Энэ асуудлыг төсөлд тодорхой тусгах хэрэгтэй.     

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын 14 гишүүн эмнэлгийн чөлөө, томилолтын улмаас оролцохгүй гэж бүртгүүлжээ.   

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

  • Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар. Энэ мэдээллийн цаг дээр шадар сайд С.Амарсайхан орж, мэдээлэл хийнэ.
  • Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

    УИХ-ын чуулган үдээс өмнөх хуралдаан завсарлав. Санал хураалтыг 14.00 цагт авна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан