“Хүүхдийн хөдөлмөрт хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтаар Монголд 138 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 58 мянга нь нь аюултай хөдөлмөр эрхэлж буйг мэдээллээ. Аюултай ажил эрхэлж буй хүүхдийн
- 37.4 хувь нь эмэгтэй,
- 62.6 хувь нь эрэгтэй хүүхэд байна.
Хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын салбар, хурдан морины уралдаан зэрэг эрсдэл өндөртэй орчинд хүүхдийн эрхийг хамгийн их зөрчжээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзааны хэлснээр, сүүлийн таван жилд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн 54 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хүүхдийн хөдөлмөрийн хамгийн эмзэг хэлбэрүүдийн нэг бол унаач хүүхдийн асуудал.
Урьдчилан сэргийлэх чиглэлд хурдан морины унаач хүүхэд, тэр дундаа хүйтний улиралд хүүхдээр морь унуулахгүй байх, урьдчилан сэргийлэх шаардлагуудыг морины холбоо салбар комиссуудад өгч ажиллаж байна. Хурдан морины уралдааны үеэр гэмтсэн хүүхэд бага ч уяа сойлго, морины ажил, сумын наадам, үсэргээний үеэр хүүхдүүд гэмтдэг.
Хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, уяач, хүүхдийн хооронд гуравласан гэрээ заавал байгуулах шаардлагатайг онцлов.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар, 13–15 насны хүүхдийг зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр, сургууль завсардуулахгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөнгөн ажилд ажиллуулж болно.
18 нас хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон 34 төрлийн ажлын байр бий. Үүнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн бүх төрлийн үйл ажиллагаа, ан агнуур, загас агнуур, барилга, боловсруулах үйлдвэр, уул уурхай, тээвэр, энтертайнмент салбар багтжээ. Энд дарж бүрэн жагсаалтыг уншина уу
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн эрх зүйн газрын дарга М.Цогтбаатарын хэлснээр, хүүхдийн хөдөлмөрийг зохицуулах, илрүүлэх, хяналт тавих тогтолцоо сул байна. Улсын хэмжээнд ердөө 38 эрх бүхий хөдөлмөрийн байцаагч ажиллаж байгаа нь хангалтгүй. Тиймээс ирэх ондоо багтаан байцаагчдыг 92 болгоно.
Ихэнх хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд сургуулиасаа завсардсан байдаг. Хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэхэд боловсролын болон хүүхдийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай. Тиймээс салбар хоорондын уялдаа шаардлагатай.
Зүүн Өмнөд Азид шалгарсан "Төгсөлтийн аргачлал"-аар буюу 12-32 сарын хугацаанд өрхтэй хамтран ажиллаж, ур чадварын сургалтад суулган, эцэг эхчүүдийн ойлголт мэдээллийг дээшлүүлж байна гэв.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын жишгээр хурдан морь унах нь аюултай хөдөлмөрт тооцогддог. 18-аас доош насны хүүхдийг энэ төрлийн хөдөлмөрт хамруулах нь эрүүл мэнд, аюулгүй байдалд нь онцгой эрсдэлтэй гэж үздэг байна.
Гэвч манай улсад одоогоор 8 нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулж уралдуулахыг хуулиар хориглосон ч, олон улсын стандартад нийцүүлэхийн тулд насны хязгаарыг нэмэх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд хэлэв.