АНУ-ын онгоц үйлдвэрлэгч Боинг компани 17 мянган ажилтнаа халах болжээ. Энэ нь нийт ажилтны арван хувьтай тэнцэнэ.
Өнгөрсөн сард тус компанийн 33 мянган ажилтан ажил хаялт зарласан юм. Боингийн иргэний агаарын тээврийн 737 Max онгоцны хаалга өнгөрсөн нэгдүгээр сард нислэгийн үеэр салж унасан. Үүний дараа тус компанид олон хяналт шалгалт явуулсан. Мөн компани санхүүгийн алдагдалд орсон тул 737 Max, 767, 777Х онгоцны үйлдвэрлэл зогссон байна.
Халагдах ажилтнуудын дунд захирлууд, менежерүүд ч багтсан байна.
Боинг 777Х онгоцоо 2025 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөгөө 2026 болгон хойшлуулжээ. Энэ онгоцыг 2020 оны нэгдүгээр сард дуусгах хүлээлттэй байв. Боинг одоогийн захиалгуудаа дуусгаад 2027 оноос 767 ачаа тээврийн онгоцны үйлдвэрлэлээ мөн хаахаар шийджээ.
Тус компанийн ажилчид есдүгээр сарын 13-нд цалин нэмүүлэх шаардлага тавьж, ажил хаясан. Компанийн удирдлагууд Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хоёр өдөр хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй аж. Компаниас цалинг 30 хувиар нэмэх санал тавьсан ч ажилтнууд зөвшөөрөөгүй байна.
Эх сурвалж: BBC