“Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Булган аймгийн спортын ордонд өнөөдөр /2025.04.28/ боллоо.
Засгийн газар “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн долоон бүсийг тогтоож, тэргүүлэх чиглэлийг баталсан. Үүнд Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” байхаар тусгажээ.
- Хөвсгөл аймаг аялал жуулчлалын төв бүс
- Булган аймаг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах төв бүс
- Орхон аймаг тээвэр логистик, үйлдвэр технологийн парк, дэд бүтцийн төв бүс
Энэ хүрээнд Хойд бүсийн гурван аймаг болох Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 700 гаруй төлөөлөл Булган аймагт хуралдав. Монгол Улсын хүн амын 8.8 хувь нь хойд бүсэд оршин суудаг. Бүсийн ДНБ-ий 63.7 хувь нь үйлдвэрлэл, 17.7 хувь нь үйлчилгээ, 18.6 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна.
Нийт 6770 ААН үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дундаж цалин 1.7 сая, нийт 9.4 сая толгой малтай. Энэ бүсэд ирэх жилүүдэд дараах ажлуудыг үе шаттай хийнэ гэж салбарын төлөөлөл, удирдлагууд хэллээ.
ОРХОН АЙМАГ БОНД БОСГОЖ, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ, СУРГАЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАРИНА
2015 онд баталсан Өрийн удирдлагын хуулийн дагалдах журам өнгөрсөн онд батлагдсанаар аймаг нийслэл, дотоодын бонд гаргахыг зөвшөөрсөн. Үүний дагуу Орхон аймаг бонд гаргаж Хавдрын эмнэлэг, хойд болон баруун аймгийн иргэдийн бүсийн оношилгооны төв байгуулна.
Мөн боловсролын салбартай хамтарч 50 га газрын ТЭЗҮ боловсруулж, 5000 оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор байгуулна. 2021 онд гарсан их, дээд сургуулиудыг орон нутагт шилжүүлэх тогтоолын хүрээнд ШУТИС-ийн Уул, уурхай, мэдээлэл технологийн сургуулийг Эрдэнэт хотод байгуулах аж.
Мөн эрүүл мэндийн өргөтгөлтэй холбоотой Сувилахуйн сургуулийг барина. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тээвэр, ложистикийн төвийг Эрдэнэт хотод байгуулна. Эрдэнэт хот дахь Гаалийн газар, төмөр замын баруун хязгаарт түшиглэж төсөл амжилттай хэрэгжвэл худалдааны эргэлт сайжирч, эргэлтээсээ орлогоо бүрдүүлж татварын баазаа сайжруулах боломжтой.
Жишээлбэл Сингапур улс хамгийн том логистикийн төвөөр улс орныхоо эдийн засгийн авч явдаг. Хоёр жилийн өмнө Казахстан улс Төв Азийн худалдааны төв болж тэлсэн. Тиймээс тээвэр логистикийн төвийг төр , хувийн хэвшлийн түншлэлтэй хамтарч байгуулснаар хойд болон баруун аймгуудын худалдааны кордиор бий болно гэдгийг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хэллээ.
Татварын хуулийн хүрээнд тухайн бүсийн тэргүүлэх чиглэлд тохирсон татварын хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бүс болгонд ялгавартай тогтоох хэрэгтэйг бүсийн гишүүд хэлж байв.
ХӨВСГӨЛ АЙМАГ ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛТАЙ БОЛНО
Мөн Хөвсгөл аймагт босоо тэнхлэгийн зам байгуулах хүрээнд ОХУ, БНХАУ-ын шинэ эдийн засгийн коридорыг холбосон Ханх-Мөрөн, Улиастай-Бургастай чиглэлийн босоо тэнхлэгийн замаар дамнаж байгаа учир худалдааны төв болох боломжтой. Тиймээс Мөрөн хотын онгоцны буудлыг олон улсын онгоцны буудал болгож өргөтгөнө.
Тодорхой хэсэгчилсэн хугацаанд визгүй зорчих бүсийг бий болгож нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Ханх боомтоор 2024 онд 40 мянга гаруй жуулчин нэвтэрсэн. Энэ тоог хамгийн багадаа 400 мянга хүргэнэ.
Тухайлбал, Ханхаас Хатгал хүртэл Хөвсгөл далай уртаашаа 135 км сунаж тогтдог учир усан тээврийг хөгжүүлэх боломжтой. Булган аймагт мах, ноолуурын үйлдвэрүүд байгуулж, түүхий эдийг боловсруулан ажлын байрыг нэмэгдүүлнэ.
ХОЙД БҮСЭД ХАВДРЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛНА
Хойд бүсийг эрчим хүчээр хангах 310 МВт-ын Эгийн голын усан цахилгаан станцыг Булган аймгийн нутаг дэвсгэрт байгуулна. Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ирэх жилийн төсөвт тусгалаа. Сумдыг аймгийн төвтэй засмал замаар холбоно. Булган аймгийн нийт иргэдийн 60 гаруй хувь нь малчин, тариаланчид.
Тиймээс бүсийн хэмжээний үйлдвэр технологийн паркийг Булган аймагт байгуулахаар төлөвлөжээ.
Бүсийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан үр дүнгийн талаар дараах мэдээлэл өглөө. Бүсчилсэн хөгжлийг бодитой ажил хэрэг болгож, үр дүнг үзэхийн тулд бүсийн зөвлөлийг орон нутагт байгуулж, ЗГ-ын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэн салбар дундын уялдаа холбоог хангана.
Өнөөдөр зөвхөн хуралдаад өнгөрөх биш бүсийн хөгжлийг бодитой дэмжсэн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад орон нутгийн удирдлага, эрдэмтэн судлаач, ААН-үүдийн оролцоон дээр тулгуурлан санал зөвлөмж сонслоо.
Хойд бүсэд Хавдрын үндэсний төвийн салбарыг байгуулна. Өмнө нь хувьд үнэгүй шилжиж Эрдэнэт үйлдвэр эргүүлэн авсан Мэдипас эмнэлгийг хойд бүсийн төв хавдар судлалын үндэсний төвийн харьяа болгож орон нутагт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Мөн зургаан хувийн хүүтэй аялал жуулчлалыг дэмжих зээлийн санхүүжилтийг бүсийн хэмжээнд олгохоор боллоо.
Хөвсгөл аймагт гарсан гал түймрийн улмаас шатсан худалдааны төвд улсын нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх нь манай улсын хөгжлийн цорын ганц зөв гарц. Тиймээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хойд бүсэд ажиллалаа.