Нью-Иорк хотод 1997 оноос хойш жил бүр зохиогдож буй USATF-аар баталгаажсан дэлхийн хамгийн урт зайн (3100 миль буюу 4989 км) гүйлтийн тэмцээнд Монголын тамирчин Б.Буджаргал хурд, хүчээ сорьж, монгол хүний тэвчээр шандас хүчний гайхамшгийг дэлхий дахинд үзүүлж байна.
Тамирчид уг урт зайг 52 хоногийн дотор гүйж дуусгах ёстой бөгөөд өдөрт 2-3 марафоны (42.190 км ) зайнд гүйх хэрэгтэй. Энэ гүйлтийн рекордыг Финланд улсын тамирчих Ашприханал Аалто эзэмшдэг бөгөөд тэрээр 40 өдөр 9 цагийн дотор энэ зайг дуусгаж байсан юм. Хэт холын зайн гүйлт нь тэвчээр төвлөрлийг хөгжүүлээд зогсохгүй хүний эрүүл мэндэд маш хэрэгтэй. Хүн асар их ачаалалтай гүйхэд түүнд хуримтлагдсан бүх өөх тос задарч, хүний эд эс залуу эд эс маш хурднаар нөхөн төлждөг байна. Үүний гэрч нь энэ гүйлтийг гүйсэн 52 тамирчинд маш тод харагдана.
Манай улсын тамирчин Бямбаагийн Буджаргал нь Монгол, Хятад болон АНУ-д холын зайн гүйлтийн 6-10 хоногийн гүйлтийн тэмцээнд орж түрүүг нь авч байсан бөгөөд 3100 милийн гүйлт бол түүний анхны хамгийн холын зайн гүйлт юм. Эхний өдөр тус тэмцээний рекордыг эзэмшигч Финландын тамирчин Ашприханал Аалто болон тус гүйлтийн сүүлийн 4 тэмцээнийг тэргүүлэгч Италийн тамирчин Андреа Маркатогийн ард явж байсан бол таван өдрийн байдлаар өдөрт 80 гаруй мил буюу 130 гаруй км гүйснээр тэмцээнийг тэргүүлээд эхэллээ.
Тэмцээний өрнөлтийг https://3100.srichinmoyraces.org/ сайтаас Нью-Иоркийн өглөөний 6 цагаас шөнийн 12 цаг хүртэл үзэж болно.