ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Курск мужид нэвтрээд байсан Украины цэргүүдийг гаргаж, тус мужийг эргэн өөрсдийн хяналтад авснаа зарлав.
Мөн тус мужид Умард Солонгосын цэргүүд байлдаж байсныг анх удаа хүлээн зөвшөөрсөн юм.
Өмнө нь Умардын цэргүүд Оросын талд байлдаж буйг АНУ, Украин, Өмнөд Солонгос зэрэг улсууд хэд хэдэн удаа мэдэгдэж байсан.
Мөн Украины зэвсэгт хүчин Умардын хоёр цэргийг олзолсноо ч мэдэгдэж байв. Гэсэн ч ОХУ болон Умард Солонгосын талаас нэг ч удаа энэ талаар албан ёсны мэдэгдэл хийж байгаагүй юм.
Харин бямба гарагт Курск мужаас Украины бүх цэргийг гаргаснаа зарлахдаа энэ үйл ажиллагаанд тусалсан Умардын цэргүүдийг “баатарлаг” хэмээн магтжээ.
Гэхдээ Украины талаас ОХУ-ын энэ мэдэгдлийг няцаасан бөгөөд Белгород мужид ч цэргүүд нь үйл ажиллагаа явуулж буйг мэдэгдсэн.
Украины цэргүүд өнгөрсөн оны наймдугаар сард Оросын Курск мужид нэвтэрч, тодорхой хэсгийг хяналтдаа авч байв.
Эх сурвалж: Reuters