Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байгаа бөгөөд ХҮН-ыг төлөөлөн УИХ-д ажиллаж буй Б.Найдалаа "Өнөөдөр чухал асуудал ярьж байгаа боловч нэг харамсалтай зүйл нь бидний бодож байгаа, мэдэж байгаа зүйл гадуур иргэдийн бодож байгаа, ярьж байгаа асуудал нь тэмээ, ямаа шиг байна. Тэгээд ийм том шийдвэр гаргах гээд сууж байна. Огцрох амархан, цүнх яриад, гадна дотны бүлэглэл байгаа юм шиг ярьж байна. Нэг юмыг сошиал дагаж яваад Засгаа огцруулах гээд байна.
Та яриандаа Гашуунсухайтын хил холболтыг хийх үед гурван удаа халдлага ирсэн гэж байсан. Энэ яг бодитой юм уу? Гадна дотны бүлэглэл юм уу. Бодит бодит бус нь мэдэгдэхгүй байна. Тодорхой хариу өгнө үү. АТГ-д зарим гишүүдийн орлогыг нотол гэсэн гэж байна. Улсаараа өөр өөр юм бодоод Засгаараа оролдоод байна" гэсэн юм.
Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гашуунсухайт Ганцмод. Энэ их төвөгтэй сэдэв юм билээ. Амархан байсан бол холбогдчих байсан байх. Манайх төмөр зам тавихаар үнийн хувьд ОХУ, БНХАУ-д байгаа компаниуд өрсөлдөх чадвар суларчих юм билээ. Бид хил гарч уулзсан. Аль аль намын хүмүүс байсан. 10 жилийн өмнөх гэрээг хэвээр хадгалаад яваад үлдэнэ гэдэг, лобби хийнэ гэдэг групп байдаг. ММС.
Дээр нь автомашины тээвэр хийдэг компаниуд байна. Томоохон эрх ашиг хөндөгдөнө. Бид энэ гурван эрх ашиг хөндөгдсөн зүйлийг бид 90 хувьтай баталсан. Харбинд очиход ч сая ч бас асуудлууд боллоо. Би бол зохион байгуулалттай л гэж үзэж байна. Харин нэгэнт байгуулсан гэрээнээс буцвал шал утгагүй болно. Бид нэг удаа хийчхээд буцсан зүйл. Хардалтууд их байдаг болохоор АН-д хууль зүйн сайд болох ёстой гэдэг нь ийм хардалтууд гараад байдаг.
Ноорогийн асуудлууд гардаг үед бид Гашуунсухайтын асуудлыг ярьж байсан. Тэгээд би О.Алтангэрэл сайд руу яриад заавал чуулган эхлэх үед ийм юм давхцаад байхдаа яахавдээ гэж хэлсэн. Утааны асуудал болсон. Яг тэр жагсаалаас өмнө 10-аад хоногийн өмнө болсон байсан. Иймэрхүү асуудлууд байна. Хоёр том гүрний дунд байгаа Монголын төр дархлаатай байхын тулд гишүүд мэдээлэлтэй байх ёстой гэж бодож байна. Эргэлзээ байвал бүгдийг нь асуу би хариулъя. Шаардлагатай бол нотолгоо хийе" гэсэн юм.
Хуралдаан үргэлжилж байна.