gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     10.01
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 19
Зурхай
 10.01
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 10.01
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 700 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН зээл олгожээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-01-29
7
Twitter logo

“Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхлээд долоон сар өнгөрсөн. Улсын хэмжээнд 700 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг хоршоодод олгожээ.

Говь-Алтай аймагт 103 хоршоо байгуулагдсанаар аймгийнхаа мах, сүүний хэрэгцээг хоршоод хангах боломж бүрджээ. Цаашид малчид түүхий эдээ боловсруулж, хотондоо бизнес эрхлэх боломж бүрдүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнд малчид идэвхтэй хамрагдан, хоршоод нь санхүүгийн зах зээлийн институт болох боломжтой.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн хоршоологчдын зөвлөгөөнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нарын хамт оролцлоо.

Энэ үеэр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт гэхэд сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулахаар болсон талаар дурдав.

Мөн Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг баригдана гэлээ. Ингэснээр баруун бүсэд тус аймаг эрүүл мэндийн салбарын оношилгоо, эмчилгээний төв нь болж, өндөр технологи, инновацыг нэвтрүүлж чадна гэж үзэж байна.

Иргэд Улаанбаатарыг зорилгүйгээр эмнэлгийн шаардлагатай тусламж, үйлчилгээг аймагтаа авах боломж бүрдэнэ.

Байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлнэ. 15 суманд жижиг  хөв цөөрөм барих ажлыг зураг төслийн хамт хийнэ гэдгийг танилцууллаа.

Ингэснээр үерээс хамгаалж, гадаргын усыг цуглуулж, усны нөөцийг бүрдүүлэх боломжтой болно. Усны газрын дарга З.Батбаярын танилцуулснаар, баруун бүсийн Мөнх цаст оргилоос хайлсан усыг цуглуулж, хөв цөөрөм байгуулна. Эхний хөв цөөрөм Говь-Алтай аймагт наймдугаар сард ашиглалтад орно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан