УИХ-ын ТББХ-гоор Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ерөнхий сайд Парламентын засаглалтай улс орнууд түгээмэл хэрэглэгддэг итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулж ирж байна. Энэ асуудлыг иргэн бүр анхааралтай хараасай гэж хүсэж байна. ТББХ-гоор хэлэлцэх явц нь зөв байвал дараа дараагийн парламентад зөв жишиг тогтоно. Энэ хагас, бүтэн сайнд хүмүүс нэлээд уулзсан юм шиг байна. Өглөө ажилдаа ирэхэд зарим хүмүүс санал хураалтыг далд явуулаач гэж ярьж байна. Ингэж болохгүй, бид тангараг өргөж ард түмний элч гэж энд сууж байгаа.
Тэр дундаа Засгийн газрын сайд нар ингэж ярьж байна. Бид асуудлаа нээлттэй ил тод ярьж, илээр саналаа өгнө. Нууц санал хураалтын ард сандал суудлын тохироо явагддаг. Санал хураах процесс дээр ТББХ анхаарал хандуулж, санал хураах процессыг хуулийн хүрээнд зөв явуулах ёстой.
Ерөнхий сайд аа, танд хань болохгүй байгаа сайд нараасаа салаач ээ. Энэ санал хураах процессыг Монголын ард түмэн нүд цавчилгүй хараарай гэж хүсэж байна гэв.