“Шүүхийн цахимжуулалт ба хэвлэл мэдээлэл” санал солилцох уулзалт өнөөдөр (2025.04.29) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.
Европын Холбооны урт хугацааны хөтөлбөр (2021-2027)-ийн хүрээнд “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Олон Улсын эрхзүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь шүүх эрх мэдлийн байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж, шүүхийн ил тод байдлыг, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж буй. Энэхүү төслийн хүрээнд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар нээлттэй шүүх хурлын бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам, түүний хэрэгжилт, цахимаар дамжуулж буй шүүх хуралдааныг сурвалжлахад гарч буй хүндрэл бэрхшээл зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.
Монгол Улсын бүх шатны шүүх авлига, албан тушаалтай холбоотой хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг нээлттэйгээр шууд дамжуулж эхэлсэн. Шүүх хуралдааныг шууд дамжуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ил тод, нээлттэй байснаар олон нийт үнэн зөв, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас хүлээн авах боломжийг нэмэгдүүлж байгааг уулзалтад оролцогчид тодотгов. Гэвч нөгөө талд хохирогч, гэрч зэрэг зарим хүний эрх зөрчигдөх, хүний хувийн, эмзэг мэдээлэл задрах эрсдэл бийг мөн дурдлаа. Иймд шинээр журам гаргахаар судалгаа хийж буйг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд танилцуулсан юм.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүд Э.Зоригтбаатар, А.Насандэлгэр, Р.Онончимэг нар болон шүүхийн олон нийттэй харилцах ажилтнууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.