Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Хоол боловсруулах эрхтний эмч Г.Номинтой бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний талаар ярилцсаныг хүргэж байна.
-Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин гэж юу вэ?
-Олон шалтгаант нөлөөллөөс бүдүүн гэдэсний салст давхрага хурц эсвэл архаг байдлаар үрэвсэхийг хэлнэ. Бүдүүн гэдэсний салстыг гэмтээх хэд хэдэн шалтгаанууд бий.
2. Дархлааны шалтгаант: Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл болон кроны өвчин багтана. Энэ хоёр өвчин сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болж байна.
3. Цусан хангамж дутлын буюу ишемийн шалтгаант бүдүүн гэдэсний үрэвсэл: Энэ өвчин нь бүдүүн гэдэсний хэсэг газрын цусан хангамжийн перфузын дутмагшлаас салст шархалж үрэвсэн үхжилт үүсгэдэг. Зүрх судасны эмгэгтэй, настай хүмүүст үүсэх эрсдэлтэй.
4.Эмийн шалтгаант: Өвчин намдаах, аспирин, ходоодны хүчил бууруулах эмүүд, статин бета хориглогч гэх мэт эмийн хяналтгүй, замбараагүй хэрэглээнээс шалтгаалах магадлалтай.
5. Бүдүүн гэдэсний сүрьеэ өвчин
6. Мөн хоёрдогчоор дархлаа хомсдолын шалтгаант: Аарцгийн хөндийн эрхтнүүдийн хавдрын туяа эмчилгээний дараах бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин үүсэж болно.
-Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчлөлүүдийн үед ямар зовуурь, шинж тэмдэг илрэх вэ?
-Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчлөлүүд хоорондоо эмнэл зүйд өвөрмөц бус адил шинж тэмдэг зовуурьтай байна. Ихэнхдээ гүйлгэх, хэвлийгээр өвдөх, хэвлий цанхайх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, халуурах ядрах, өтгөн цустай гарах, цус багадах цаашлаад эрдэс шингэний дутмагшил болон тэжээл дутмагшлаас турах гэх мэт зорууриуд илэрч болно.
Тиймээс гүйлгэх, хэвлийгээр өвдөх гэх мэт зовуурь илэрсэн хүмүүс гүйлгэлт зогсоох, өвчин намдаах, антибиотик зэрэг эмийг дур мэдэн ууж болохгүй байх нь ээ. Мэргэжлийн эмчид үзүүлж, лабораторийн болон багажийн шинжилгээ хийлгэснээр өвчний шалтгааныг зөв тогтоож, зөв менежментээр эмчилгээ хийгдэх хэрэгтэй байдаг. Гэдэсний үрэвсэлт өвчнийг ямар шалтгаантайг ялган оношилж эмчлээгүйгээс болж өвчнийг улам хүндрүүлэх аюултай.
-Ямар хүндрэлүүд үүсдэг вэ?
-Өвчнийг эрт оношилж илрүүлээгүй, архагшуулж хүндрүүлснээс гэдэс цоорох, гэдэсний нарийсал үүсэх, гэдэсний хорт тэлэгдэл үүсэх, гэдэсний хорт хавдарт шилжих гэх мэт амь насанд аюултай хүндрэлүүд үүснэ.
-Тэгвэл хэрхэн эрт үед нь оношлох вэ?
-Манай улсад сүүлийн 20 жилд хоол боловсруулах замын дурангийн шинжилгээ сайн хөгжиж байгаатай холбоотой гэдэсний үрэвсэлт өвчлөлүүдийг илрүүлэх, ялган оношлох боломж сайжирсан. Тэгэхээр гол шинжилгээ бол хоол боловсруулах замын дурангийн шинжилгээнд тулгуурлан өвчний шинж тэмдэг, өвчний түүх, үзлэг мөн бусад шаардлагатай лабораторийн болон багажийн шинжилгээ нэмэлтээр хийж байж хийснээр шалтгааныг тогтоож, ялган оношилно.
-Энэ өвчин аль насанд зонхилон тохиолдож байгаа вэ?
Насанд хүрэгчдийн насжилтын хувьд янз бүр байдаг. Жишээ нь Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, кроны өвчлөл нь ихэвчлэн залуу насныхан буюу 20-40-насныханд ихэвчлэн үүсдэг.
-Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчлөлүүдийн үед хэрхэн эмчлэх вэ. Үүсгэж буй шалтгаанаас хамаарч эмчилгээ ялгаатай байх уу?
-Тийм. Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин үүсгэж буй шалтгаануудаас хамаарч өөр өөр өвөрмөц эмчилгээг эхлүүлнэ. Жишээ нь: Халдварын шалтгаант гэдэсний үрэвслийн үед тухайн үүсгэгчийн эсрэг эмчилгээг хийнэ. Бактерийн шалтгаантай байвал ямар нянгийн гаралтай гэдгээс хамаарч тохирох антибиотик эмчилгээг хийх бол вирусийн халдварын үед вирусийн эсрэг эмчилгээг хийнэ.
Дархлааны буюу бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл болон крон өвчний үед үе шатаас шалтгаалан кортикостериод, дархлаа дарангуйлах, биологийн эмчилгээ гэх мэт эмчилгээний сонголтууд бий. Цаашлаад эмийн эмчилгээнд үр дүнгүй тохиолдолд мэс засал эмчилгээний заалт үүсч болдог. Гэтэл бүдүүн гэдэсний сүрьеэ оношлогдвол удаан хугацаанд сүреэгийн эсрэг эмийн эмчилгээ хийнэ.
Мөн дархлаа тогтолцоотой холбоотойгоор удамшлын гаралтай байх нь бий.
Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний эмчилгээний үед тэр дундаа архаг явцтай, дахилтат үрэвслүүдийн үед удаан хугацааны эмчилгээ хийх тул эмчлүүлэгч, хоол боловсруулах эрхтний эмч, мэс заслын эмч, хоол зүйч зэрэг олон хүний хамтралаар өвчнийг хүндрүүлэхгүй, ээнэгшилтэй байлгах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.