Хятадын Ляонин мужид байрлах нэгэн ресторанд гал гарсны улмаас 22 хүн амиа алдсан тухай тус улсын төрийн мэдлийн “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа ч Ерөнхийлөгч Ши Жиньпин уг үйл явдлыг “маш сургамжтай хэрэг боллоо" гэж мэдэгдэж, гэмтэж бэртсэн иргэдийг яаралтай эмчлэх, галын шалтгааныг тогтоох, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Ослын үеийн дүрс бичлэгүүд “X” болон Хятадын “Douyin” платформ дээр тарсан бөгөөд тус гудамжинд байрлах дэлгүүрүүдийг хүчтэй гал нөмөрч, олон автомашин өртөх эрсдэлтэй байсныг дүрс бичлэгт харуулжээ.
Ляонин мужийн Намын хорооны дарга Хао Пэнгийн мэдээлснээр, галын дуудлагын дагуу 22 галын машин, 85 гал сөнөөгч газар дээр нь ажилласан бөгөөд аврах ажиллагаа дуусаж, оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.