gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сувилагч Ц.Содбилэг: "Сөдөө, Сөдөө эмчээ” гэж хэлд орсон хүүг хэзээ ч мартахгүй

А.Анужин
Хүний түүх
2025-05-12
472
Twitter logo

Өнөөдөр олон улсын сувилагчдын баяр. Бидний амьдралын хүнд мөч бүрд хамт байдаг, чимээгүй баатруудын баярын өдөр юм.  
 
Эл өдрийг тохиолдуулан 35 жилийн турш хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан “Хүүхдийн төв сувилал”- ын ахлах сувилагч Ц.Содбилэгтэй  амьдрал, мэргэжлийн замналын тухай хэдхэн хором ярилцах завшаан олдсон юм.
 
Номин цэнхэр өнгийн даруухан хувцсаар гоёсон, дөлгөөхөн хэр нь гүн ухаарал шингэсэн харцтай түүний гар дээр хэчнээн хүүхэд эрүүл болж, хайрыг мэдэрсэн бол гэхээс өөрийн эрхгүй бахархана.
 
Аав, ээж нь хоёул эмч мэргэжилтэй тэрээр сувилагч болох бодолгүй байжээ. Тоо, физикийн хичээлдээ сайн тул багш болох мөрөөдөлтэй. Учир нь аав нь холын дуудлагад их явж,  лабораторийн эмч ээжээс нь халдваргүйжүүлэх бодис байнга үнэртдэг байсантай холбоотой. “Эмч хүнийг тийм л гээд ойлгочихсон” гэв.  

Аав нь түүнд “Сувилагч их сайхан мэргэжил. Хоёр жил сураад үз” хэмээн зоригжуулсан нь амьдралынх нь хамгийн зөв шийдвэр байсныг онцоллоо.  
 
 БИ ЧАДЛАА ШҮҮ ДЭЭ ГЭЖ ЭМНЭЛЭГ ДҮҮРЭН ОРИЛЖ БАЙСАН

1990 онд Сувилагчийн сургуулийг дүүргээд Эх нялхсын төвийн мэс заслын тасагт дадлага хийж эхэлсэн тэрээр хүнд өвчтэй хүүхдүүд цовоо сэргэлэн болоод эмнэлгээс гарч байгааг харан “Энэ мэргэжилдээ амьдралаа зориулна” хэмээн эргэж буцалтгүй шийдсэн аж.  
 
"Бариа заслын сувилагч байх үед яс залгиад хагалгаанд орсон хүүхэд ирэв. Юм идэж чадахгүй тул маш туранхай. Тухайн үед гардан эмчилгээ хийсэн. Долоо хоногийн дараа хүүхдийн өөхөн давхарга нь хөгжиж, нүдэн дээр сэргэхэд “Би чадлаа шүү дээ” гэж эмнэлэг дүүрэн орилж байсан. Энэ түүх миний санаанаас хэзээ ч гардаггүй" хэмээн нулимс гүйлгэн ярив.  
 
Сувиллын хананд өлгөөтэй, өнгөрсөн үеийн гэрэл зургууд дунд түүний бяцхан хүүхдүүдтэй жаргал дүүрэн авхуулсан нь нүдэнд гойд туслаа.
 
“Хүүхдийн клиникийн №20 сувилалд зургаан сартайгаас ой хүртэлх насны хүүхдүүдтэй ангийг дааж ажилласан үе. Есдүгээр сард хүүхдүүдээ хүлээн авч, арванхоёрдугаар сард тэднийхээ анхны шинэ жилийг зохион байгуулсан юм.  
 
Одоо ч зарим хүүхэдтэйгээ холбоотой байдаг. Хамгийн том нь 30 хүрчихсэн, сайхан гэр бүлтэй, жаргалтай амьдарч байна. Тэр анхны баярын догдлол, дурсамж одоо ч миний зүрхэнд тод санагддаг” хэмээн сэтгэл догдлон дурсана. 

СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛ БОЛ БИЕ ДААСАН ШИНЖЛЭХ УХААН

Хүүхдийн төв сувиллын захирал Э.Бодьцэцэг “Сувилагч мэргэжлийг эмчийн туслах гэсэн түгээмэл ойлголт бий. Сувилагч бол бие даасан шинжлэх ухаан. Хүүхдийн төв сувилал нь 1966 онд байгуулагдсан, гурван ихрийн сувилал гэдгээр анддаггүй.
 
Энд 0-3 насны дутуу нярай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сувилж, анагаадаг. Хүний амьдралын цаана ямар зовлон буйг мэдэхгүй тул эцэг эхчүүдийг буруутгах аргагүй. Манайд хэдхэн хоногтой нярай ч ирдэг бөгөөд дутуу нярайн тасагт бойждог.
 
Эдгээр хүүхдүүдийн эцэг, эх нь болж, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хамт олноороо бахархахгүй байхын аргагүй. Тэдний төлөөлөл бол Ц.Содбилэг билээ” гэв.

“СӨДӨӨ, СӨДӨӨ ЭМЧЭЭ” ГЭЖ ХЭЛД ОРСОН ХҮҮГ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ 

Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн 35 жилийг хамт бүтээлцсэн Ц.Содбилэг “Миний амьдралын сүүлийн дөрвөн жил хүүхэд хамгаалалтай нягт холбоотой.Манайд сувилуулдаг гурван настай хүүхэд нүдний хагалгаанд орсон юм. Хэл ярианы хоцрогдолтой байсан.  
 
Хагалгааны дараа эмнэлэгт өөрөө сахиж хонодог байлаа. Бид хоёр хамт унтана, нялуурна.Бусад хүүхдүүд гараараа зүрхний хэлбэр үүсгэн надад хайртайгаа илэрхийлдэг бол түүний хайрын хэл хацар дээрээ хоёр гараа тавих. Хайраа тэгж илэрхийлдэг байсан.  
 
Анх "Сөдөө, Сөдөө эмчээ” гэж хэлд орсон хүүг хэзээ ч мартахгүй. Тэр үед би хорвоогийн хамгийн жаргалтай хүн болсон мэт санагдаж билээ. Хүүхдийн сэтгэлийн дуудлага гэдэг үгээр бус, зүрхээр дамждаг гэдгийг тэгэхэд л би ойлгосон. 

Тэрээр “Бусдад эрүүл байхын аз жаргалыг хүртээдэг сувилагч мэргэжлээр сурч, ажиллаж буй хүмүүст хүндэтгэл илэрхийлмээр байна. 

Нийт сувилагчдадаа баярын мэнд дэвшүүлье. Нэг хүний амь аврахад баатар, мянган хүний амь аврахад сувилагч болдог” хэмээн бидний ярилцлага өндөрлөсөн юм.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан