ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам, Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчин, экологийн яамнаас Татарстаны Бүгд Найрамдах Улсын нийслэл Казань хотод 2025 оны 3-р сарын 12-15-нд “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал, Хүчээ нэгтгэе” сэдэвт олон улсын хурал боллоо.
Цоохор ирвэс нь нэн ховор амьтан ба дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны үнэлгээгээр “Эмзэг” ангилалд багтсан.
Ирвэс хамгаалал, судалгааны ажлын өнөөгийн байдлын талаар 12 орны төрийн байгууллагууд хамгааллын ажлын үр дүнгээ танилцуулж, төрийн бус байгууллага, ШУ-ны байгууллагын эрдэмтэн судлаач нар судалгааны үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлж, судалгаа, хамгаалалд сүүлийн үеийн нэвтрүүлж буй технологийн дэвшлээ танилцуулж, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны зорилтуудаа тодорхойллоо.
Тус хуралд ирвэс бүхий 12 улс орны төлөөлөл оролцож, Монгол Улсаас уг хуралд БОУАӨЯ-ны холбогдох албан хаагч болон БОУАӨЯ-ны дэргэдэх Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид, Увс нуурын УТХГ-ын захиргаа, ТББ-ын төлөөлөл оролцов.